“Аялал жуулчлалын судалгаа-2019” эрдэм шинжилгээний хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2019.12.06-нд нийтлэгдсэн

“Аялал жуулчлалын судалгаа-2019” эрдэм шинжилгээний хурал боллоо

“Аялал жуулчлалын судалгаа-2019” эрдэм шинжилгээний хурал боллоо

“Аялал жуулчлалын судалгаа-2019” эрдэм шинжилгээний хурлыг  Монгол орны аялал жуулчлалыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх, тухайн жилд хийгдсэн судалгаа шинжилгээний ажлуудын явц, үр дүнг олон нийтэд таниулах, судалгааны нэгдсэн мэдээллийн сан үүсгэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэг, Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс хамтран 2 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна.

  • Судалгааны ажлын үр дүнг хэлэлцэх, ач холбогдлыг нэмэгдүүлэх,
  • Судалгаа шинжилгээ, инновацид суурилсан төсөл, хөтөлбөрүүдэд төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын түншлэл, хамтын ажиллагааг дэмжих,
  • Судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг бизнест нэвтрүүлэх, бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх
  • Судалгааны үр дүн, бүтээлийн мэдээллийн сан бүрдүүлэх, эрдэм шинжилгээ, сургалт-үйлдвэрлэлд нэвтрүүлэх,
  • “Аялал жуулчлал судлал” Эрдэм шинжилгээний сэтгүүлийг хэвлэж, олон нийтэд хүргэх зэрэг зорилтын хүрээнд зохион байгууллаа.

Тус эрдэм шинжилгээний хуралд аялал жуулчлалын салбарын төрийн захиргааны бүх шатны байгууллагуудолон улсын болон үндэсний сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтөр, орон нутаг, бизнесийн байгууллагын төсөлт болон захиалгат ажил гүйцэтгэгч судалгааны багэрдэмтэн, багш судлаачид, бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллагуудаас судалгааны ажлын явц, үр дүнгээ танилцуулж, оролцлоо.

Энэхүү эрдэм шинжилгээний  нэгдсэн хуралд  тус салбарын эрдэмтэн, багш, судлаач, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцож,  нийт 16 илтгэл, ханан хэлбэрээр 7 илтгэл хэлэлцүүлсэн өргөн цар хүрээтэй хуралдаан боллоо.

Аялал жуулчлалын судалгаа эрдэм шинжилгээний хурлыг дээрх байгууллагууд жил бүр уламжлал болгон хийж хэвшүүлж байгаа нь Монголын аялал жуулчлалын салбарт тодорхой үр дүн авчирсан ажил болж байгаа юм.

Эрдэм шинжилгээний хурлаас гарсан санал, зөвлөмжүүдийг нэгтгэн аялал жуулчлалын салбарын бодлого төлөвлөлт, боловсролын байгууллагуудын цаашдын үйл ажиллагаанд тусган ажиллах юм.

ЭХ СУРВАЛЖ: БОАЖЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж