Дубайн цагдаагийнхан ирэх жилээс Тесла компаний Кибертрак машиныг албаны хэрэгцээ болгоно хэмээх мэдээлэл цацагдсанаас долоо хоногийн дараа Мексикийн Сан Луйс Потоси хотын цагдаагийн газар 15 Кибертрак машин Теслагаас захиалжээ. Мексикийн Засгийн газар Кибертракын нэг дүүргэлтээр 804 км туулах чадвар, сансрын хөлгийн төмрөн их бие, сум нэвтэрдэггүй цонх зэрэг нь Мексикийн цагдаагийн газрын машины засвар, түлшинд зарцуулдаг зардлыг багасгана гэдэгт итгэн уг машиныг маш ихээр сонирхож байгаа гэнэ.
Б.АМАРБАЯСГАЛАН
ЭХ СУРВАЛЖ: FUTURISM.COM
Холбоотой мэдээ