Нөхөртөө зориулж хашаандаа уушийн газар барьжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.06-нд нийтлэгдсэн

Нөхөртөө зориулж хашаандаа уушийн газар барьжээ

Нөхөртөө зориулж хашаандаа уушийн газар барьжээ

Паул Таппер гэх нөхөр найзуудтайгаа хамт уушийн газар хэсч алга болсоор эхнэрээ бүр залхааж орхижээ. Нөхрийнхөө энэ зуршлаас бүрмөсөн залхсан эхнэр 48 настай Жэйн нэгэн хачирхалтай санаа олжээ.

Жэйн нөхрөө гадуур тэнэж алга болохыг нь болиулахын тулд гэрийнхээ арын хашаанд "Нохойн байшин" нэртэй бяцхан уушийн газар нөхөртөө зориулж барьжээ. Гурван хүүхдийн эцэг эх болсон Паул Жэйн хоёр шинэхэн уушийн газартаа найзуудын үдэшлэг, урт ажлын өдрийн дараах романтик үдшүүдийг хийдэг болжээ.

Жэйн "Нөхөр маань найзуудтайгаа гадуур тэнэж алга болоод гэртээ тогтохоо байсан. Тэгээд би бодсон юм л даа. Ер нь би яагаад өөрийн гэсэн уушийн газартай болж болохгүй гэж. Тэгээд хүмүүст манай нөхөр нохойн байшинд амьдардаг болсон гэж хэлнэ" хэмээн ярьжээ.

Эхнэр нөхөр хоёр арын хашаандаа уушийн газар барихдаа 2700 фунт, түүнийгээ засч сайжруулан жинхэнэ уушийн газар болгоход нийт 15 мянган фунт зарцуулжээ. Тэд уушийн газраа чимэглэхдээ аль болох хэмнэлттэй хандан ихэвчлэн хуучин тавилгууд худалдан авсан гэнэ.

Ийнхүү нохойн байшин хосуудын болон тэдний хүүхдүүд болох 31 настай Том, 24 настай Лорен, 26 настай Жэк нарын чөлөөт цагаа өнгөрөөх дуртай газар болжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: unilad.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
58
ХахаХаха
32
ЗөвЗөв
11
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж