АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэсээс тус улсын виз мэдүүлэх хүсэлтэй иргэдэд зориулан анхааруулга гаргажээ. Тус анхааруулгад дурдсанаар виз мэдүүлэх гэж байгаа иргэн та ярилцлагын цаг товлохоосоо өмнө визний мэдүүлгийн DS-160 маягтыг заавал бөглөж, дуусгасан байх ёстой юм байна.
Ярилцлагад орохын өмнө доорх дарааллын дагуу дөрвөн алхмыг хийж гүйцэтгэнэ.
1-р алхам: Визний мэдүүлгийн төлнө.
2-р алхам: Цагаачлалын бус визний цахим маягтыг (DS-160) бүрэн бөглөж дуусгана.
3-р алхам: Заавал гүйцэд бөглөж дуусгасан DS-160 маягтын бар кодыг ашиглан ярилцлагын цагаа товлоно.
Ярилцлага товлоход гурван мэдээлэл шаардагдана:
- Таны паспортын дугаар
- Таны MRV хураамж төлсөн баримтын дугаар
- DS-160 маягтын баталгаажуулсан хуудсан дээрх арван (10) оронтой баркодны дугаар
Эс бөгөөс та ярилцлагад орох боломжгүйг анхаарна уу!
4-р алхам: Визний ярилцлага товлосон өдөр, цагтаа АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст очно. Ярилцлагад ирэхдээ ярилцлага товлосон хуудас, DS-160 маягтын баталгаажуулсан хуудас, нэг хувь зураг, хүчинтэй паспорт болон бүх хуучин паспортаа авчирна. Эдгээр бичиг баримтгүйгээр таны мэдүүлгийг хүлээж авах боломжгүй юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү
Холбоотой мэдээ