Гоо сайхны олимпод оролцож буй мисс М.Цэвэлмаагийн тухай баримтууд

Хуучирсан мэдээ: 2019.12.08-нд нийтлэгдсэн

Гоо сайхны олимпод оролцож буй мисс М.Цэвэлмаагийн тухай баримтууд

Гоо сайхны олимпод оролцож буй мисс М.Цэвэлмаагийн тухай баримтууд

Дэлхийн 140 гаруй орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөхөөр Мисс Мандахын Цэвэлмаа нь Английн нийслэл Лондон хотыг зорьсон билээ. 69 дэх удаагийн Дэлхийн миссийн тэмцээнд тэрбээр авьяасын үзүүлбэрээрээ шилдэг авьяастны тоонд багтсан юм.

М.Цэвэлмаа Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж яваа, Чингис хаан одонт "The Hu" хамтлагийн “Yuve Yuve” дууны ая дээр морин хуур, хөөмий, монгол бүжгийн хосолсон үзүүлбэр үзүүлжээ. Мисс бүсгүйн үзүүлбэрт "The Hu" хамтлагийн продюсер Б.Дашдондог, МУГЖ Ш.Одонтуяа, хөөмийч МУСТА А.Ундармаа, морин хуурч МУСТА Буян-Арвижих нар мэргэжлийн туслалцаа үзүүлсэн байна. 

Мөн олон нийтийн санал асуулгаар Монгол Улс нийт 140 орноос Мексик, Непал гэх улсын дараа гуравдугаарт байрт,  www.missworld.com сайтын санал асуулгаар эхний наймд явна. Монголчууд 12 дугаар сарын 14-нийг хүртэл идэвхтэй саналаа өгч, миссдээ оноо нэмэхийг М.Цэвэлмаагийн багийнхан  уриаллаа. Түүний тухай сонирхолтой  баримтуудыг  хүргэе.

ЭМЧ МЭРГЭЖИЛТЭЙ МИСС М.ЦЭВЭЛМАА 

  1. Тэрбээр Улаанбаатар хотод 1996 онд төржээ. Ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар сургуулийн орос хэлний ангид суралцаж байгаад, ахлах ангиасаа АШУҮИС-ийн лицей сургуульд элссэн. Өнгөрсөн хавар АШУҮИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн бөгөөд өдгөө сургуульдаа мэдрэлийн резидент эмчээр ажилладаг. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй. 
  2. 2012 онд “Торго" загварын агентлагийг төгссөн. “Монголын сайхан бүсгүй 2018” гоо сайхны тэргүүн наадмын дэд байр буюу “Мөнгөн эрдэнийн өргөмжлөлт” гоо бүсгүй, “Хүмүүнлэг мисс”-ээр тодорсон.
  3. М.Цэвэлмаа хоёрдугаар курсын оюутан байхдаа буюу 2014 оноос хүмүүнлэгийн ажил зохион байгуулж эхэлжээ. Тухайлбал, арван жилийн сургуулийн сурагчдад сургалт, зөвлөгөө өгөх, ариун цэврийн булан байгуулах, өрхийн эмнэлгүүдэд иргэдэд зориулсан мэдээллийн самбар хийх зэрэг ажил санаачлан хэрэгжүүлжээ.
  4. 2018 оноос ашгийн бус хүмүүнлэгийн “Маа” санг үүсгэн байгуулж, орон нутгийн эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж хандивлах, бүх нийтийн цэвэрлэгээ, хөдөө орон нутгийн дотуур байрны сурагчдад шаардлагатай эд зүйлсээр дэмжлэг үзүүлэх зэрэг олныг хамарсан ажил зохион байгуулдаг.
  5. Мөн “Ээн ээн ээе” гарааны компани байгуулж, “Галент” органик саванг зах зээлд гаргасан бөгөөд борлуулсан бүтээгдэхүүн бүрээс 100 төгрөгийг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулдаг аж. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж