Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа маргааш /2019.12.8/ 17.00 цагт дэлхийн сонгодог бүтээл болох П.И.Чайковскийн "Хунт нуур" балетыг тоглох гэж байна. Тус бүжгэн жүжгийн удирдаачаар соёлын тэргүүний ажилтан Т.Гэрэлцэцэг ажиллах бол балетмейстераар төрийн шагналт, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Жамъяндагва ажиллаж байгаа юм.
“Хунт нуур” балет нь Монголын тайзнаа 44 дэх жилдээ тоглогдох гэж байна. Тодруулбал, тус бүжгэн жүжгийг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа 1975 оны зургадугаар сарын 28-нд тоглогдож байв. Төрийн шагналт, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Жамъяндагва уг жүжгийг Монголын тайзнаа тавихын тулд арваад жилийн судалгаа явуулсан гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ