Хэрвээ та 12 сая ам.доллартай болбол юу хийх байсан бэ? Тансаг ордон худалдаж авах уу? эсвэл үнэтэй машин авах байх. Эсвэл дэлхийгээр аялаж болох юм. Үнэндээ энэ бол тийм ч бага мөнгө биш. Та энэ мөнгөөр дээрх бүгдийг хийж хангалттай хүрнэ.
Гэхдээ ноён экс ерөнхийлөгч Барак Обамагийн хувьд тийм биш бололтой. Массачусетсийн өмнөд хэсэгт байдаг Мартас Вайняард арал дээр долоон унтлагын өрөөтэй цайз энэ долоо хоногт түүнийх болжээ.
Экс ерөнхийлөгч болон түүний гэргий арванхоёрдугаар сарын 04-нд шинэхэн цайзынхаа түлхүүрийг гардаж авчээ. Далайн эрэг дээрх 29 акр газар бүхий түүний цайзын жинхэнэ үнэ 15 сая ам.доллар ч, экс ерөнхийлөгч 11.75 сая ам.доллараар худалдаж авчээ.
Ерөнхийлөгчийн шинэ гэр хэдий далайн эрэг дээр ч гэсэн усан сантай, сайхан талбай болон зочид хүлээн авах тансаг хоёр жигүүртэй гэнэ.
Ноён, хатагтай Обама өнгөрсөн зуны наймдугаар сард Барак Обамагийн 58 насны төрсөн өдрөөр уг цайзыг түрээсэлж, амарснаас хойш энэхүү цайз тэдний бодлоос салахаа больсон гэнэ.
Б.АМАРБАЯСГАЛАН
ЭХ СУРВАЛЖ: UNILAD.CO.UK
Холбоотой мэдээ