Нэгдүгээр сургуулийн “хэрүүлийн алим” эцэслэгдэв үү? | News.MN

Нэгдүгээр сургуулийн “хэрүүлийн алим” эцэслэгдэв үү?

Нэгдүгээр сургуулийн “хэрүүлийн алим” эцэслэгдэв үү?

Тус сургуулийн захирлаар МУ-ын зөвлөх багш З.Бат-Эрдэнийг томилжээ

Нэгдүгээр сургуулийн “хэрүүлийн алим” эцэслэгдэв үү?

Монгол Улсын ууган сургууль болох Нийслэлийн Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн  гурван сар үргэлжилсэн “хэрүүлийн алим” эцэслэгдсэн бололтой. Учир нь тус сургуулийн 70 гаруй багш захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогзолмаатай  цаашид хамтран ажиллах боломжгүй гэх өргөдөлд гарын үсэг зурж холбогдох байгууллагуудад хүргүүлээд байсан юм.

НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН ЗАХИРЛААР МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ БАГШ З.БАТ-ЭРДЭНИЙГ ТОМИЛЖЭЭ

Нэгдүгээр  сургуулийн захирлаар тус сургуульд 20 жил математикийн багшаар ажиллаж буй, Олон улсын Математикийн Олимпиадын арван  медальт, Улсын математикийн Олимпиадын 14 аварга шавь төрүүлж, сургуулийнхаа төдийгүй Монгол Улсынхаа нэр төрийг өндөрт өргөж яваа Монгол Улсын зөвлөх багш З.Бат-Эрдэнийг томилжээ. Тэрбээр энэ сарын 4-нөөс үүрэгт ажилдаа орсон байна.

З.Бат-Эрдэнэ

Тус сургуулийн өмнөх захирал багш нарын хоорондох хэрүүл аравдугаар сараас эхлэлтэй. Тодруулбал, есдүгээр сарын сүүлээр сурагчдын үдийн цайнд ямар ч хаяг шошгогүй, хатаж удсан шинжтэй боорцог тараалгасан сургуулийн удирдлага, нөгөө талаас үүнийг эсэргүүцсэн багш нарын төлөөллийн хоорондох асуудал юм. Мөн дээрх үдийн цайнаас үүдэн хэд хэдэн хүүхдэд хордлогын шинж тэмдэг илэрсэн байдаг.

Энэ тухай тус сургуулийн багш нар аравдугаар сарын 16-ны өдөр олон нийтэд мэдээлэл хийсэн юм. Гэтэл хэвлэлийн хуралд оролцсон Ч.Энхнасан багш, сургуулийн эмч Д.Болормаа нарыг худлаа мэдүүлэг өгсөн хэмээн тус сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогзолмаа ажлаас халах шийдвэр гаргажээ. 

Нийслэлийн засаг даргын тамгын газар болон Нийслэлийн боловсролын газрын удирдах албан тушаалтнууд захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогзолмаагийн оронд томилох хүнийг сургуулийн багш нар дотроосоо сонгохыг багш нарт санал болгосон байна.

Ийнхүүбагш нараас санал хураахад 25 жил боловсролын салбарт ажиллан сүүлийн арван жил тус сургуульд сургалтын менежерээр ажиллаж байгаа н.Эрдэнэбатын нэрийг дэмжсэн байдаг. Харин холбогдох байгууллагуудаас З.Бат-Эрдэнэ захирлыг томилсон нь энэ юм.

Дашрамд дурдахад, тус сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогзолмаагийн өмнө ажиллаж байсан захирал Г.Бум-Эрдэнэ болон нийслэлийн Боловсролын газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуулийн эрх бүхий албан тушаалтнуудыг үгсэн тохирч, хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг нэгдүгээр сургуульд элсүүлэх, шилжүүлэн суралцуулсныхаа төлөө эцэг эхчүүдээс удаа дараа хахууль авсан хэмээн буруутгагдан, өнгөрсөн оны намраас Авлигатай тэмцэх газарт шалгуулж байсан билээ. Улмаар Г.Бум-Эрдэнэд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 12 сая төгрөгөөр торгох ял оноосон юм.

Э.БУРАМ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРА 2019-12-08 192.82.76.241

АЛЬ НЬ ВЭ ?

Avatar

ИРА 2019-12-08 192.82.76.241

2 хүгий зураг тавьчих юм. Аль нь Бат-Эрдэнэ юи болдоо.

Avatar

Зочин 2019-12-08 103.26.194.59

Багш нараас санал авч захирал томилох нь асар буруу албан тушаалд дуртай хэн нэгэн багш нарыг турхирч нийгэмд буруу мэдээ мэдээлэл өгдөг байдал бий болно

Avatar

Zochin 2019-12-08 66.181.177.81

Baga angiin bagsh nariig ta nar ajiglaarai arai denduu tansag heregleetei orolgoosoo davsan nohod jinhene huvalz novshiin avgai nar……..gutarmaar avilagch nar

Avatar

Зочин 2019-12-08 203.91.115.47

Сайхан сургууль байсан юм одоо хэтэрхий олон хүүхэд аваад нэр хүндээ алдаж байна хуучин дандаа мундаг багш нартай байсан шүү

Avatar

zochin 2019-12-08 202.179.24.111

bagsh naraa songon shalgaruulj avdag yostoi tasarzan surguuli bsan. odoo ch bolij dee. shine zahiral neg tom urchlult hiih bizee

Avatar

LionHeart 2019-12-08 122.201.24.161

Шаал лалрын коммунист сургууль байсан.Одоо бүүр утгаа алдаж байгаа юм байна даа

Avatar

Зочин 2019-12-08 66.181.176.86

reket Budaa chi martaagui biz de ter negen yaria bilee…

Avatar

Зочин 2019-12-08 66.181.176.86

reket tolgoitiin Shirnen, reket monkhdalai, reket Gantogs nar buleglen mini busines-iig deeremdey baisan. reket bud gedeg zolbin amisgaa baidag. dandaa hubaly shig hunii hols mongo soroog suudag abgaildai gehuu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж