Викториа хүрхрээ хүн төрөлхтнөөс аврал эрж байна | News.MN

Викториа хүрхрээ хүн төрөлхтнөөс аврал эрж байна

Викториа хүрхрээ хүн төрөлхтнөөс аврал эрж байна

Викториа хүрхрээ хүн төрөлхтнөөс аврал эрж байна

Бүгд найрамдах Замби болон Зимбабвен хоёр улсыг хиллэн оршдог дэлхийд гайхагдсан Викториа хүрхрээ ширгэсээр 25 жилийн түүхэндээ хамгийн бага устай болоод байна.

Уг хүрхрээ жил бүр улирлын чанартайгаар ширгэдэг ч энэ жилийн хувьд 50 хувиар илүү ширгэжээ.

Замби улсын Ерөнхийлөгч Эдгар Лунгү үүнийг дэлхийн дулааралтай холбоотой тайлбарлаж байгаа бөгөөд дэлхийн дулаарлын үр нөлөөг Африкийн улс орнууд хамгийн ихээр амсаж байгааг онцлоод "Та бидний үр хойч Африкт ирээд агуу Викториан хүрхрээг үзэж чадахгүй юм гэж үү? Энэ бидний хүссэн зүйл мөн билүү? Бид одоо л хичээх хэрэгтэй. Итгэл найдвар арай ч тасраагүй байна. Хөгжилтэй, баян улс орнууд дэлхийн дулаарлын эсрэг дорвитой тэмцэж, ядуу буурай улс орнуудаа ч тэмцэлдээ хөтлөх хэрэгтэй байна. Замби улсад ялангуяа хуурайшил маш хүчтэй нөлөөлж, сая сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж байна. Дэлхийн дулаарлын асуудлыг улстөржүүлж тоглоод байх цаг зав бидэнд байхгүй. Энэ бол үнэхээр чухал, ноцтой асуудал. Манай улсад ирсэн жуулчид интернэтээс харсан бүхэн нь алга байхыг хараад нүдэндээ ч итгэхээ байсан. Та нар өөр ертөнцөд амьдарч байна. Тэр хооронд чинь дэлхийн дулаарлыг Африкчууд маш хүчтэй мэдэрч байна" хэмээн ярьжээ.

Замби, Зимбабве улсууд өдөр бүр тогны хязгаарлалт хийж, ард иргэдийнхээ хүнсний хэмжээг албан шаардлагаар огцом багасгаж, Замбийн хоёр сая гаруй хүн ард, Зимбабвен долоон сая ард түмэн өлсгөлөнд нэрвэгдээд байгаа билээ.

Харин Зимбабвен аялал жуулчлалын эрх мэдэлтнүүд дээрх асуудлыг үгүйсгэж "Жилийн энэ үед хүрхрээн ус багасах нь энгийн үзэгдэл. Хүрхрээ хэзээ ч бүрмөсөн ширгэдэггүй. Одоо урсаж байгаа ус өмнөх жилийнхээс бага байгаа нь үнэн ч, арай ч бас хатчихаагүй байгаа" хэмээн тайлбарлажээ.

Дээрх мэдээллийг Зимбабвен байгаль орчин, аялал жуулчлалын яамны цаг уурын өөрчлөлт судалгааны албаны дарга Элиша Моёо үгүйсгэж, "Викториа хүрхрээний ус жил ирэх тусам улам багасч байна. Ингэсээр нэг л өдөр гэхэд хүрхрээ бүрмөсөн үгүй болохоор байна" хэмээн мэдэгдсэн байна.

Викториа хүрхрээ бол 1708 метр өргөн, 108 метр өндөр, дэлхийн хамгийн том хүрхрээ билээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

ЭХ СУРВАЛЖ: UNILAD.CO.UK

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Улам 2019-12-07 94.234.33.36

Борооны улирал эхлэхээр гайгүй болноо. Жил болгон л иймэрхүү байдаг

Avatar

Lord 2019-12-07 122.201.24.161

Baigali delxiigee xairlaxgvi muu l bnadaa xvn torolxton

Avatar

Зочин 2019-12-07 122.201.31.7

Manai hed ochij alt uhaa biz

Avatar

/*-*/ 2019-12-07 49.0.213.103

Арчаагүйдээ л тэр, аягүй бол голынх нь эхэн дээр Xятадууд бөөнөөрөө очоод алт ухаж байгаа биз, Африкийг чинь Xятадууд зөөлөн аргаар чимээгүйхэн эзлээд суучихсан юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж