Дэлхийн 140 гаруй орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөхөөр Мисс Мандахын Цэвэлмаа нь Английн нийслэл Лондон хотыг зорьсон билээ. 69 дэх удаагийн Дэлхийн миссийн тэмцээнд тэрбээр авьяасын үзүүлбэрээрээ шилдэг авьяастны тоонд багтсан юм.
М.Цэвэлмаа Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж яваа, Чингис хаан одонт "The Hu" хамтлагийн “Yuve Yuve” дууны ая дээр морин хуур, хөөмий, монгол бүжгийн хосолсон үзүүлбэр үзүүлжээ. Мисс бүсгүйн үзүүлбэрт "The Hu" хамтлагийн продюсер Б.Дашдондог, МУГЖ Ш.Одонтуяа, хөөмийч МУСТА А.Ундармаа, морин хуурч МУСТА Буян-Арвижих нар мэргэжлийн туслалцаа үзүүлсэн байна.
Мөн олон нийтийн санал асуулгаар Монгол Улс нийт 140 орноос Мексик, Непал гэх улсын дараа гуравдугаарт байрт, www.missworld.com сайтын санал асуулгаар эхний наймд явна. Монголчууд 12 дугаар сарын 14-нийг хүртэл идэвхтэй саналаа өгч, миссдээ оноо нэмэхийг М.Цэвэлмаагийн багийнхан уриаллаа. Түүний тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.
ЭМЧ МЭРГЭЖИЛТЭЙ МИСС М.ЦЭВЭЛМАА
- Тэрбээр Улаанбаатар хотод 1996 онд төржээ. Ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар сургуулийн орос хэлний ангид суралцаж байгаад, ахлах ангиасаа АШУҮИС-ийн лицей сургуульд элссэн. Өнгөрсөн хавар АШУҮИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн бөгөөд өдгөө сургуульдаа мэдрэлийн резидент эмчээр ажилладаг. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй.
- 2012 онд “Торго" загварын агентлагийг төгссөн. “Монголын сайхан бүсгүй 2018” гоо сайхны тэргүүн наадмын дэд байр буюу “Мөнгөн эрдэнийн өргөмжлөлт” гоо бүсгүй, “Хүмүүнлэг мисс”-ээр тодорсон.
- М.Цэвэлмаа хоёрдугаар курсын оюутан байхдаа буюу 2014 оноос хүмүүнлэгийн ажил зохион байгуулж эхэлжээ. Тухайлбал, арван жилийн сургуулийн сурагчдад сургалт, зөвлөгөө өгөх, ариун цэврийн булан байгуулах, өрхийн эмнэлгүүдэд иргэдэд зориулсан мэдээллийн самбар хийх зэрэг ажил санаачлан хэрэгжүүлжээ.
- 2018 оноос ашгийн бус хүмүүнлэгийн “Маа” санг үүсгэн байгуулж, орон нутгийн эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж хандивлах, бүх нийтийн цэвэрлэгээ, хөдөө орон нутгийн дотуур байрны сурагчдад шаардлагатай эд зүйлсээр дэмжлэг үзүүлэх зэрэг олныг хамарсан ажил зохион байгуулдаг.
- Мөн “Ээн ээн ээе” гарааны компани байгуулж, “Галент” органик саванг зах зээлд гаргасан бөгөөд борлуулсан бүтээгдэхүүн бүрээс 100 төгрөгийг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулдаг аж.
Э.БУРАМ
Зочин 2019-12-08 103.212.116.181
Хамар нуд мисс биш ээ
Манайд. Хеерхен охид зендее л байдаг
Яагаад тэднийгээ оролцуулдаггуй юм бол
Зочин 2019-12-08 202.131.245.34
muuhai unjuu bondgor hamartaimbee. deerees n huvtsaslaltiin medremj yuch bhgui huuhen bnlee
h 2019-12-08 2.222.24.108
hoho
Ах 2019-12-08 88.18.94.63
Монгол хүний царай нь олон улсад муухайд ордог.чи бидэнд сайхан ч олон улсад МОНГОЛ л царайтай.иймээс иймэрхүү тэмцээнд манайхан битгий оролцоочээ.хэзээ ч түрүүлэхгүй нь гашуун үнэн шүү дээ
Emch ni emcheeree, miss ni misseeree baival deer 2019-12-08 192.82.70.193
Hudlaa unen emch ner zuusen hahuuliar tugssun chadvargui aluurchid baidag shuu. Uneheer chanartai chadvartai emch bol ingej miss ziss gej daldaganaj yavah zav ch baidguim
Зочин 2019-12-08 192.82.65.179
Yahav: Mongol gedeg neriig olon ulsad taniulj bui bololtoi. Gevch “ Tsarainii saihanaar tsai suleh bish gej ug bii. Uchir ni goo uzemjees iluu uhaan , bolovsrol chuhal gesen utgatai. Uhamsar, khandlagaa saijruulah ni bidnii zorilgo.
Зочин 2019-12-08 66.181.161.105
chi oriigoo l hicheer hudlaa busdiig helen oroo yamarch yalgaagui l yum baigaa baihgui yu
Зочин 2019-12-08 43.228.131.90
bidend
ach holbogosdl yu be 2019-12-08 43.228.131.90
Bidend missnau olipm bish Oyunii olipmd hich uzeh heregtsee shaardlaga baina.
Miss bolloo geed Mongold yamar ashig tustai be
Зочин 2019-12-08 66.181.161.4
Ингэж бадар барих хэрэг байгаа юм уу, унэхээр мундаг юм бол монгол гэлтгуй бугд саналаа егех л байлгуй, ер нь энэ нехер мисс болохоор монгол улс хегжчих юм уу, бех мисс гэсэн балай юманд ач холбогдол егч тэнэгтэх хэрэг юу байна
ЗОЧИН 2019-12-08 202.21.120.42
ААВ НЬ УЛСЫН НАЧИН МАНДАХ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРЬЯАТ
ЗОЧИН 2019-12-08 103.111.68.3
МУНДАГ САЙХАН ОХИНОО ДЭМЖИЦГЭЭЕ МОНГОЛЧУУДАА ХАРАМГҮЙ СЭТГЭЛ ЗҮТГЭЛЭЭР НЭГ Ч БОЛОВ МОНГОЛ ХҮНЭЭ ӨӨД ДЭЭШ НЬ ТАЪЯ АА
Зочин 2019-12-08 202.126.89.34
Amjilt!