Ажиллах хүчний хомсдолыг эмэгтэйчүүд шийдэж чадна | News.MN

Ажиллах хүчний хомсдолыг эмэгтэйчүүд шийдэж чадна

Ажиллах хүчний хомсдолыг эмэгтэйчүүд шийдэж чадна

Ажиллах хүчний хомсдолыг эмэгтэйчүүд шийдэж чадна

Монголын нийгэм өнөөдөр эмэгтэйчүүдээсээ ар гэргүй юм шиг ажиллах, ажилтай юм шиг гэр бүлээ авч явах хосгүй ур чадварыг шаардах болжээ. Үнэндээ цөөн хэсэг нь  ингэж чаддаг байх. Эсвэл үгүй ч байж болно.

Монгол Улсын ажиллах хүчний 2019 оны гуравдугаар улирлын статистик мэдээгээр шинжлэх ухаан, техник мэргэжлийн үйлчилгээний ажиллах хүчний 50.7 хувь нь эмэгтэйчүүд. Боловсруулах үйлдвэрлэлийн 52, бөөний болон жижиглэн худалдаа  58 үйлчилгээний салбар 67, санхүү 74  боловсролын салбарт 77, эрүүл мэнд нийгмийн хөгжлийн салбарын 85 хувийг тус бүр  эмэгтэй ажилчид бүрдүүлж байна.  Хэрэв ажилтай боловч цэцэрлэгийн насны хүүхэдтэй бол 18:00 цагаас өмнө хүн амьтны нүдийг хариулж байгаад ажил тарахаас өмнө гарч явах ёстой. Олон цагаар ажилладаг эмэгтэйчүүдэд даргынхаа нүдийг хариулах боломж гарах нь тун ховор тул ах дүү нараа царай алдан байж хүүхдээ цэцэрлэгээс нь авхуулах, боломжгүй бол 24:00 цагийн цэцэрлэгт өгөхөөс өөр сонголт байдаггүй гэхэд хилсдэхгүй.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар 2018 оны байдлаар Монгол Улсад хөдөлмөрийн насны 2.259.000 хүн байна гэх тоон үзүүлэлт бий. Хүйсээр нь авч үзвэл 47 хувь нь эрчүүд, 53 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Товчхондоо, эмэгтэйчүүд эрчүүдээс илүү хөдөлмөр эрхэлж буй дүр зураг харагдаж байгаа. Хөдөлмөрийн үнэлэмжийг нь харвал, 2018 оны үзүүлэлтээр эрэгтэй, эмэгтэй хүний цалин 230 мянган төгрөгийн зөрүүтэй, ялангуяа залуу ажиллах хүчний хувьд эрэгтэй, эмэгтэйчүүдийн цалингийн ялгаа их, залуу эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээсээ 1.35 дахин илүү цалин авч байна гэх судалгаа бий.

Нөгөө талаас нь харж үзвэл цэцэрлэг, сургуулийн хүртээмжгүй асуудлаас болж 20-35 насны 100 мянган эмэгтэй хөдөлмөрлөх эрхээ эдэлж чадахгүй гэртээ сууж байна. Гэртээ хүүхдээ харж буй эмэгтэйчүүдэд  хөдөлмөр эрхлэх боломжгүйгээс эдийн засгийн хараат байдалд орох, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, сэтгэл санааны дарамт зэрэг олон саад  бэрхшээл тулгарч буй. Уг нь монголчууд охидын боловсролд их анхаардаг, тиймдээ ч хөдөлмөрийн зах зээл дэх эрэлтээрээ эхний 20-д жагссан ажлын байрны ихэнхэд эмэгтэйчүүд ажиллах боломжтой.

Гэвч ажил идэвхтэй хайж буй эмэгтэй цөөн байгаа нь гэр бүлдээ цаг зарцуулах, ажил хийх гэсэн хоёр сонголтын өмнө ажлын байр нь давамгай нөлөө үзүүлэх чадваргүйг судалгаа харуулдаг.

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байраар хангах нь өрхийн орлого, үр хүүхдийн сайн сайханд төдийгүй нийгмийн харилцаанд чухал ач холбогдолтой. Цаашилбал нийгэмд хөндөх ёстой асуудлын нэг болсон ажиллах хүчний хомсдолыг шийдвэрлэх боломжтой аж. Энэ мэтчилэн Монгол эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудалд гарц шийдэл олох, манлайлагч эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх зорилготой “Forbes women’s summit” арга хэмжээ өчигдөр /2019.12.05/ Блю Скай зочид буудалд болсон юм. “Forbes Mongolia” болон “forbes Mongolia Women” сэтгүүлээс санаачлан манай улсад анх удаа зохион байгуулсан уг хурлаар ажиллах хүчний хомсдол ба эмэгтэйчүүдийн оролцоо, тэдний хөдөлмөрлөх эрх зэрэг олон асуудлыг хэлэлцсэн өргөн цар хүрээтэй хурал болсон юм. Хэдийгээр хүн амын эрүүл мэндийн асуудал, агаарын бохирдол, замын түгжрэл, авлига хээл хахууль, нийтийн тээврийн хүрэлцээ гэх мэт нийгэмд тулгамдсан асуудал руу анхаарлаа хандуулах нь зүйтэй ч хүн амынх нь талаас илүү хувийг бүрдүүлж буй хамгийн чухал хэсэг болсон эмэгтэйчүүдээ мартах ёсгүй.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-06 64.119.22.82

Эмэгтэйчүүд цалин бага байсан ч ажиллана. Эрчүүд нэрэлхээд бага цалинтай ажил хийхгүй л дээ

Avatar

Өөө 2019-12-06 122.201.24.192

Энэ аягүй том асуудал хөндсөн нийтлэл байна. Би тэдгээр эмэгтэйчүүдийн нэг.

Avatar

Зочин 2019-12-06 66.181.166.35

thh

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж