Энэтхэгийн “амьд бурхан” өөрийн гэсэн улс байгуулснаа зарлажээ

Хуучирсан мэдээ: 2019.12.06-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн “амьд бурхан” өөрийн гэсэн улс байгуулснаа зарлажээ

Энэтхэгийн “амьд бурхан” өөрийн гэсэн улс байгуулснаа зарлажээ

Энэтхэгийн олон сая ард түмний дунд амьд бурхан хэмээн шүтэгддэг Нитхянанда удаан хугацааны туршид эрэн сурвалжлагдаж байгаад саяхан олон нийтийн өмнө гарч ирсэн байна.

Ингэхдээ тэрбээр дэлхийн хамгийн хүчирхэг, ариун дагшин хиндү шашны “Кайлаасын Бүгд найрамдах улс” гэгчийг байгуулснаа зарласан байна. Тус улсын иргэн болохын тулд хиндү шашин шүтдэг байхын зэрэгцээ, тодорхой хэмжээний татвар төлж Нитхянандагийн гараас паспортоо гардан авах гэнэ. Мөн Кайлааса улсын танилцуулга вэбсайт дээр Кайлааса нь өөрийн засгийн газар, яамд, туг далбаа, үндсэн хуультай байна гэж дурджээ. Түүнчлэн өөрийн банктай болж, криптовалютаар гүйлгээ хийдэг болох яриа ч гараад байгаа аж.

Нитхянанда нь хинду шашны шинэ урсгал бий болгож, Энэтхэг даяар арав гаруй сүм байгуулсан ба түүний талаар итгэхэд бэрх үлгэр домгийн мэт яриа энэтхэгчүүдийн дунд их байдаг байна. Тухайлбал, тэр нар мандахыг 40 минут саатуулсан, хараагүй хүүхдүүдийн гуравдагч нүдийг нээсэн, үхрийг санскрит хэлээр яриулж сургасан, хана нэвт хардаг гэх мэт яриа олны дунд тархжээ.

Учир мэдэх хүмүүсийн яриагаар түүнийг шүтдэг баячууд түүнд Эквадорын эрэг дээр газар авч өгсөн бөгөөд зарим нь шинэ улсын иргэн болохоор тус эрэг рүү нүүхээр зэхэж байгаа гэнэ.

Өмнө нь Нидхянандагийн ажиллуулдаг сүмд олон тооны хүүхдүүд хоригдож байсныг илрүүлэн сулласан ба өөрийн шавь гэх эмэгтэйг хүчирхийлсэн хэргээр шалгагдаж байхдаа ор сураггүй оргон зайлсан байна. Мөн 2010 онд түүний жүжигчин бүсгүйтэй энгэр зөрүүлж бичлэг нийтэд тарж байжээ.

 

Эх сурвалж: The GUARDIAN, TELEGRAPH

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж