18 настай хүргэлтийн ажилтан 1000 ам.долларын бараа хулгайлжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.07-нд нийтлэгдсэн

18 настай хүргэлтийн ажилтан 1000 ам.долларын бараа хулгайлжээ

18 настай хүргэлтийн ажилтан 1000 ам.долларын бараа хулгайлжээ

UPS компанийн 18 настай хүргэлтийн ажилтан 1000 ам.долларын бараа хулгайлжээ.

18 настай Эмманүэль Рэггин энэ жил хүргэлтийн UPS компанид хүргэгчээр ажилд оржээ. Гэвч тэр энэ ажилдаа удсангүй.

"Рэггин хүргэлтийн жолоочийн туслахын үүрэг гүйцэтгэн, хүргэсэн барааг буулгах, ачих ажил хийдэг байжээ. Гэвч түүнийг хүн хараагүй байхад зарим барааг нууж байгаа нь камерт бичигдсэн байна. Реггин хүргэлтээсээ эргэж ирэн нуусан PS4s болон таблетуудаа авсан" хэмээн Майамигийн цагдаагийн газар мэдээлжээ.

Шүүх хурлын үеэр эрхэм шүүгч Рэггинд хандан "Рэггин, та дөнгөж 18 настай. Танд ажил хийх боломж олдсон байна. Гэвч та үнэхээр ичгэвтэр зүйл хийжээ. Энэ үнэхээр таны амьдрахыг хүссэн амьдрал мөн эсэхийг би мэдэхгүй юм. Гэхдээ миний бодлоор та ажил хийж, асуудлаас холдож, сайхан амьдрах хэрэгтэй. Амжилт хүсье ноёнтон" хэмээн хэлжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН
ЭХ СУРВАЛЖ: 6ABC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж