Нэгдүгээр сургуулийн “хэрүүлийн алим” эцэслэгдэв үү?

Хуучирсан мэдээ: 2019.12.08-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр сургуулийн “хэрүүлийн алим” эцэслэгдэв үү?

Тус сургуулийн захирлаар МУ-ын зөвлөх багш З.Бат-Эрдэнийг томилжээ

Нэгдүгээр сургуулийн “хэрүүлийн алим” эцэслэгдэв үү?

Монгол Улсын ууган сургууль болох Нийслэлийн Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн  гурван сар үргэлжилсэн “хэрүүлийн алим” эцэслэгдсэн бололтой. Учир нь тус сургуулийн 70 гаруй багш захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогзолмаатай  цаашид хамтран ажиллах боломжгүй гэх өргөдөлд гарын үсэг зурж холбогдох байгууллагуудад хүргүүлээд байсан юм.

НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН ЗАХИРЛААР МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ БАГШ З.БАТ-ЭРДЭНИЙГ ТОМИЛЖЭЭ

Нэгдүгээр  сургуулийн захирлаар тус сургуульд 20 жил математикийн багшаар ажиллаж буй, Олон улсын Математикийн Олимпиадын арван  медальт, Улсын математикийн Олимпиадын 14 аварга шавь төрүүлж, сургуулийнхаа төдийгүй Монгол Улсынхаа нэр төрийг өндөрт өргөж яваа Монгол Улсын зөвлөх багш З.Бат-Эрдэнийг томилжээ. Тэрбээр энэ сарын 4-нөөс үүрэгт ажилдаа орсон байна.

З.Бат-Эрдэнэ

Тус сургуулийн өмнөх захирал багш нарын хоорондох хэрүүл аравдугаар сараас эхлэлтэй. Тодруулбал, есдүгээр сарын сүүлээр сурагчдын үдийн цайнд ямар ч хаяг шошгогүй, хатаж удсан шинжтэй боорцог тараалгасан сургуулийн удирдлага, нөгөө талаас үүнийг эсэргүүцсэн багш нарын төлөөллийн хоорондох асуудал юм. Мөн дээрх үдийн цайнаас үүдэн хэд хэдэн хүүхдэд хордлогын шинж тэмдэг илэрсэн байдаг.

Энэ тухай тус сургуулийн багш нар аравдугаар сарын 16-ны өдөр олон нийтэд мэдээлэл хийсэн юм. Гэтэл хэвлэлийн хуралд оролцсон Ч.Энхнасан багш, сургуулийн эмч Д.Болормаа нарыг худлаа мэдүүлэг өгсөн хэмээн тус сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогзолмаа ажлаас халах шийдвэр гаргажээ. 

Нийслэлийн засаг даргын тамгын газар болон Нийслэлийн боловсролын газрын удирдах албан тушаалтнууд захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогзолмаагийн оронд томилох хүнийг сургуулийн багш нар дотроосоо сонгохыг багш нарт санал болгосон байна.

Ийнхүүбагш нараас санал хураахад 25 жил боловсролын салбарт ажиллан сүүлийн арван жил тус сургуульд сургалтын менежерээр ажиллаж байгаа н.Эрдэнэбатын нэрийг дэмжсэн байдаг. Харин холбогдох байгууллагуудаас З.Бат-Эрдэнэ захирлыг томилсон нь энэ юм.

Дашрамд дурдахад, тус сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогзолмаагийн өмнө ажиллаж байсан захирал Г.Бум-Эрдэнэ болон нийслэлийн Боловсролын газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуулийн эрх бүхий албан тушаалтнуудыг үгсэн тохирч, хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг нэгдүгээр сургуульд элсүүлэх, шилжүүлэн суралцуулсныхаа төлөө эцэг эхчүүдээс удаа дараа хахууль авсан хэмээн буруутгагдан, өнгөрсөн оны намраас Авлигатай тэмцэх газарт шалгуулж байсан билээ. Улмаар Г.Бум-Эрдэнэд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 12 сая төгрөгөөр торгох ял оноосон юм.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж