Авлигалд хамгийн их өртсөн байгууллагаар улс төрийн намууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2019.12.06-нд нийтлэгдсэн

Авлигалд хамгийн их өртсөн байгууллагаар улс төрийн намууд тодорлоо

Авлигалд хамгийн их өртсөн байгууллагаар улс төрийн намууд тодорлоо

Азийн сан, “Сант-Марал” сан хамтран явуулсан “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа”-ны 2019 оны үр дүнг өнөөдөр /2019.12.06/ танилцууллаа. Уг судалгааг энэ жил 14 дэх удаагаа зохион байгуулж буй юм.  

Оролцогчдыг санамсаргүй түүврийн аргаар сонгосон байна. Ингэхэд судалгаанд оролцогчдын 93.6 хувь нь авлига бол Монголд нийтлэг үзэгдэл болсон гэж дүгнэжээ. Мөн өнгөрсөн гурван сарын хугацаанд хээл хахуулийн шинжтэй зүйл өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн иргэдийн тоо 3.3 хувь болж буурчээ.

Үүнээс гадна авлигад хамгийн их өртсөн байгууллагаар улс төрийн намууд нэрлэгджээ. Үүний дараа хууль шүүхийн байгууллага эрэмбэлэгдсэн байна. Энэ нь хуулийн байгууллагад хандах иргэдийн итгэл буурсныг харуулж байна. Гэхдээ энэ нь төсөөлөл гэдгийг ойлгох хэрэгтэй.

Мөн энэ жилийн судалгаанд оролцсон хүмүүсийн 87 хувь нь төр, засгийнхан авлигатай тэмцэх үйл ажиллагааг хангалтгүй хийж байна гэж дүгнэжээ. Үүний зэрэгцээ Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд ихээхэн итгэл найдвар хүлээлгэж байгаа нь судалгааны явцад ажиглагдсан байна.

Сант-Марал сангийн Гүйцэтгэх захирал Л.Сумати: “Авлига газар авсан нь хэдэн жилийн турш ажиглагдаж байна. Гэтэл жижиг авлига буурч байхад авлигын үзүүлэлт яагаад өндөр байсаар байна вэ гэдэг асуулт гарна. Хариулт нь дээд түвшний авлига газар авсан гэсэн үг. Дээд түвшний авлигатай хэн тэмцэх вэ гэсэн асуулгад Засгийн газар нэгдүгээрт жагссан. Хэрвээ Засгийн газар чадахгүй бол иргэний нийгмийнхний үүрэг оролцоо чухал болно. Харин "бие султай" иргэний нийгмийг бүр сэхээнд оруулах санаатай байх шиг байна. Тун удахгүй гарах шинэ сонгуулийн хуулиар байдал хүнд болох магадлалтай” гэв.

Судалгааны дүнг товчоор дурдвал:

  • 2019 онд судалгаандоролцогчдын 93.6 хувь "авлига нь манай улсадхэвийн үзэгдэл болсон" гэдэгтэй санал нийлсэн нь 2018 оныхоос давсан үзүүлэлт боллоо.
  • Гэсэн хэдий ч жижиг авлигын тохиолдлын буурах хандлага үргэлжилсээр 2019 онд 3.3 хувьтай байна.
  • Олон нийт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн засгийн газрын авлигатай тэмцэх чиглэлээр хийсэн ажлуудыг дэмжиж байгаа нь харагдлаа.
  • 2019 он улс төрийн намууд болон шүүхийн тогтолцооны авлигын түвшингийн талаарх сөрөг хандлага нэмэгдэж байгааг харуулсан.
  • Улс төрчдийн авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлийг доогүур үнэлэх хандлага хэвээр үргэлжилсэн бөгөөд 88 хувь нь улстөрчид асуудлыг шийдвэрлэх маш бага эсвэл огт хүсэлгүй байна гэж судалгаанд оролцогчид илэрхийлжээ.
  • Цахим сүлжээний ач холбогдол тасралтгүй нэмэгдэж байгаа хэдий ч авлигын талаарх мэдээллийн хамгийн чухал эх сурвалж телевиз хэвээр байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж