Хуучирсан мэдээ: 2019.12.07-нд нийтлэгдсэн

Мал тооллого эхэллээ

Мал тооллого эхэллээ

Монгол Улс жил бүрийн арванхоёрдугаар сарын 7-ноос 17-ны хооронд улс орон даяар малын тооллого зохион байгуулдаг. Энэ дагуу 2019 оны жилийн эцсийн мал тооллого өнөөдөр /2019.12.07/ эхэлж байна

Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малтай бүх өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд тооллогод хамрагдана. Мал тооллого нь мал аж ахуйн салбарын үйл ажиллагааг бодитой үнэлж, дүгнэх, макро түвшний тооцооллыг үнэн зөв тооцож, тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

Сонирхуулахад, 2018 оны жилийн эцэст манай улсын мал сүргийн нийт дүн 66 сая 500 мянган толгойд хүрч, 2017 оныхоос 0.4 хувь буюу 244.7 мянгаар өссөн ажээ. Тухайлбал

  • Адуун сүргийн тоо толгой 3 сая 940.1 мянга
  • Үхэр 4 сая 380.9 мянга
  • Тэмээ 459.7 мянга
  • Хонь 30 сая 555.8 мянга
  • Ямаа 27 сая 124.7 мянгад хүрчээ

2017 оныхоос тэмээ 25.6 мянга, хонь 443.6 мянган толгойгоор өсч, адуу 48 толгой, үхэр 7.8 мянга, ямаа 216.7 мянган толгойгоор тус тус буурчээ. Нийт мал сүргийн дотор адуу 5.9 хувь, үхэр 6.6 хувь, тэмээ 0.7 хувь, хонь 46 хувь, ямаа 40.8 хувийг тус тус эзэлж байна.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж