Монгол залилангийн орон болжээ | News.MN

Монгол залилангийн орон болжээ

Монгол залилангийн орон болжээ

Монгол залилангийн орон болжээ

Монголд залилан, мэхлэх гэмт хэрэг  хэрээс хэтэрч буй талаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын зүгээс өнөөдөр /2019.12.06/ хэвлэлийн хурал зарлаж, хохирогчдын төлөөлөл мэдээлэл хийлээ.

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт:

-Монголд гэмт хэрэг дийлдэхээ байлаа. Ялангуяа залилан, мэхлэх гэмт хэрэг ихээр гарах боллоо. Хүнээ дээрэмдээд байгаа гэмт хэрэгтэй хууль, хяналтыхан тэмцэж чадахгүй байна. Хууль хяналтын байгууллага өнөөдөр гэмт хэрэгтэй бодитоор тэмцэх чадваргүй болчихож. Цагдаагийн нэг хэрэг бүртгэгч доод тал нь 100 хэрэгтэй. Прокурор гэхэд 2 мянга гаруй хэрэгт хяналт тавьж байна. Ийм ачаааллаас болоод хууль, хяналтыхан ажил хийх дур сонирхолгүй болчихсон байгаа гэж харагдаж байна. Ингээд хоорондоо хэрэлдэж, маргалдсан, бухимдсан, уурласан, уусан харанхуй түнэр нийгэм болчихоод байна. Хуулийн шинэчлэл, ялангуяа хохирогчдыг хамгаалдаг ээлтэй хууль, эрх зүйтэй болохыг төр засгийн удирдлагаас бид шаардаж байгаа юм. Бид одоо хэрэгтнийг хаацайлсан, хохирогчид халгаатай хуультай байна. Монгол улсад шударгаар амьдрахаас илүү гэмт хэрэг хийх нь илүү хялбар ажил болж хувираад удлаа. Үүнийг нэн даруй шийдэхгүй бол газар авлаа шүү.

Х.Бат-Ялалтын хэлж буйгаар хууль хяналтыхан ажлын ачааллаас гадна уг гэмт хэргийг шийдэх хууль эрх зүйн чадваргүй байна. Үүний тод жишээ бол орон сууц худалдаж авсан иргэн Пагмажавын хохирсон байдал. Тэрбээр одоогоос бараг жилийн өмнө худалдах, худалдан авах гэрээгээр 60 сая төгрөгийн байр худалдаж авчээ. Ингэхдээ байрны мөнгөө өгөөд гэрчилгээгээ авчихсан. Гэтэл өнөөг хүртэл худалдаж авсан байрандаа ороогүй.

Иргэн Ч.Пагмажав:

– Г.Уртнасан гэж хүн Надад байр зарахдаа төлбөрийг бүрэн хүлээж авсан. Нотариатаар баталгаажуулаад гэрчилгээ ч өгсөн. Гэрээндээ сарын дараа байраа чөлөөлж өгнө гэж заасан. Гэтэл үүнээс хойш жил өнгөрчихөөд байхад энэ хүн одоог хүртэл байраа чөлөөлж өгөөгүй. Өчигдөр би аргаа бараад цагдаа дуудаад хамт очлоо. Гэтэл цагдаа энэ хүнийг гаргах эрх бидэнд байхгүй гэлээ. Надад байрны гэрчилгээ, бичиг баримт нь бүгд байна. Энэ хүн надад байраа зараад мөнгийг нь авчихаад чөлөөлж өгөхгүй байна шүү дээ гэхэд  гэртээ байгаа хүний тав тухыг алдуулаад яах вэ. Та гадуур хөөцөлдөөд заргаа ав л даа гэх юм. Би үүнийг харахдаа цагдаа албаар гэмт хэрэгтнийг хаацайлаад байгаа юм биш. Хуулийн тогтолцоо ийм байна. Залилагч хүн гэртээ тухтай амраад, харин залилуулсан хүн шүүх цагдаагаар хөөцөлдөж өмгөөлөгч аваад хохироод явна гэнэ. Чингэлтэй дүүргийн шүүхэд харьяаллаараа гомдол гаргахаар хаяг дээрээ байхгүй байна гэдэг хариу хэлнэ. Ийм шалтгаанаар энэ хэрэг хоёр удаа буцсан. Харицагчийн хаяг тодорхойгүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй юм гэсэн заалт байдаг гэж тайлбарлаж байна. Гэтэл залилан хийсэн хүний ээж нь хаалга онгойлгож өгөөд тийм хүн байхгүй гэж хэлээд зогсож байна. Үүнийг би яагаад ч ойлгохгүй байна. Маш их бухимдаж байна.

-Түрээсийн байрны өөр нэг хохирогч бол Б.Өнөрцэцэг. Тэрбээр 2017 онд байр түрээслэхээр 9 сая төгрөг бөөнөөр нь өгчээ. Хуулийн дагуу гэрээ хийгээд, нотариатаар батлуулсан. Гэтэл байрны түрээслэгч цаанаа дам түрээслэгч болж таарсан. Хуулийн байгууллагад хандахаар огт авч хэрэгсэхгүй байна. Намайг залилсан энэ хүн дээр нийт 70-аад хохирогч байна. Гэр бүлээрээ нийлж залилан хийдэг. Байрны түрээсээр бүр гаршчихсан. Хамгийн гол нь эдгээр хүмүүсийг цагдаа нар саатуулдаггүй. Гэтэл гэмт хэрэгтнүүд хууль, цагдаа, шүүхийг доромжлоод явж байна. Цагдаад гомдол гаргахаар чамайг ална, гэрээр чинь хүйс тэмтэрнэ гэх мэтээр айлгаж, дарамталж байна. Үүнээс болоод энэ хүмүүс бүр даварчихсан, одоо болтол залилангаа үргэлжлүүлээд хийж байна. Энэ хэрэг одоо Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байгаа.

Иргэд гэмт этгээдүүдэд залилуулаад  дээр нь  өмгөөлөгч нарт мөнгө өгөөд хэргээ шийдүүлсэн ч юмгүй хохироод үлдэх болжээ. Иргэн Р.Нямхүү хүүгээ цаг бусаар алджээ. Хэсэг бүлэг хүмүүс бүлэглэн зодсоноос түүний хүү гэмтлээ даахгүй нас баржээ. Энэ хэрэг Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээр гурав, Нийслэлийн давж заалдах шүүхээр хоёр удаа оржээ. Одоо шүүхээр 13-нд дахиад орох гэж байна. Энэ тухай Р.Нямхүү гуай ярихдаа "Өчнөөн шат дамжлага болоод явж байгаа мөртлөө хэрэг нь үнэн зөвөөр шийдэгдэхгүй байна. Яагаад гэвэл энэ хэрэг мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд будлиантсан. Энэ хэрэг гудамжны камерт тод харагдаж байгаа юм. Гэтэл үүнийг шүүх ер авч хэлцэхгүй, харин хэрэгтнүүдийн худал мэдүүлгийг авч хэлэлцэж байна. Уг нь бичлэг дээрээ миний хүүг бүлэглэж зодож байгаа. Хоорондоо танил байж мэдэх хүмүүс миний хүүг санаатайгаар зодсон байгаа юм. Гэтэл үүнийг шалгаагүй. Ганцаар хэрэг үйлдсэн болоод. Зодуулаад хүнд гэмтэл авчихсан байхад түргэний эмч ирээд буруу оношилсон. Тэгээд цагдаа нар талийгаачийг авч яваад бэртэл нь бүр хүндэрч, нас барсан. Бид өмгөөлөгчид  7 сая төгрөг өгсөн байхад гэмт хэрэгтнүүд бидэнд хохирол барагдуулж байна гээд нийтдээ 800 мянган төгрөг өгсөн. Гэтэл биднийг өмгөөлөх ёстой өмгөөлөгч одоо болоо, үүнээс илүү юу авах гээд байгаа юм гэсэн. Монгол хүний үнэ цэнэ үнэхээр үнэгүй болжээ. Би эх хүний хувьд маш их гомдолтой байна" гэсэн юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-06 77.111.245.78

yamar aimaar yum bee, oron bair gedeg yadarsan humuusiiin hooliod tulsan heregtsee bdg, enuugeer ingej naadaj bolohgui, shunalaasa bolood mongo zeeluuleed huurnuud l biz gej bodood esreg komment bichih gej orson chin zailuul oron bair. Amidrah uu holdoj uheh uu gedeg asuudal ch tsaana ni bgaa shuu dee manai nohtsold

Avatar

Зочин 2019-12-06 202.21.108.229

худал хэлэх, хулгай хийх, дээрэмдэх
монголчуудын түүхэн …

Avatar

ЦАГААН ГАНБОЛД 2019-12-06 66.181.161.69

Арай дэндүү юу агталвал таарна ял уншиж байгаа шүүгч үр хүүхэд баыхгүй юу өөрийн нь охин ийг тэгсэн бол яар бол асуух юмсан мөн өмгөөлөгч порклроор нар байжил таараа үйл нь үр хүүхэд нь тусна

Avatar

orgil 2019-12-06 139.5.216.107

munguu tulchuud bairandaa orj chadahgui bna gej yu baidgiin usdeed chireed gargaach yostoi lai l bna

Avatar

шаарын улс 2019-12-06 202.21.108.159

Томхон хахууль өгсөн байхад манай улсад ямарч хэргээс мултарч бн. Цагдаа шүүх прокурор, газрын алба гээд дандаа л хахуулиар ажлаа явуулдаг. Шударга юм гэж энэ улсад үнэндээ Түй ч байхгүй болсон

Avatar

Зочин 2019-12-06 103.212.118.219

Тайрсан калибр олж аваад сум зоогоод явчих хууль шүүх гэж байхгүй шүү Монголд згр харанхуй газар отож байгаад цааш нь харуул бусаддаа сургамж болно

Avatar

Зочин 2019-12-06 66.181.184.155

Дотоодынхноо хэрэггүй ээ. Гадаадынхныг бол яадгийн, дургүй хүргээд байгаам чинь.

Avatar

МОНГОД 2019-12-06 37.255.206.169

УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУД НЬ ДАН ХУЛГАЙЧ ЮМ ЧИНЬ АРГА АЛГА ДАА.ХҮН ЮУ ТАРИНА ТҮҮНИЙГЭЭ ХУРААЖ АВНА.ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ДЭЭРЭМЧИДЫГ СОНГОСОН БОЛ ДООГУУРАА ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД ЗАВШИНА.ХӨГИЙН МУУ БАТЯЛАЛТ ЯРЬЖ БАЙГАА БОЛОХООС ҮНЭН ЯРЬЖ

Avatar

zocgin 2019-12-06 103.212.118.41

mongolchudad itgexed berx bolson xudlaa yarina xulgai xiine tur zasagiin xumuus ni mun yalgaagui turiig solj eruxiilugchiin zasagal xeregtei iim yanzaaraa daxiad 30 jil bolno odoo bid nar amia bodoj yax yum xoich yue bodox xeregtei

Avatar

archaagui 2019-12-06 182.160.0.90

er ni bol unen sh dee,notariat baisni hereg bain uu,gomdolig tsagdaa ni avahgui ni hachirhaltai

Avatar

зочин 2019-12-06 202.21.96.212

за за ийм гоё аргууд байдаг юм уу, манайхаан алдсан замаараа юмаа эргүүлж олж ав гэдэг зарчимруу орцгоо доо хаха

Avatar

Зочин 2019-12-06 202.131.238.166

Бат-Ялалт өөрийгөө л хичээ, улсын мөнгөөр гадаадад сургуульд сураад төрийн сангийн мөнгийг төлөөгүй л байна.

Avatar

Бурхан 2019-12-06 103.9.89.18

Их хурал,Шүүх,прокурор, цагдаагаа орвонгоор нь шинэчлэхгүй бол шудрага амьдрах боломж иргэдэд олдохоо байлаа. Бослого гархад ойрхон байна шүү. Иргэд маш их бухимдаж одоогийн төр засгтаа итгэхээ болиод байна.Нэг эвгүй асуудал гархад бөөн бужигнаан үүсэх нөхцөлтэй байна. Төр засгийн зүгээс иргэдээ бодсон бодлого явуулахгүй элдэв аргаар хуурч аргацааж, үл тоож, дарлаж доромжилж, татвар нэмж, төгрөгийн ханш унагаад байвал ядуурч амьдрал нь доройтож байгаа ард түмэн чинь яахаас ч буцахаа болино шүү.

Avatar

Аврагч 2019-12-06 59.153.112.152

Эвдэж ороод хөөгөөд гаргачих хэрэгтэй

Avatar

Оо 2019-12-06 167.160.91.10

Батялалт л хэлсэн болохоос яааг үнэн хэлжээ. Цагдаагийн гар дээрх хэрэг материал үнэхээр утгаа алдсан тоймгүй олон юмыг яаж шалгах вэ дээ. Дээрээс нь удирдлагын дарамт гэдэг зүйл үнэхээр их. Хүн бүр цагдаагаас залхаж байна

Avatar

Зочин 2019-12-06 103.111.68.3

УЛС ТӨРЧИД НЬ АГУУ ЗАЛИЛАН ХИЙХИЙГ ӨДӨР БҮР ЗААЖ БАЙХАД ӨӨР ЯАХАВ ДЭЭ ХӨӨ, ЗАЛИЛАХ ГЭЖ ОРОЛДООД Л ЗАЛИЛУУЛААД Л БАЙ ДАА… ЯДАРСАН МОНГОЛ.

Avatar

Зочин 2019-12-06 43.242.243.195

Tsoon hun amtai ulsiig gadnaas

Avatar

Зочин 2019-12-06 103.57.93.249

Chingeltein 1r tsagdaagiin xeltesiin mordogch …. D zalilan xiisen xvniig zaagaad bxad barixgui zvgeer syygaad bx ymaa

Avatar

Зочин 2019-12-06 203.169.49.101

Чингисийн монгол гэж ард түмэнээ хоосон хошгоруулахаас хууль биелүүлдэг дэг журмын диктатурыг монгол даяар тогтоогооч эрх баригчид аа.

Avatar

Зочин 2019-12-06 209.58.185.231

Миний эх орон залилангийн эх орон

Avatar

Зочин 2019-12-06 43.228.129.204

Цагдаатайгай нийлж залилан хийдэг болсон шүү дээ угаасаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж