У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Н.Энхбаяр нарын хэнээр туг бариулах вэ? | News.MN

У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Н.Энхбаяр нарын хэнээр туг бариулах вэ?

У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Н.Энхбаяр нарын хэнээр туг бариулах вэ?

"Ньюс" агентлаг долоо хоногийн онцлох нийтлэлүүдээ тоймлон хүргэж байна.


ХИЙН ХООЛОЙ МОНГОЛООР ДАЙРАХ НЬ БҮГДЭД АШИГТАЙ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх албан ёсны айлчлалын үеэр Монголын нутгаар дайруулан тавих хийн хоолойн асуудлыг хөндөнө хэмээн албан бус эх сурвалжууд мэдээлж байна. Энэхүү айлчлал 2019 оны арванхоёрдугаар сарын 3-наас 6-ны өдрүүдэд товлогдсон бөгөөд айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Ерөнхий сайд нарын хэлэлцээгээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Москва хотноо ”Монгол-Орос. Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форум болж, энэ үеэр “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гарах ажээ.

Сүүлийн 2-3 жилд идэвхжих хандлага ажиглагдаж байгаа Монгол-Оросын эдийн засгийн харилцааны хамгийн анхаарал татаж байгаа сэдэв нь хийн хоолойн асуудал юм. Ялангуяа энэ оны есдүгээр сард Монголд нэг өдрийн айлчлал хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины айлчлалын дараагаас хийн хоолой үнэхээр Монголын нутгаар тавигдах магадлалтайг нотолсон хэд хэдэн үйл явдал болсон. Монголд хийсэн айлчлалаас буцаж очингуутаа Ерөнхийлөгч Владимир Путин “Газпром”-ын ерөнхийлөгч Алексей Миллертэй уулзан, Оросоос Хятад руу татах хийн хоолойг Монголын тал нутгаар дайруулан тавих боломжийг судалж үзэхийг үүрэг болгосон.

Үүний дараахан есдүгээр сарын 11-ний өдөр Абу Дабид болсон Дэлхийн Эрчим хүчний конгрессийн үеэр ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак, Монгол Улсын Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнтэй уулзаж, хийн хоолой тавих асуудлаар хамтарсан ажлын хэсэг гаргахаар тохиролцсон. Энэ хоёр үйл явдал нь хийн хоолойг Монголын нутгаар дайруулах улс төрийн шийдвэрт нийлүүлэгч Орос, хэрэглэгч Хятадын хооронд хийгдсэн гэсэн үг юм. Нефть, байгалийн хий зэрэг стратегийн бүтээгдэхүүний төслүүдийн хэрэгжилт улс төрийн шийдвэрээс ихээхэн хамааралтай.

Н.НАРАНТУЯА
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу


2020: ЕРӨНХИЙ САЙДЫН ТӨЛӨӨХ ЦУСГҮЙ ТУЛААН

Цагаа олсон реклам мөн эсэхийг мэдэхгүй ч ХҮН-ын “Бид хулгайч биш” самбар олон хүнд хүрчээ. Арван зургаан оны сонгуулийн өмнөхөн хоёр хуваагдаж, ах намуудын шоглоом болоод өнгөрсөн ХҮН бол 2020 оны сонгуульд хүч үзэхээр сэм бэлтгэж буй гуравдагчдын нэг. Монголын улс төрийн гуравдагчийн орон зайг эзлэхээр олон нам төрсөн, одоо ч төрөн гарсаар байгаа ч тэдний улс төрд эзлэх эзлэхүүн тэг хувьтай хэвээр. Тиймээс Баасан гаригт МАН-ын удирдлагуудын гаргаж ирсэн 26:50 холимог хувилбар гуравдагчдад боломж олгоно гэж жижгүүд том хүлээлтэй байна. Товчхондоо, Н.Энхбаяр, Ж.Батзандан, Б.Жаргалсайхан нарт боломж гарч ирж байна гэсэн үг. Гэхдээ тэд эвсэхгүйгээр дан, дангаараа тоглолт хийвэл хэцүү. Эрх баригчдын санал болгож буй энэ хувилбарын сайн нь сонгогч нэг бүрийн санал тоологдоно, мажоритар шиг сонгогчдын санал гээгдэхгүй. Олон намын оролцоо улс төрд нэмэгдэнэ. Улсын төсвөө жалга довоор цацахгүй эерэг талтай.

Нэр хүнд, чадамж нь улам уруудсаар байгаа УИХ-ын нэр хүндийг аврах ганц гарц нь хүнээ солих биш, сонгуулийн системээ солих явдал. Парламентын засаглалыг сонгодогжуулах үүднээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан, үүний араас хийгдэх шинэчлэл нь сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх.

Г.Занданшатарын парламентын гишүүд хүчин, хүүхэн шуухны хэрэгт холбогдож, шүүх прокурорт дуудагдах болсон хийгээд ЖДҮ, 60 тэрбумаас бүрдсэн УИХ-ыг тараах асуудлыг Ерөнхийлөгч Х.Баттулга сүүлийн үес байнга хөндөж тавих болсон. Үнэндээ хүндээ биш тогтолцоондоо, сонгуулийн системдээ алдаа нь байгаа. Товчхондоо, Ж.Батзандан, С.Жавхлан, А.Сүхбат, Д.Гантулга, Х.Болорчулуун нарыг гаргаж ирсэн систем нь мажоритар, тэд бол жижиг тойргийн том гажгийн бодит жишээнүүд.

Ж.НЯМСҮРЭН
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу


 Ч.ХҮРЭЛБААТАРТ “ЗОРИУЛСАН” ХОРИГ  

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 3-ны өдөр Ч.Хүрэлбаатарт долоо, МАН-д 11 дэх хоригоо тавив. Түүний сүүлийн хориг 2018 оны төсөв болон Өмгөөллийн тухай хуулиудад хэсэгчлэн тавьсан хориг байлаа. Ерөнхийлөгчийн хувьд нийт 11 удаа хориг тавьсан бөгөөд өөрөө нэгийг нь буцаан татаж, УИХ хоёр хоригийг хүлээн авч, үлдсэнийг нь хүлээж авахаас татгалзаж байсан юм.

Ерөнхийлөгч чуулганы үеэр хууль, УИХ-ын бусад шийдвэрт хориг тавьсан бол 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол баталдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш 11 удаа хориг тавьсны долоо нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт “зориулсан” хориг. Өөрөөр хэлбэл, түүний Сангийн сайдын томилгооноос эхэлсэн хориг сүүлийн гурван жилийн төсөв болон Татварын багц хууль гэх мэт Ч.Хүрэлбаатарын автортой бүхэнд хориг тавьж буй нь сонирхолтой.

Ерөнхийлөгчийн хувьд хориг тавьж буй нь УИХ алдаа гаргасан, түүнийгээ сайжруулах ёстой гэж тавьж буй ч нэг хүнд зориулан долоон удаа хориг тавьж буй нь улс төрийн зорилго агуулсан байх вий гэсэн хардлага ч улс төрийн хүрээнд бий. Гэвч МАН үнэмлэхгүй олонхоороо Ерөнхийлөгчийн тавьсан хоригуудыг хүлээж аваагүй байдаг. Тиймээс олонхын бүлэгт тавьж буй Ерөнхийлөгчийн хоригууд нэг төрлийн "улс төр" болон хувираад буйг хэлэх хүмүүс бий.

Ш.ЧИМЭГ
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

51 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэд 2019-12-08 103.9.89.18

Энхбаярыг сонгохоос өөр арга алгадаа

Avatar

Зочин 2019-12-08 103.111.68.3

ТАХАЛТАЙ БАХ МЭЛХИЙ ЯАВЧ БИШ. АН БАХ МЭЛХИЙГЭЭС ҮТЭР ТҮРГЭН САЛАХГҮЙ БОЛ БҮР МӨСӨН СҮЙРНЭ.

Avatar

Zochin 2019-12-08 192.82.72.135

Enhbay omno ni baihdaa yu hiisiin be .Odoo ene hun garaad yu hiij chadahiin .Yuch hiihgui sh dee .Enkhbayriig songovol bidnii amidral buur uruudna oodlohgui .Arai ch iim teneg songolt hiihgui bailgui dee.Zochin

Avatar

иргэн 2019-12-08 76.107.165.63

Намбарын хүүг л сонгохоос арга байхгүй. Авилгачдыг тэр л гэсгээж чадна.

Avatar

Зочин 2019-12-08 66.181.191.124

Хүрэлсүх МАН-аас ямар хүмүүсийг дэвшүүлэхээс сонголт шалтгаална
тэр сонголт хамгийн сайн нь байх болно

Avatar

Иргэн 2019-12-08 66.181.161.106

Энхбаяр гарлаа ч төр удирдаад явчихаар баг баыхгүй тэгээд ч сайн ажиллана гэсэн баталгаа байхгүй гэхдээ эрдэнэээс хол илүү эрдэнэ бол зүгээр л элбэгдоржииг хамгаалахаар үлдсэн ан намыг санаатайгаар нурааж байгаа нөхөр төр удирдах ямарч чадваргүй түүнээс хөдөагиин малчин өвгөн ч хамахгүй дээр байх болно харин одоо бол төрд буй байр суурь бэлэн баг бүрдүүлчихсэн ерөнхии сайд хииж чадна гэдгээ харуулсан хүн бол хүрэлсүх харин түүнииг манан гиин бүлэглэл бүх хүчээрээ эсэргүүцэж байна

Avatar

Ggg 2019-12-08 81.100.69.185

Enkhbayar n deer bhoo.

Avatar

/*-*/ 2019-12-08 49.0.212.116

Энхбаяр энхбаяр л гэх юм, энхбаяр чинь өөрөө МАНАН-д байсан бус уу, "Авилгалын Загалмайлсан Эцэг" гэдэг байснаа одоогийн үхэрнүүд мартсан бөлгөө

Avatar

бүүбур, бүүчалч, бүү шалчигана 2019-12-08 202.9.40.165

Авилгалын Загалмайлсан Эцэг чинь казино хочтой халзан Баттулга данжаад шүү дээ.

Avatar

Зочин 2019-12-08 202.9.40.165

Та нарын ардчилсан хулгай зэлгий, дээрэм тонуул 5 тонн алт, диллер, 20-р тогтоол, цэнхэр, ягаан тасалбараас эхэлсэн байх аа?

Avatar

Зочин 2019-12-08 122.201.21.99

Хүрэлсүх МАН-аас ямар хүмүүсийг дэвшүүлэхээс сонголт шалтгаална

Avatar

Болд 2019-12-08 64.119.18.26

MAHAHгийн эсрэг ганц зогсох хун бол Энхбаяр шуу эд нарын дэргэд их юм хийж хэлмэгдсэн хун шуу 2020 онд ард тумэн илтгэл огч бугдыг нь гаргаад MAXHамд итгэл огоод орон сууц томор зам цалин тэтгэвэр нэмуулэх хэрэгтэй дээ ард тумэн мэргэн сонгох байхааардын нам бол шоу хийж бух татвар нэмлээ шуу дээ

Avatar

Зочин 2019-12-08 103.26.193.170

Хэн Утааг шийдэв? Хэн Монголыг дээрэмдсэн луйварчдыг дарав? Хэн нефтийн үйлдвар бариулж баына. Хэн дээрэмчдээс үйлдвэр уурхайнуудаа хурааж төрд авав. Хэн хийн хоолойн асуудлыг шийдэв? Хэн хэлмэгдүүлэлтийн хонгилыг нурааж байна? Хэн улсын хөрөнгө цохиж байж баригдаж хариуцлага хүлээв? Хэн тамлан зовоож, эрүү шүүлт тулгаж хэлмэгдүүлэв? Тэгээд бодоод үз дээ?

Avatar

Зочин 2019-12-08 202.9.46.144

lav l sugselzuur Huuk bish shuu.

Avatar

Иргэд 2019-12-08 103.9.89.18

Утаа чинь хүхэрийн хийгээр солигдлоо Улам илүү хордож байна даа

Avatar

Зочин 2019-12-08 66.181.161.66

Ийм гэнэн тэнэг байхаа боливол таарна угаагаад нунтаглаад буцаагаад шахчихсан нүүрс илүү юм байхгүй түүхий нүүрсэнд агуулагддаг хүхэр тэр хэмжээгээрээ л байгаа сайжруулахаас болоод хүрэх нэмэгдчихсэн гэдэг явцгүй үлгэрээ боль

Avatar

Nom 2019-12-08 122.201.22.240

Битлзийн дууны ном Inter номын дэлгүүр, Grand plaza-гийн Мир номын их дэлгүүрт 12.000 төгрөгний үнэтэй зарж байгаа

Avatar

Зочин 2019-12-08 202.9.46.60

Уул нь ёс зүйтэй, хууль сахидаг оронд бол нарсанд заларч байх эрхмүүдийн нэрс л ерөнхий сайд гээд л байх юм даа. Аргагүй л Монгол.

Avatar

болор 2019-12-08 88.125.80.192

Эрдэнэ Энхбаяр 2 оор туг бариулбал ч сонгодог утгаараа шааригдана биз дээ монгол улс. Төр түмний заяа түшиж сонголт нь мэргэн байх болтугай Намгийн мэлхий Намбарын хүү 2оос юу хүлээхэв дээ энэ олон жил хангалттай л харлаа шүү дээ ард түмэн

Avatar

Зочин 2019-12-08 103.229.123.241

Нийгмийн хамгийн харанхуй хэсэг л Н.Энхбаярын ухуулгад автагдана! Гэнэт саран дээрээс ирсэн мэт гайхаж гасалж ирээд л сүржигнэн больхи жүжиг тоглоод хол явахгүй дээ, Намбарван!!!!!

Avatar

Зочин 2019-12-08 202.9.40.13

МАНАН-г хязгаарлаж барих бас чанга хянаж байх хүн нь Н.Энхбаяр яалт ч үгүй мөн. Тэд ганцхан Н.Энхбаяраас л айна. Н.Энхбаяр монголын улстөрчдийг хэн нь хэн бэ гэдгийг дэндүү сайн мэднэ. Түүнийг дэмжинээ

Avatar

Зочин 2019-12-08 202.9.40.165

Н.Энхбаяр өр тэглэсэн, ардчиллынхан өр тавьж бонд идсэн боохойнууд.

Avatar

Зочин 2019-12-08 64.119.21.1

Бидэнд хэн нэгэн намын дарга биш, энэ улсыг хөгжүүлэх үзэл баримтлалтай бодлоготой нам, ёс зүйтэй лидер хэрэгтэй байна. 30 жил энэ улсыг самарсан нам, улстөрчид хэрэггүй

Avatar

Зочин 2019-12-08 88.18.94.63

Ноооо өвөөнүүд нооо

Avatar

Зочин 2019-12-08 202.9.40.165

Ноооо гандаашууд нооо

Avatar

👹👹👹👹👹 2019-12-08 88.18.94.63

Залуу боловсролтой хүмүүсийг гаргаж энэ хэнд ч хэрэггүй өвгөчүүүлийг шахан зайлуулах цаг нь болжээ

Avatar

Зочин 2019-12-08 202.9.40.165

Эхлээд бандаашаа маллаад сурчих

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа: ЧӨЛӨӨТ СОНГОГЧИЙН ДҮГНЭЛТ 2019-12-08 103.229.123.111

Одоогийн хуулийн төслөөр сонгууль явуулвал МАН олонх болох магадлалтай. Хүрэлсүхийн нэр хүнд МАН-ынх нь нэр хүндээс өндөр байна.26 суудлын төлөө зөвхөн 1 хүнд санал өгвөл Хүрэлсүхэд өгсөн олон санал бусдад нь гулсаж тэд сонгогдох болно.МАН хөдөөд олон санал авна. Хэрэв 26 суудлыг намуудад хуваарилахгүй, авсан саналаар нь жагсааж хүнээ сонговол Хүрэлсүхэд өгсөн саналууд МАН-д ашиггүй.Энэ тохиолдолд аль нэг нам олонх болохгүй байх магадлалтай. Сонгуулийн хууль яаж гарахаас бүх юм хамаарах болжээ

Avatar

Мэдээж Энхбаяр 2019-12-08 66.181.183.24

Ард түмний хүү шүү

Avatar

Зочин 2019-12-08 119.74.169.246

Хурц, Эби нарын ХҮН сураггүй шүү!! Самбар бүр нь онигоо!!!

Avatar

Зочин 2019-12-08 202.9.46.160

ЁСТОЙ ГОРЬД ЭНЭ 3 ИЙН ХЭН НЬ Ч БИШ ӨӨР ШИНЭ ХҮН ШҮҮ ТАМИНЭЭ

Avatar

Зочин 2019-12-08 66.181.187.12

ОТ 51/ -с болж Энхбаяр аль муугаараа л хэлүүллээ одоо нөхдүүд санаандаа хүрлээ ОТ мулт ЭНХБАЯРЫГ ДЭМЖИНЭЭ

Avatar

Зочин 2019-12-08 66.181.169.108

Яаж ч бодсон Хүрэлсүхийн баг шүү дээ. Энхбаяр байж болох бүх эрх мэдлийг дамжсан тэр үедээ юугаа хийж байсан бэ. Хүрэлсүх сайд цэвэрлэгээ сайн хийгээд багаа бүрдүүлвэл МАН гарч байж Хүрэлсүхээр удирдуулах боломж нээгдэнэ.

Avatar

Зочин 2019-12-08 202.126.88.55

Одоо бүх эох мэдэл түүнд бхд яагаад хөдлөхгүй бүр хуруугаа ч хөдөлгөхгүй бгн Учир нь тэр бусдын л адил хулгайч учраас

Avatar

иргэн 2019-12-08 202.9.46.90

үнэн шүү санал нэг бна.

Avatar

Зочин 2019-12-08 203.91.115.46

МАН АН хоёр 30 жил төр барилаа Хорт хавдраар дэлхийд тэргүүллээ Өрөөр 1 т орлоо Хятадаас их зээл авч хараат боллоо Ард олон ядуурлаа Одоо сүүлчийн найдлага МАХН д Энхбаярт итгэж дэмжинээ

Avatar

tug 2019-12-08 66.181.184.240

үгүй шүү дээ монголчуудаа. Энхбаяр өс хонзон л бодно

Avatar

Зочин 2019-12-08 202.9.40.165

энэ хулгайч их айж байна аа?

Avatar

Зочин 2019-12-08 66.181.187.12

Маниас ямар юмныхаа өсөөг авах вэ дээ олигарх авилгачин бол чамаас өсөө авхад юу нь буруу гэж харин баяр хөөртөй авхуулна шүү

Avatar

tug 2019-12-08 66.181.184.240

Эр бяр нь гүйцэж яваа идэр насныхан хэрэгтэй. Цүнх баригч бацаанууд болоогүй шүү. Өвгөдөөс цөөн тооных байж байх хэрэгтэй

Avatar

Зочин 2019-12-08 66.181.184.155

Ямар нөхцөлд Энхбаяр болохгүй ээ. Хонзонтоод дайн гарна шүү.

Avatar

Зочин 2019-12-08 202.9.40.165

Айж байна уу, тарвага аа?

Avatar

Зочин 2019-12-08 203.91.115.46

Одоо сүүлчийн найдлага МАХН Н Энхбаяр мөн МАН АН хоёр хэрэггүй 30 жил төр удирдлаа Саарал жагсаалтад орлоо Хорт хавдраар дэлхийд тэргүүн байранд орлоо Асар их өрөнд орлоо Ихэнх нь хятадаас авсан зээл Дэлхийд байхгүй бага тэтгэвэр 310 мянга одоо МАНАН цаашаа

Avatar

сонгогч 2019-12-08 192.82.73.228

Наад энхбаяр чинь биднийг 20 жил даргалаад ийм мухардалд оруулсан, өөрөө баахан баяжсан

Avatar

Зочин 2019-12-08 103.111.68.3

ЗА БАХ МЭЛХИЙ ЖАГСААЛТАД БАЙХГҮЙ, ТАХАЛТАЙ ТАРВАГАТАЙГАА ШОРОНД ХАТНА.

Avatar

Иргэг 2019-12-08 103.26.193.207

Энхбаяраас өөр удирдагч монголд байхгүй хууль шүүхээ гууль болгосон одоогийн авилгач хулгайч луйварчидыг Энхбаяраас өөр хүн өөрчилж чадахгүй энэ бол үнэн шүү сайн бодож тунгаа Энхбаярыг засаг барих хэмжээний гаргаж ирэх хэрэгтэй одоогийн нь 2 нам хэрэггүй нэг ч суудал өгөх хэрэггүй бусад намд өг

Avatar

Зочин 2019-12-08 202.126.89.238

Хүрэлсүх дл итгэнэ харин тэр батэнх амарбаясгалан мэтиин шуналтангууд хол ба

Avatar

Зочин 2019-12-08 122.201.23.201

хүрэлсүх шдээ мэдээж

Avatar

Зочин 2019-12-08 66.181.180.233

Энхбаярыг тавина гэхээр баахан амьтныг алж булаад дуусах байх тэр нь ч хэрэгтэй л дээ, харин Хүрэлсүхыг тавина гэхээр намд нь үнэн хогийн шаарнууд маш их эрдэнэ бол угаасаа нахаалны пизд уу эрдэнэ бол нарантуул дээр тэрэг түрээд явж байх хэмжээний сэтгэхүйтэй эрүүгийн элемент

Avatar

Зочин 2019-12-08 66.181.187.12

МАХН &МАН

Avatar

Тооцоо 2019-12-08 103.26.195.83

Тэнэг шоу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж