Авлигалд хамгийн их өртсөн байгууллагаар улс төрийн намууд тодорлоо | News.MN

Авлигалд хамгийн их өртсөн байгууллагаар улс төрийн намууд тодорлоо

Авлигалд хамгийн их өртсөн байгууллагаар улс төрийн намууд тодорлоо

Авлигалд хамгийн их өртсөн байгууллагаар улс төрийн намууд тодорлоо

Азийн сан, “Сант-Марал” сан хамтран явуулсан “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа”-ны 2019 оны үр дүнг өнөөдөр /2019.12.06/ танилцууллаа. Уг судалгааг энэ жил 14 дэх удаагаа зохион байгуулж буй юм.  

Оролцогчдыг санамсаргүй түүврийн аргаар сонгосон байна. Ингэхэд судалгаанд оролцогчдын 93.6 хувь нь авлига бол Монголд нийтлэг үзэгдэл болсон гэж дүгнэжээ. Мөн өнгөрсөн гурван сарын хугацаанд хээл хахуулийн шинжтэй зүйл өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн иргэдийн тоо 3.3 хувь болж буурчээ.

Үүнээс гадна авлигад хамгийн их өртсөн байгууллагаар улс төрийн намууд нэрлэгджээ. Үүний дараа хууль шүүхийн байгууллага эрэмбэлэгдсэн байна. Энэ нь хуулийн байгууллагад хандах иргэдийн итгэл буурсныг харуулж байна. Гэхдээ энэ нь төсөөлөл гэдгийг ойлгох хэрэгтэй.

Мөн энэ жилийн судалгаанд оролцсон хүмүүсийн 87 хувь нь төр, засгийнхан авлигатай тэмцэх үйл ажиллагааг хангалтгүй хийж байна гэж дүгнэжээ. Үүний зэрэгцээ Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд ихээхэн итгэл найдвар хүлээлгэж байгаа нь судалгааны явцад ажиглагдсан байна.

Сант-Марал сангийн Гүйцэтгэх захирал Л.Сумати: “Авлига газар авсан нь хэдэн жилийн турш ажиглагдаж байна. Гэтэл жижиг авлига буурч байхад авлигын үзүүлэлт яагаад өндөр байсаар байна вэ гэдэг асуулт гарна. Хариулт нь дээд түвшний авлига газар авсан гэсэн үг. Дээд түвшний авлигатай хэн тэмцэх вэ гэсэн асуулгад Засгийн газар нэгдүгээрт жагссан. Хэрвээ Засгийн газар чадахгүй бол иргэний нийгмийнхний үүрэг оролцоо чухал болно. Харин "бие султай" иргэний нийгмийг бүр сэхээнд оруулах санаатай байх шиг байна. Тун удахгүй гарах шинэ сонгуулийн хуулиар байдал хүнд болох магадлалтай” гэв.

Судалгааны дүнг товчоор дурдвал:

  • 2019 онд судалгаандоролцогчдын 93.6 хувь "авлига нь манай улсадхэвийн үзэгдэл болсон" гэдэгтэй санал нийлсэн нь 2018 оныхоос давсан үзүүлэлт боллоо.
  • Гэсэн хэдий ч жижиг авлигын тохиолдлын буурах хандлага үргэлжилсээр 2019 онд 3.3 хувьтай байна.
  • Олон нийт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн засгийн газрын авлигатай тэмцэх чиглэлээр хийсэн ажлуудыг дэмжиж байгаа нь харагдлаа.
  • 2019 он улс төрийн намууд болон шүүхийн тогтолцооны авлигын түвшингийн талаарх сөрөг хандлага нэмэгдэж байгааг харуулсан.
  • Улс төрчдийн авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлийг доогүур үнэлэх хандлага хэвээр үргэлжилсэн бөгөөд 88 хувь нь улстөрчид асуудлыг шийдвэрлэх маш бага эсвэл огт хүсэлгүй байна гэж судалгаанд оролцогчид илэрхийлжээ.
  • Цахим сүлжээний ач холбогдол тасралтгүй нэмэгдэж байгаа хэдий ч авлигын талаарх мэдээллийн хамгийн чухал эх сурвалж телевиз хэвээр байна.
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-06 202.55.188.81

Нөгөө жагсанчид энийг бол харахгүй бас хамаагүй нүдгүй чмхгүй болж жүжиглээд өнгөрөнө шдээ ардчилалийн хамгийн заналт дайсан шүүх прокурорийн авилга гэдэгийг тэд мэддэггүй гэнээ тэхээр тэд ардчилагч байж таархуу жагсагчид жинхэн хүчирхиылэгчид анархиастуут өдөөн турхмрч байгаа нь АН энэ хорт хавдараас монолчууд яаралтаы салахгүй бол халдварлаж ниышэм улс төр бүхэлээрээ сүйрэнэ

Avatar

Зочин 2019-12-06 202.9.46.218

Бзд эргүүгиин шинэбаатар шүүгчээс эхлээд урсана

Avatar

123 2019-12-06 66.181.189.132

Uugaasaa ltodorhoishdee.

Avatar

иш чааваас 2019-12-06 202.9.40.84

хаана хийсэн судалгаа вэ, чааваас даа. Өөрсдөө ч ганц судалгаа хийж чадахгүй. Дандаа юмыг харлуулах гэсэн донтой хүмүүс байх юм

Avatar

Зочин 2019-12-06 192.82.73.49

Улс төр, шүүх хуулийн байгууллага авлигаар тэргүүлж байна гэсэн төсөөллийн судалгаа гарчээ. Үнэхээр тэргүүлээд ёайна уу, авлигачин "баагийнууд" зориуд ийм мэдээлэл тараадаг юм болов уу. Судалгаа үнэн болулс хөгжих яагаа ч үгүй хол байна. Улсаа хөгжүүлэхэд чухал хүчиг зүйлийн нэг нь авлигагүй болох явдал.

Avatar

зочин 2019-12-06 202.9.46.139

Шуугч нарын авилга авдаг дээр нэмэгдээд с***р самуун байдал нь ихэссэн. Хэргийн хамаарал бухий этгээдтэйгээ ор хенжлеер холбогдож, айл гэр салгадаг, гэр булийн хууль завхруулсан тод жишээг СБДИХАШШ-н шуугч елзийн УЯНГА гэгчээр батлах байна. Уянга шуугч еерее баталгаатай гэр бултэй, 2 хуухэдтэй атал хэргийн хамаарал бухий эцэгтэйгээ чацуу эртэй холбогдож, 2 нехрийн дунд амьдарч, албан тушаалаараа далайлган эдийн засгийн хясан шахалт хийж явсан, эрээ цээргуй уйлдлээ хуний ес хэмээн зогсож бсан.

Avatar

Зочин 2019-12-06 175.223.27.208

Угаасаа хууль шүүхийн байгууллага авилгалын загалмайлсан газар даа. Үe үeээрээ идэж ууж байгаа новшийн байгууллага. Солигдсон ч ялгаагүй л дээ.

Avatar

Зочин 2019-12-06 202.9.46.36

Шүүх дампуу бол ТӨР ч бас дампуу.

Avatar

СУДЛААЧ 2019-12-06 122.201.21.191

СУМАТИ Ч ОЛОН ЖИЛ ХУДЛАА ШААСАН ! ШААСААР Л БАЙНА ! НИЙГМИЙН СЭТГЭЛЗҮЙ ТИЙМ Л БАЙГАА ТҮҮН ДЭЭР НЬ ТОГЛОЖ СУДАЛГАА ГЭЖ ТАРХИ УГААЖ ЗООС ОЛОХ Ч ГЭЖ!!!

Avatar

Зочин 2019-12-06 202.9.40.2

Сулалгаатай судалгаагүй хууль шүүх гаалийн байгууллага хамгийн их авлигатай.

Avatar

Зочин 2019-12-06 182.160.35.35

тарвагадорж нарын шүүхийг эвдэн бусниулж авилгын систем бий болгосоны хар мөр гай.

Avatar

Иргэн 2019-12-06 192.82.76.188

Хууль шүүхийн байгууллага нөхдүүдийн авлигал үнэхээр их байгааг зөв дүгнэсэн байна гэж үзэж байна. Монгол улс саарал жагсаалтанд орсон ганц шалтгаан нь Хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой! Том том хэргүүдийг шийдсэнгүй 10-20 шүүгч авилгалын хэргээр шалгагдаж байна энэ байгууллагыг үндсээр нь шинэчлэж солих шаардлагатай! Эх орныхоо эсрэг ажилдаг энэ нөхдүүдэд хатуу хариуцлага тооцох, хуулинд энэ төрлийн нөхдүүдэд ажлын хариуцлага алдвал шууд огцруулж эрхийг хасах зэргийг тодорхо

Avatar

Зочин 2019-12-06 202.131.235.74

avligatai temtseh gazar heded orj bn

Avatar

Guest 2019-12-06 202.131.229.146

3t

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж