“Хунт нуур” Монголын тайзнаа 44 жил тоглогдох гэж байна | News.MN

“Хунт нуур” Монголын тайзнаа 44 жил тоглогдох гэж байна

“Хунт нуур” Монголын тайзнаа 44 жил тоглогдох гэж байна

“Хунт нуур” Монголын тайзнаа 44 жил тоглогдох гэж байна

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа маргааш /2019.12.8/ 17.00 цагт дэлхийн сонгодог бүтээл болох П.И.Чайковскийн "Хунт нуур" балетыг тоглох гэж байна. Тус бүжгэн жүжгийн удирдаачаар соёлын тэргүүний ажилтан Т.Гэрэлцэцэг ажиллах бол балетмейстераар төрийн шагналт, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Жамъяндагва ажиллаж байгаа юм.

“Хунт нуур” балет нь Монголын тайзнаа 44 дэх жилдээ тоглогдох гэж байна. Тодруулбал, тус бүжгэн жүжгийг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа 1975 оны зургадугаар сарын 28-нд тоглогдож байв. Төрийн шагналт, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Жамъяндагва уг жүжгийг Монголын тайзнаа тавихын тулд арваад жилийн судалгаа явуулсан гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-07 59.153.112.233

Билeт зарагдахгүй байснаа дуусчихсан гарч ирсэн шүү. Шагчид авчихдаг бололтой. Бас улиралдаа хэд хэд тоголж байвал олон хүнд хүрэх байхдаа

Avatar

/*-*/ 2019-12-07 49.0.213.103

Сонгодог урлаг мандтугай, хөдөөнийхний нийтийн дуу сөнөтүгэй!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж