18 настай хүргэлтийн ажилтан 1000 ам.долларын бараа хулгайлжээ | News.MN

18 настай хүргэлтийн ажилтан 1000 ам.долларын бараа хулгайлжээ

18 настай хүргэлтийн ажилтан 1000 ам.долларын бараа хулгайлжээ

18 настай хүргэлтийн ажилтан 1000 ам.долларын бараа хулгайлжээ

UPS компанийн 18 настай хүргэлтийн ажилтан 1000 ам.долларын бараа хулгайлжээ.

18 настай Эмманүэль Рэггин энэ жил хүргэлтийн UPS компанид хүргэгчээр ажилд оржээ. Гэвч тэр энэ ажилдаа удсангүй.

"Рэггин хүргэлтийн жолоочийн туслахын үүрэг гүйцэтгэн, хүргэсэн барааг буулгах, ачих ажил хийдэг байжээ. Гэвч түүнийг хүн хараагүй байхад зарим барааг нууж байгаа нь камерт бичигдсэн байна. Реггин хүргэлтээсээ эргэж ирэн нуусан PS4s болон таблетуудаа авсан" хэмээн Майамигийн цагдаагийн газар мэдээлжээ.

Шүүх хурлын үеэр эрхэм шүүгч Рэггинд хандан "Рэггин, та дөнгөж 18 настай. Танд ажил хийх боломж олдсон байна. Гэвч та үнэхээр ичгэвтэр зүйл хийжээ. Энэ үнэхээр таны амьдрахыг хүссэн амьдрал мөн эсэхийг би мэдэхгүй юм. Гэхдээ миний бодлоор та ажил хийж, асуудлаас холдож, сайхан амьдрах хэрэгтэй. Амжилт хүсье ноёнтон" хэмээн хэлжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН
ЭХ СУРВАЛЖ: 6ABC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-07 203.169.49.105

Энэ мэдээ ОДОО хулгай хийдэг, хийх гэж байгаа бүх хүнд хэрэгтэй мэдээ байна. Тэр тусамбаа монгол залууст сургамжтай мэдээ.

Avatar

Зочин 2019-12-07 202.131.225.197

ENE HEND HEREGTEI MEDEE BE GADAAD MEDEENII HVMVVSEE

Avatar

zochin 2019-12-07 103.229.123.43

ene butelgui 76giin garaas yu ch garahgui bolood iim argaa barsan yumaas site-aa duurgej bna arggui biz dee huurhii min

Avatar

Энэ мэдээ мөн үү тэ? 2019-12-07 103.80.210.100

Энэ мэдээгээр сэтгүүлзүйг булшилжээ хөөрхий.

Avatar

Зочин 2019-12-07 122.201.21.160

толгойн дээрх үс нь таалагдаад энэ мэдээг оруулсан юм байлгүй

Avatar

Зочин 2019-12-07 202.9.46.102

Энэ одоо юу вэ. Энэ гадаад мэдээ юу? Одоо байтлаа тэр улсын нэг иргэн тийм хулгай хийжээ гээл мэдээ болчихдог болсон уу? Бүр 1000 долларын бараа шүү хаха. Олон улсын хэмжээний соёлын ѳв хулгайлсан бол яахав гэхсэн бүр хэлэх үг олдохгүй нь ээ news.mn минь редактор гэж хүн байдаггүй бололтой. Байдаг бол ажлаа олигтой хийдэггүй нь харагдаж байна даа. Танай сайтыг ийм мэдээ бэлтгэхдээ тулсан гэж бодсонгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж