Ардын багш "хүчирхийлэгч" хэвээр байх уу? | News.MN

Ардын багш "хүчирхийлэгч" хэвээр байх уу?

Ардын багш "хүчирхийлэгч" хэвээр байх уу?

Ардын багш "хүчирхийлэгч" хэвээр байх уу?

Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав “Багш” найраглалдаа “Багш та хариу нэхдэггүй өглөгч юм” хэмээн өргөмжилж, хорвоогийн хамгийн төгс хүмүүсээр тодруулсан байдаг. Гэтэл цаг цагаараа байдаггүйг багш нар сүүлийн хэдэн жилүүдэд жинхэнэ утгаар нь мэдрүүлж байна. Цалин хөлс муу байна хэмээн байнга гомдоллодог багш нарын зан харилцаа Монголын боловсролын салбарын "хорт хавдар" болжээ. Хэдийгээр Засгийн газар багш нарын цалинг нэмж, хуулиар хариуцлагыг нь чангатгасан ч ёс зүйгүй үйлдлийг нь хязгаарлаж чадсангүй. 

Ялангуяа улсын сургуулиудад багшилж буй багш нартай холбоотой гомдол, шүүмжлэл тасардаггүй. Бага ангийн хүүхдүүдийн хувьд гол үлгэр дууриал авдаг хүн нь багш байдаг. Багш нь хэн нэгнийг гадуурхвал сурагчид даган дуурайдаг. Тиймээс багш нарын харилцаа хандлагыг үндсээр нь өөрчлөхгүй бол сургуулийн орчин дахь хүчирхийлэл улам гаарах нь.

Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 1-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд үйл ажиллагаа явуулдаг бүрэн дунд сургуулийн багш 41 настай эрэгтэй С нь согтуудаа сурагчдыг зодсон хэрэг гарчээ. Уг хэргийг одоогоор Сүхбаатар аймгийн цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Үүнээс гадна Нийслэлийн нэгдүгээр сургуулийн бага ангийн багш О нь бүтэн жилийн турш ангийнхаа хүүхдийг дарамталж, гар хүрдэг хэрэг саяхан ил болсон. Энэ зохисгүй явдлын гол дүр болох багш О нь одоог хүртэл ямар нэгэн хариуцлага хүлээлгүй ажлаа хийсэн хэвээр байна. Гэтэл үүний цаана хүүхдийн сэтгэл зүйд ямар том толбо үлдэж буйг хэн ч авч хэлэлцээгүй бололтой. 

Тэр ч  бүү хэл шавиа тооны машин алга болсон хэрэгт сэрдсэн асуудал ч гарсан. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Рашаант сумын дотуур байрны 11 настай Х өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр сураггүй болсон тухай мэдээлэл цацагдсан ч хоёр хоногийн дараа эсэн мэнд олдсон юм. Гэхдээ энэ хэрэг явдал болохын өмнө ангийн багш нь Х-г тооны машин алга болсон хэрэгт сэрдсэн байдаг. Хулгайн хэрэгт сэрдэгдэнэ гэдэг хүүхдийн хувьд асар том шийтгэл. Тэр тусмаа үйлдээгүй хэргийнх нь төлөө хүүхдийг хулгайч болгоно гэдэг бол ноцтой буруутгал юм. Дараагийн тохиолдол нь Өвөрхангай аймгийн нэгдүгээр сургуулийн багш Ц нь гэрийн даалгавраа хийгээгүй гэх шалтгаанаар бага ангийн хоёр эрэгтэй, таван эмэгтэй сурагчийн чээжин хэсгийн хувцсыг тайлуулж, нүцгэлэн ангиудаар хэсүүлсэн ёс зүйгүй үйлдэл гаргаж байв.

Ажлын байрандаа архидан согтуурч, өөр хоорондоо нүдэлцдэг байсан бол одоо бүр даварч, түмний хүүхэд рүү гар зангиддаг болж. Нэг ёсондоо хүмүүжил олгох ёстой ардын багш хүчирхийлэгч болчихоод байгаа нь бодит үнэн.

Амьтан сургагч ч хүртэл хүний хэл мэдэхгүй амьтантайгаа эв найртайгаар ойлголцож, арга эвээр сургадаг. Гэтэл хүн хүнтэйгээ харьцаж чадахгүй тэр дундаа багш хүн сурагчтайгаа хэл амаараа бус нударгаараа харьцаж байгаа нь даан ч харамсалтай. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэж үгтэй. Нийгмийн гэмт үйлдэл, бусармаг бүхнийг бусад нь байг гэхэд багш хүн ядаж дууриахгүй байхсан.

Хүчирхийлэгч хүчирхийлэгчийг төрүүлдэг гэдэг. Хүчирхийлэгч багшийн гараар төлөвшсөн хүүхэд насанд хүрсэн хойноо гэр бүл, үр хүүхдэдээ энэ авираа гаргахыг үгүйсгэх аргагүй шүү дээ.

Цэцгийг хайрлаж, чин сэтгэлээсээ ярилцаж ургуулдаг гэдэг. Гэтэл дөнгөж нахиалах гэж ядаж буй цэцэгсийг ширүүн гараар тасдаж, цэв хүйтэн усаар хайраад байвал ургана гэж үү? 

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mr 2019-12-08 202.131.225.197

ajilaa hiih durgui bol ajlaasaa gar. bitgii busdad gai bolood bai sugnuud

Avatar

Зочин 2019-12-08 202.9.46.56

dandaa suragchdaa muu bna, chadahgui bna gedeg bagsh nar olon bna, chi chadna, chi chaddag bolohiin tuluu hicheeh heregtei gedeg uramshuuldag bagsh l heregtei bna, dandaa aldaag ni olj hardag ni olon bna, gutaagaad bval, shuumjleed bval huurhii huuhduud yaj surah ve? Tseg ehees heden uuriinh ni bodit baidliig helchihvel huuhded ni uuraa gargaj us sanadag ni olon bolj. Etseg ehiin zuvlul nertei heden buduun awgai, bolovstolgui nohodtoigoo niileed suragchdaa angias ni, surguulias ni huudug bolson.

Avatar

Зочин 2019-12-08 202.9.46.56

sain bagsh ch baina, muu bagsh ch baina. Suragchdaa shaardaj shahaad hamag chadlaaraa hicheeh bagsh nar ch olon. Surgaj chadadaggui yumaa gehed surah husliig ni gutaahgui, untraahgui garin asaafag l baival bolchih geed bna. Getel bagsh nar uursduu hariutslagaas zugataadag, suragch etseg ehchuudee buruutgaj, tednees hariutslaga nehdeg boljee. Bi, bid yah yostoi ve gedeg uursfiin ajil, uurhee sain bodoh huneer bagsh bolgoh heregtei

Avatar

Зочин 2019-12-08 66.181.188.25

Ялангуяа нэгдүгээр ангийн багш нар ажилдаа түүртэсэн улсууд бдаг болж.уг нь цалин хөлс авч мэргэжлийн ажлаа хийж бгаа хүмүүс байлтай.хэдэн дэвтэр засчих ч чадахгүй уур уцаартай байх юм.тэгээд бэлэг сэлт авах дуртай.өгсөн хүмүүсийн хүүхдэд арай өөр хандана.бөөн шуналын туламнууд.хүүхдийн гар өргүүлж шийтгэх, толгой тонших,хэл амаар доромжлох энүүхэнд.юун тэдний цалинг нэмэх.хангалттай эцэг эхээс татаас авч бгаа.

Avatar

Өлзий 2019-12-08 59.153.112.59

Хэт эрхлүүлсэн мангаруудыг хатуу гараар хүмүүжүүлэх чухал шүү

Avatar

Зочин 2019-12-08 202.9.40.165

Ардчиллын ачаар багш нар ийм болсон юм.

Avatar

Зочин 2019-12-08 66.181.160.109

ugaasaa ene bagsh nar hoorondoo yavaldaad zavaaraad l bdag shd baliar buzriin yumnuud hogshin zaluugui shuu naad zah n 00 booviin hohood suuj ch baih shig buzartai yumnuud

Avatar

Зочин 2019-12-08 66.181.160.109

bagsh nertei bandaashnuud l bdag shd er n huuhen husaj tembuu avna em n ahlah angiin bandi nariig ovortoo oruulj sadarlana bugd archaagui atsnuud daa

Avatar

Зочин 2019-12-08 94.127.223.73

Orchin ueiin huuhduud humuujilgui gedeg unen. Etseg ehchuud ni uursduu humuujilgui ih l huuhdee geed bgaa met hooson dur isgesen huaa hoosong urialsan am hamar ni darwaisan daljiisan eswel uursduu hun bolno biz gesen nahali setgelgeetei. Surgah gj yawaad heluulne gej u baihaw. Geriin daalgawraa hiigeegui bol etseg ehiin buruu, etseg ehiig ni surguuli torgodog baih heregtei. Hiihgui bol hasdag bh heregtri.

Avatar

Зочин 2019-12-08 202.126.89.85

Сайд нь хүүкээсээ дутахгүй алиалагч хоосон толгой,юу ч өөрөчлөгдөхгүй.Хөдөөгүүр хэсэж улстөрөө хийсэн худлаа гар.

Avatar

Зочин 2019-12-08 202.126.89.85

40-50 хүүхдээ яаж жигд үсэг сургаад салах уу гээд багш нь алийгаа алдаж бгаад энэ.Хүүхдүүд нь хүнээс айж ичиж мэдэхгүй эцэг эх шигээ мал нахаль болохоор аргаа бараад ингэж бгаа юм.Элдэвийн шахааны захирал менежерийн хэрэггүй бичиг цаас, хурал зөвлөгөөн нь дуусахгүй.Төрийн байгууллагууд ч ийм.

Avatar

Гэрийн эзэгтэй 2019-12-08 192.82.75.138

Багш нар эдийн засгийн хувьд, оюун санааны хувьд хүнд дарамттай, ядуу байна. Цалинг нь нэмчихсэн бол амьдрал ахуй нь арай сайжраад арай бага хүчээр хүүхдүүдэд юм сургах чадалтай байна. Монголд хүний хүчин зүйл маш бага үнэлэмжтэй байгаа нь эргээд нийгэмдээ хал балтай байгаад байна.

Avatar

Болдоо 2019-12-08 202.21.109.41

Эцэг эхчүүд хүүхдээ ерөөсөө хүмүүжүүлээгүй мал шиг өсгөсөн байдаг. Тэгээд сургууль багш нараас хүүхэддээ их юм сургахыг шаарддаг. Гэтэл анхнаасаа сууж сураагүй, бодож сураагүй, анхаарал төвлөрүүлж сураагүй, ёс зүй мэдэхгүй, хамтын ажил гэж мэдэхгүй мал шиг хүүхдүүд цаашдаа олигтой сурах ямарч боломжгүй байдаг. Ямар ч боломжгүй юмыг эцэг эхчүүд нэхээд сургууль эцэг эхийн хооронд зөрчил үүсдэг. Хүүхэд эцэг эхээ хуурч сурсан байдаг бөгөөд сургууль эцэг эхийн зөрчил дээр яваандаа тоглож эхэлдэг.

Avatar

Зочин 2019-12-08 202.9.46.187

заваарсан хогнуудыг хөөгөөд явуул. багшлах эрх нтрийг нь хас зайлуулаач наадуулаа

Avatar

Зочин 2019-12-08 202.126.88.42

Багшийн хүрэлцэхгүй цалин багшийг хүмүүжүүлж байгаа шүү!!!!! Боловсролын зоригтой эрс шинэчлэл хэрэгтэй болжээ. Боловсролын тогтолцоо бүх түвшиндээ нурж байгааг хүлээн зөвшөөрөх цаг болсон.

Avatar

Зочин 2019-12-08 192.82.68.227

Ардчилсан нийгэмийн багш бол хvмvvжvvлэгч биш тодорхой шинжлэх ухааны талаар анхны мэдээлэл егех тедий vvрэгтэй гэдэг болцон. Хvмvvжил багш сургуульд хамаагvй ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж