70 кг хар тамхи тээвэрлэж явсан дипломатчийг маргааш шүүнэ

Хуучирсан мэдээ: 2019.12.08-нд нийтлэгдсэн

70 кг хар тамхи тээвэрлэж явсан дипломатчийг маргааш шүүнэ

70 кг хар тамхи тээвэрлэж явсан дипломатчийг маргааш шүүнэ

Германы Дрезден хотноо машиндаа 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан, Монгол Улсаас Истанбул хотод суугаа Ерөнхий консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарт холбогдох хэргийн ээлжит шүүх хурал маргааш буюу даваа гариг /2019.12.09/-т болох аж.

Тэднийг анх тавдугаар сарын 3-ны өдөр дипломат дугаартай "Мерседес бенз" маркийн автомашиндаа гурван сая еврогийн үнэ бүхий 70 кг хар тамхи тээвэрлэж явахад нь Германы цагдаа нар саатуулан баривчилсан юм. Шүүхийн анхны хэлэлцүүлэг Дрезден хотын тойргийн шүүхэд арваннэгдүгээр сарын 18-ны өдөр эхэлжээ.

Уг хэрэгт холбогдогч Б.Баттүшиг нь шүүх хурлын үеэр өөрийгөө Монгол Улсын тагнуулын байгууллагын ажилтан, гадаад улсад байгаа дипломатууд мансууруулах бодис, тамхины хэрэгт холбогдсон гэсэн мэдээллийн мөрөөр өөрийн биеэр дунд нь орж нууц ажиллагаа явуулж байгаад баригдсан гэх утгатай мэдүүлэг өгснийг Германы томоохон хэвлэлийн нэг “Bild” сэтгүүл нийтэлсэн билээ.

Эх сурвалж: BILD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж