Эрмитажийн бэлэг Чингисийн музейд байрлана

Хуучирсан мэдээ: 2019.12.07-нд нийтлэгдсэн

Эрмитажийн бэлэг Чингисийн музейд байрлана

Эрмитажийн бэлэг Чингисийн музейд байрлана

Дэлхий алдартай, ОХУ-ын Эрмитаж музейн захирал Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд амалсан ёсоороо бэлгээ гардуулжээ. Эрмитаж музейн захирал Михаил Пиотровский XIII зууны Чингисийн чулуун бичгийн хуулбарыг У.Хүрэлсүхэд өчигдөр /2019.12.06/ гардуулан өгсөн байна.

"Чингисийн чулуун бичгийг Улаанбаатар хотод шинээр баригдахаар төлөвлөгдөж буй Чингис хааны музейд хадгална" гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрмитаж музейн ерөнхий захирал Михаил Пиотровскийн хамт хуулбарыг гардуулах өгөх баримт бичигт гарын үсэг зурах үеэрээ мэдэгджээ.

Тэрбээр хэлэхдээ “Чингис хааны үйл хэргийг судлахыг бид бүрэн дэмжинэ. Та бүхэн манай улсын түүхтэй холбоотой дурсгалыг маш сайн хадгалсанд баяртай байна. Бид ирэх 2020 онд Улаанбаатар хотноо Чингис хааны музей байгуулах шийдвэр гаргасан. Чингисийн чулуун бичгийг хуулбарыг бидэнд бэлэглэж байгаад бид маш их баяртай байна” гэжээ.

Харин Эрмитаж музейн захирал Михаил Пиотровский хэлэхдээ "Шинэ музей барих гэж буйтай холбогдуулан бид энэ дурсгалын хуулбарыг бэлэглэж байна. Хуулбар өөрийн гэсэн хадгалагдах байртай болж буйд баяртай байна” гэжээ

Чингисийн чулуун бичиг нь ойролцоогоор 1224-1225 оны үеийнх бөгөөд Есүнгэ мэргэний 335 алд газарт бай харван оносон алдрыг дуурсган хөшөө дурсгал босгосон нь хожмоо “Чингисийн чулуун бичиг” хэмээн алдаршсан түүхтэй. Тус чулуун бичиг XIX зуун Өмнөд Сибирийн Хирхира хэмээх газраас олдож, 1936 онд Эрмитаж музейд хүлээлгэн өгсөн байна.

2017 онд үнэт металлийг сэргээн засварлах шинжлэх ухааны лабораторид тус дурсгалт олдворын хуулбарыг бүтээжээ.

Эх сурвалж: TASS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж