Visit Rwanda ПСЖ клубтэй гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2019.12.06-нд нийтлэгдсэн

Visit Rwanda ПСЖ клубтэй гэрээ байгууллаа

Visit Rwanda ПСЖ клубтэй гэрээ байгууллаа

Өнгөрсөн тавдугаар сард Английн Арсенал клуб “Visit Rwanda” гэсэн 200 см талбай бүхий баннерыг гурван жилийн хугацаатай 39 сая ам.доллараар өөрсдийн өмсгөлийн мөрний хэсэг дээр байршуулах гэрээ байгуулсан билээ.

Тэгвэл энэ удаа “Visit Rwanda” төсөл нь Францын аваргууд ПСЖ клубтэй 3 жилийн 9-11 сая ам.долларын гэрээ байгуулжээ. Ийнхүү энэхүү төсөл Европын томоохон хоёр хөлбөмбөгийн клубтэй гэрээ байгуулж дэлхий нийтэд танигдаж байна. Visit Rwanda төсөл нь Рванда улсын аялал жуучлалын яамнаас санаачилсан төсөл бөгөөд тус улсад аялал жуучлалыг хөгжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилготой төсөл юм. Рванда улс нь 11.8 сая хүн амтай Африк тивийн үзэсгэлэнт байгальтай далайд гарцгүй улс бөгөөд нийслэл нь Кигали гэх хот. Рванда улсын тус төсөл 2018 оноос хойш хэрэгжсэн бөгөөд тус ондоо 380 сая ам.доллар , 2019 онд 405 сая ам.долларын ашиг тус тус олсон байна. Харин 2024 он гэхэд 800 сая ам.доллар олох төлөвлөгөөтэй байна.

Б.МӨНГӨНТАМИР

Эх сурвалж: france24.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж