Зам, тээврийн хөгжлийн яамнаас сэрэмжлүүлж байна | News.MN

Зам, тээврийн хөгжлийн яамнаас сэрэмжлүүлж байна

Зам, тээврийн хөгжлийн яамнаас сэрэмжлүүлж байна

Зам, тээврийн хөгжлийн яамнаас сэрэмжлүүлж байна

Зам, тээврийн хөгжлийн яамнаас иргэдэд зориулан сэрэмжлүүлэг гаргажээ. Учир нь цахим орчинд Зам, тээврийн хөгжлийн яамнаас БНСУ-д албан ажлын шугамаар зорчих ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулж, виз гаргаж өгнө гэх нэрийдлээр Зам, тээврийн хөгжлийн яам, түүний ажиллагсдын нэрийг ашиглан иргэдийг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх, мөнгө төгрөг авах зэрэг залилангийн шинжтэй үйлдлүүд гарч, болзошгүй байгаа аж.

Тус яам гадаад албан томилолтоор ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд иргэдийг оруулж ажиллуулдаггүй гэдгээ анхааруулж байна.

Иймд цахим орчинд энэ мэт төрийн байгууллага болон нэр бүхий албан тушаалтны нэрийг барьж, виз гаргаж өгнө гэх нэрийдлээр иргэдийг залилж болзошгүй тул мөнгө, төгрөг, иргэний үнэмлэх, гадаад паспорт зэрэг хувийн мэдээллийг илгээхгүй байж харьяаллын дагуу цагдаагийн хэлтэст мэдэгдэж байхыг анхааруулав.

А.АНИР

Эх сурвалж: ЗТХЯ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-12-07 66.181.186.87

Одоо их дээд сургуулиуд,тэдний ажилтан ,ажилчид ,багш нар оюутнуудын төлбөрөөр санхүүжиж байгаа энэ үед ,оюутнуудтайгаа хүндэтгэлтэй харьцах хэрэгтэй, эцэг эх нь хамаг байдгийгаа шавхаж хүүхдээ сургахад бараг эцсийнхээ хөрөнгийг өгч байхад чадлынхаа хирээр оюутандаа юм сургахад бүх анхаарлаа хандуулах ёстой. Харин судалгааны сургууль болно гэж э/ш- ний ажилд үрж болохгүй. Цаг нь болоогүй.

Avatar

Зочин 2019-12-07 66.181.187.128

иймэрхүү юм яьаад байна лээ. Дээр бас ЖДҮ-ийн хөгжлийн төв гэдэг газраас БНСАУ-ын виз гаргана. Хорооноос тодорхойлолтоо аваад ир гээд калилан хийсэн шүү

Avatar

Зочин 2019-12-07 192.82.70.84

SUIC-iin bagsh Erhembayar surguulin oyutan zaluustai mash zerleg muuhai haritsdag. deerengui yum bol zodoy tsohiy zandarsan.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж