Орхон аймгийн Баян-Өндөр сумын ИТХ, ЗДТГ-ын албан хаагчид зочлов

Хуучирсан мэдээ: 2019.12.06-нд нийтлэгдсэн

Орхон аймгийн Баян-Өндөр сумын ИТХ, ЗДТГ-ын албан хаагчид зочлов

Орхон аймгийн Баян-Өндөр сумын ИТХ, ЗДТГ-ын албан хаагчид зочлов

Өнөөдөр Сүхбаатар дүүрэгт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газрын албан хаагчид зочлов.

Зочдыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат, Засаг даргын зөвлөх П.Мөнхбаяр, Засаг даргын орлогч П.Давхарбаяр болон нийт албан хаагчид хүлээн авч уулзлаа.

Энэ удаагийн уулзалтын зорилго нь хууль тогтоомжоор тогтоосон чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, харилцан туршлага солилцох, цаашид урлаг спортын нөхөрсөг уулзалт зохион байгуулах, бизнес эрхлэгчдийг дэмжих, шуурхай мэдээлэл солилцох, тасралтгүй хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдэж байгаа юм.

Уулзалтын эхэнд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын ажлын албаны дарга Д.Азжаргал, Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга В.Гомбодорж, Д.Ууганбаяр нар дүүргийн талаар танилцуулга мэдээлэл хийж, зочдын сонирхсон асуултад хариуллаа.

Мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт хийж, хэрэгжүүлж буй онцлог ажлуудаасаа танилцуулж, байгууллага, хамт олон, сумынхаа тухай танилцуулав.

Орхон аймгийн Баян-Өндөр сум нь 1994 онд байгуулагдсан, 27,5 мянган га нутаг дэвсгэртэй 27 мянган өрхийн 100 орчим мянган хүн амтай Монгол Улсын хамгийн том сум бөгөөд олон чиглэлд бүтээлч ажлыг хэрэгжүүлжээ. Тухайлбал: “Эко Баян-өндөр” төслийг хэрэгжүүлж, жимс жимсгэнэ боловсруулах бага оврын цехийг ашиглалтанд оруулж 5 төрлийн жимсний шүүс үйлдвэрлэн бэлгийн багц болгон зах зээлд нийлүүлж эхэлжээ. Энэ нь гадаад дотоодын зочид, аялал зугаалгаар яваа жуулчдад барих Орхон аймгийн брэнд бүтээгдэхүүн болж чаджээ.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж