Дэлхийн ой тогтоолтын спортын холбооноос зохион байгуулж буй 28 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний хоёр өдрийн байдлаар Монгол Улс хоёрдугаарт бичигдэж байна.
Өнөөдөр /2019.12.08/ дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эцсийн дүн гарах бөгөөд улс орнуудыг эрэмбэлэхдээ багийн амжилтыг харгалзах ажээ.
Монголын Оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар уг тэмцээний талаар “Энэ чиглэлийн сургалт Хойд Солонгосын сургалтын системд нэвтэрсэн учир олон сая суралцагчаас магадлалын онолоор шилдгүүд гарах нь дамжиггүй. Хятадын хувьд ч мөн зөвхөн энэ тэмцээнд оролцох гэж жилийн турш 60 мянга гаруй тамирчин олон сорилд орсон бөгөөд шалгарсан 300 тамирчин өрсөлдөж байна” хэмээн тодорхойлжээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ