Хүннүгийн мөнгөн луунуудын булш 2019 оны шилдэг олдвороор шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2019.12.07-нд нийтлэгдсэн

Хүннүгийн мөнгөн луунуудын булш 2019 оны шилдэг олдвороор шалгарлаа

Хүннүгийн мөнгөн луунуудын булш 2019 оны шилдэг олдвороор шалгарлаа

Архангай аймгийн нутагт хийсэн Гол мод-II Хүннү язгууртны хоёр булшны археологийн судалгаа АНУ-ын археологийн нийгэмлэгийн "Археологи" сэтгүүлийн нэрлэсэн 2019 оны шилдэг арван археологийн олдворын тоонд оржээ. Тус судалгааг Улаанбаатарын их сургуулийн багш, археологич Д.Эрдэнэбаатар профессороор удирдуулсан багийнхан хийсэн аж.

Археологийн сэтгүүлд "Энэхүү олдвор Хүннү гүрний үед харьяалагдах аж. Хүннү гүрэн НТӨ (нийтийн тооллын өмнөх) гуравдугаар зуунаас эхлэн НТ-ын (нийтийн тооллын) нэгдүгээр зуун хүртэл оршин тогтносон нүүдэлчдийн гүрэн билээ. Тэд НТӨ 206 оноос НТ-ын 220 он хүртэл оршсон Хятадын Хан гүрэнтэй дайтаж байсан бөгөөд Хан гүрний ард түмэн Хүннү гүрний нүүдэлч дайчдаас өөрсдийгөө хамгаалахын тулд анх цагаан хэрмийг барьж эхэлсэн түүхтэй" хэмээн онцолжээ.

Дээрх хоёр булшийг Улаанбаатарын их сургуулийн багш, археологич Профессор Д.Эрдэнэбаатарын ахласан Э.Мижиддорж, А.Маратхаан, Б.Галбадрах тэргүүтэй баг хамт олон болон тэдэнтэй хамтарч ажилласан Хэнань мужийн соёл, археологийн институтын багийнхан судалжээ. Булшнуудаас маш олон эд өлгийн зүйлс олдсон гэнэ. Тухайлбал арай томхон булшинд байсан модон авсан дотор мөнгөн бөгжүүд, бүсний хаш арал, бариул бололтой хоёр мөнгөн лууны баримал байсан гэнэ. Мөн жижгэвтэр булшинд Хүннү булшнаас урьд өмнө нь олдож байгаагүй хаш чимэглэлт илд, ганц эвэртийн хээтэй 19 адууны тоног, чимэглэл, 15 адууны толгой, морин тэрэгтэйгээ оршуулагдсан баатар эр байжээ.

 

 

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: archeology.org

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
70
ЗөвЗөв
24
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж