ОХУ-ын Алс Дорнодын Чукотка мужийн нутаг дэвсгэрт ичээндээ 50 гаруй цагаан баавгай суурьшлын бүс рүү буюу Рыркайпий тосгон руу нэвтрэн орж ирсэн байна.
Тэдгээрийн ихэнх нь маш их турж эцсэн байдалтай бамбаруушнуудаа дагуулсан эмэгчин баавгайнууд байгаа ба ингэж хүний амьдардаг бүс рүү орж ирэх болсон нь цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор хоол хүнсний хомсдолд орсноос болж байна гэж мэргэжлийн хүмүүс тайлбарлажээ.
Баавгайнууд ийнхүү ихээр үзэгдэх болсны улмаас тус тосгонд олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцалж, сургуулиудыг хамгаалалтад авч эхэлсэн байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ