АНХААР: Нийслэлийн бүсэд баавгай дахин орж иржээ | News.MN

АНХААР: Нийслэлийн бүсэд баавгай дахин орж иржээ

АНХААР: Нийслэлийн бүсэд баавгай дахин орж иржээ

АНХААР: Нийслэлийн бүсэд баавгай дахин орж иржээ

Амралтын өдрүүдээр хотын ойгоор аялал зугаалга хийхгүй байхыг Нийслэлийн байгаль орчны газраас анхааруулж байна. Учир нь, энэ зун, намрын дуулианы эзэн болсон хүрэн баавгай хоёр өдөр дараалан Гачууртын Шар хоолойгоор орж иржээ. Тиймээс мэргэжилтнүүд баавгайг барихаар өгөөш тавин ажиллаж байгаа аж.

Энэ талаар Нийслэлийн байгаль орчны газрын мэргэжилтэн Ц.Цолмонбаатараас асуухад “Нийслэлийн орчимд хүрэн баавгай байна гэх дуудлага арванхоёрдугаар сарын 5-нд ирсэн. Дуудлагын дагуу мэргэжилтнүүд гурав дахь өдрөө ажиллаж байна” гэлээ.

БААВГАЙНААС ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХ ЗӨВЛӨМЖ

  • Хотын ногоон бүсэд ганцаараа зорчихоос зайлсхийж бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байхыг анхааруулж байна.
  • Араатан амьтад идэш тэжээлээ барьсан эсвэл шархадсан, хүнтэй гэнэт тулгарсан үедээ дайрах нь бий. Ийм нөхцөлд хашхирах, алгаа таших, төмөр эд харшуулах зэргээр чанга дуу чимээ гаргах, мод, чулуу шидэх, бөөнөөр зогсож олноор байгаагаа мэдэгдэх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй.
  • Зэрлэг амьтны үр төлтэй таарвал тусламж үзүүлэх, зураг авах, бичлэг хийх гэж оролдолгүйгээр даруй холдон явахыг анхааруулж байна. Учир нь эх амьтан идэш тэжээл хайж явахдаа ч төлтэйгөө ямагт ойрхон байх бөгөөд тэднийгээ хамгаалахын тулд догшин авир гаргах нь олонтаа.
  • Хэрэв баавгай, чоно, шилүүс зэрэг махчин амьтантай таарвал зугтахгүйгээр арагш аажим ухрах, нүд рүү нь эгц харахгүй, гараа өргөх, гадуур хувцсаа дэлгэн овор хэмжээтэй харагдуулахыг хичээх хэрэгтэй ба нуруугаа харуулахгүй байх нь зүйтэй.
  • Нийслэлийн ногоон бүсэд бамбай хоншоорт /хортой/, рашааны /хоргүй/ могой элбэг тохиолдоно. Өндөр өвстэй газар аль болох явахгүй байх, урт түрийтэй гутал өмсөх зэргээр могойд хатгуулахаас сэргийлэх боломжтой. Хатгуулсан тохиолдолд гар хөлийг чиг барьж боох, их хэмжээний шингэн уулгах, хэвтээ байдлаар зөөж яаралтай эмнэлэгт хүргэх нь зүйтэй.
    Түүнчлэн нийслэл хотод зэрлэг ан амьтан орж ирсэн тохиолдолд Нийслэлийн байгаль орчны газрын 11-318003, Нийслэлийн шуурхай мэдээллийн 11-310005 утсанд мэдээлэхийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-07 182.160.38.131

Тэднээс хулгайлан авсан жимс, самарныхаа оронд төмөс лууван манжин талх б**в ааруул ээзгий малын гэдэс цувдай толгой ганц шил юм энтрийг ууланд нь хүргнюээд өгчүүлч наашаа зүглэхгүй л дээ. Хөөрхийс өлсөөд л аргаа бараад уулнаасаа бууж байгаашдээ .

Avatar

Зочин 2019-12-07 202.55.188.46

ЭНЭ БАЙГАЛ ОРЧНЫ ГАЗАР ЭНЭ ТЭР ГЭЖ ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ХИЙХЭЭС ӨӨРЦГҮЙ ГАЗАРУУД ЭМЭЭЛТ НАЛАЙХЫН БОЙН ДЭЭРЭЭС ОЧООД ТЭР ИХ ГЭДЭС ДОТОРЫГ АВААД ОЙД ОЧООД ХҮНИЙ ХӨЛӨӨС ХОЛ АЮУЛГҮЙ ГАЗАР ТАВИАД ӨГЧ БОЛДОГГҮЙ ЮМУУ ХӨӨРХИЙ НААД ӨЛССӨН АМЬТАД ЧИНЬ ҮНЭРЭЭР НЬ ОЧИЖ ИДЭЭД ХЭНДЧ ГАЙ БОЛОХГҮЙШДЭЭ

Avatar

зочин 2019-12-07 139.5.218.26

бүхнийг зарж мөнгө олохын дон шүглэсэн ажилгүй архичин тонуулчин гуйлгачид баавгай хэрэмний хоолыг цөлмөөд байхаар хүнээ барьж идэхээр орж ирж байгаа бололтой их дэлгүүрийн урд замын гарцанд сүүлийн 4 жил самар зарж байгаа авгай нарыг очиж барьж идвэл яаг хүнээ олно

Avatar

Lord 2019-12-07 122.201.24.161

Ee burxan mini odiid icheendee orchixson baimaar yum.Yagaad icheendee oroogvi yum bol?Xool xvns xovordood icheendee orj chadaxgvi bga yum bolov uu?Xvnii buruutai vildel baigali delxiigee xairladaggvi adguus araatnaas dor Mongolchuudaas bolj amitan xvrtel ingej zovj yavax gej dee

Avatar

Зочин 2019-12-07 202.9.46.11

Энэ самар, байгалийн зэрлэг жимсийг зарж борлуулахыг хориглох хэрэгтэй. Энэ жил хичнээн баавгай турж, хөлдөж үхэх юм бүү мэд. Үлдсэн цөөн амьтад нь идэх хоолгүй хэцүүдлээ.

Avatar

Зочин 2019-12-07 202.9.40.165

Оросын зүүн хойд Чукотка мужийн Рыркайпий тосгоны ойролцоо 1 км.кв талбайтай газарт нийтдээ 56 цагаан баавгай бөөгнөрөөд байгаа гэнэ. Одоо иргэд баавгайнуудыг тосгондоо ирүүлэхгүйн тулд байгаа газарт нь далайн хавны сэг зэм хаяж өгөх зэрэг арга хэмжээ авч байгаа гэнэ.

Удахгүй далай мөстөж эхэлбэл баавгайнуудыг явна гэж найдаж байна.

Avatar

Зочин 2019-12-07 103.212.118.219

Самар их хэмжээгээр бэлтгэхийг хориочэээ, хэдэн х***а л хожоод үлдсэн өөр хэн ч хожоогүй шүү, кг-н 1600 р л авсан энэ бол дээрэм

Avatar

Зочин 2019-12-07 66.181.187.128

Хуучин мэдээгээ хуулаад тавьяих юм аа. Одоо хотын ногоон бүсэд хорьой хоргүй могой байгаа юм уу хэ хэ

Avatar

Зочин 2019-12-07 64.119.20.219

Баавгай буруугүй учир нь амьдардаг газрыг нь бид нар өөрсдөө буйснуулчихаад бид нар буруутай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж