Агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалахын тулд гадуур гарахдаа шүүлтүүртэй зориулалтын маск заавал хэрэглэх нь чухал. Харин маск сонгохдоо, хэрэглэхдээ хэд хэдэн зүйлийг баримтлах хэрэгтэй ажээ.
Амны хаалт сонгохдоо анхаарах зүйлс
- Энгийн материалаар хийсэн биш. PM2.5 нарийн ширхэгт тоосонцор шүүх зориулалтын шүүлтүүртэй байх
- Амьсгалсан агаарыг буцаан гадагшлуулах хавхлагатай
- Нүүрэнд тохирсон байх (хүүхэд, том хүнийх зэрэг)
- Тухайн амны хаалт дээрх заавраас хэрэглэх хугацааг харах
Амна хаалтыг хэрэглэхдээ дараах зүйлийг анхаараарай
- Амны хаалтаа бусдад дамжуулан хэрэглэхгүй байх
- Тухайн амны хаалтын зааварт заасан хугацааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх
- Дахин хэрэглэдэг амны хаалтыг хэрэглэхдээ сайтар угааж байх
- Шүүлтүүрийг нь заасан хугацаанд нь сольж хэрэглэх
Холбоотой мэдээ