Амралтын хөтөч: Гайхамшигт цирк

Хуучирсан мэдээ: 2019.12.08-нд нийтлэгдсэн

Амралтын хөтөч: Гайхамшигт цирк

“Ньюс” агентлаг 2019.12.08-ны Бямба гаригт болох тоглолтын хуваарийг танилцуулж байна.

П.И.ЧАЙКОВСКИЙ "ХУНТ НУУР"

Хөгжим: П.И.Чайковский

Цомнол: В.И.Бегичев, В.Ф.Гельцер

Удирдаач: УГЗ Ж.Бүрэнбэх, УГЗ Н.Туулайхүү

Балетмейстер: ХБ, ТШ, АЖ Б.Жамъяндагва

Ерөнхий зураач: АЗ Ч.Гунгаасүх

Дэлгэрэнгүй мэдээлэл: "Хунт нуур" балет нь сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа хэдэн мянган удаа тоглогдож, орон бүрийн үзэгчдийн нандин, эрхэмсгийн дээдийн дээд бүтээл болсон юм. Тэр дундаа Одетта – Одиллиягийн дүр нь эмэгтэй балетчин бүрийн уран чадвараа сорих, үзэгчдэд харуулах хамгийн төгс бүтээлд тооцогддог. "Хунт нуур" нь "балет" хэмээх төрлийг төлөөлж чадахуйц өндөр алдарт хүрсэн билээ.

"Хунт нуур" балет манай дуурийн театрын тайзнаа 1975 оны 6-р сарын 28-ны өдөр удирдаач УГЗ Ж.Чулуун, балетмейстер АЖ,ТШ, ХБ Б.Жамъяндагвын дэглэлтээр анх тоглогдож байв. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг АЖ Ю.Оюун, Зигфридийн дүрийг МУГЖ Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг АЖ О.Ганбаатар нар тоглож байсан юм.

Гол дүрүүд:

ОДЕТТА /Хорон санаат шидтэний хун болгон хувиргасан сайхан сэтгэлт гүнж/

ОДИЛЛИЯ /Хорон санаат Ротбарт гүнгийн охин/

ХАН ХҮҮ ЗИГФРИД

РОТБАРТ

АЛИА САЛБАДАЙ

ПА-де-труа

Хатан эх

Жижиг хунгууд

Том Хунгууд

УДБЭТ-ын балетын жүжигчид, ХБК-ийн сонгодог бүжгийн ангийн оюутнууд оролцон тоглоно.

Хэзээ: 2019.12.08 17:00 цагаас

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

Тасалбарын үнэ: 10 мянга, 20 мянга, 30 мянга


ГАЙХАМШИГТ ЦИРК

Монголын үндэсний АСА циркт Гайхамшигт цирк тоглолт болно. Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 325522 болон 88303450 дугаараас лавлана уу. Тасалбарыг www.ticket.mn, 1900-1617 дугаарт холбогдон захиалан авахаас гадна Циркийн кассаар худалдан авах боломжтой.

Хэзээ: 2019.12.08 13:00 цагаас

Хаана: Монголын үндэсний цирк

Тасалбарын үнэ: 10 мянга, 15 мянга, 20 мянга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж