Алт хайх нэрээр 12 мянган жилийн түүхт нуурыг сүйтгэжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.06-нд нийтлэгдсэн

Алт хайх нэрээр 12 мянган жилийн түүхт нуурыг сүйтгэжээ

Алт хайх нэрээр 12 мянган жилийн түүхт нуурыг сүйтгэжээ

Туркийн хар тэнгисийн хэсэг буюу Гюмүшхана мужийн засгийн газраас зөвшөөрөл авсан гэх хоёр эр домогт гардаг Ромчуудын нуусан эрдэнэсийг хайхаар Думанли тосгоны ойролцоох мөстлөгийн үед үүссэн 12 мянган жилийн түүхт нуурыг сүйтгэж орхижээ. Хачирхалтай нь дээрх зөвшөөрлийг мужийн засгийн газар болон нутгийн соёл, аялал жуулчлалын газар хоёул өгсөн гэнэ.

"Цөөн үлдсэн мөстлөгийн үеийн нууруудын нэг нь ийнхүү үүрд устлаа. Ийм нуурууд нь мөстлөгийн үеийн мөснөөс үлдэж хоцорсон байдаг ба ойролцоогоор 12-18 мянган жилийн настай байдаг. Мөн түүнээс гадна эдгээр нуурууд дэлхий дээрх хамгийн цэвэр усны нөөц болдог. Ирээдүйн үеийнхэнд энэ нуур үнэлж барамгүй эрдэнэ болох байсан юм. Яаж мэргэжилтнүүдийн зөвлөгөөгүйгээр ийм зүйл хийж чаддаг байна аа. Одоо 12 мянган жилийн түүхт нуурыг нөхөн сэргээх боломж бий гэж үү" хэмээн геологийн инженер Райф Кандемир хэлжээ.

Харин нутгийн түүхийн дурсгалт газрыг хамгаалах газрын дарга Коскун Эрүз энэ төрлийн зөвшөөрлийг албан ёсоор авахын тулд таван ч газарт хандах ёстой байдгийг дурдаад "Энэ төрлийн зөвшөөрлийг ямар ч амьтны аймагт хор учруулахгүй, экосистемд аюулгүй үйл ажиллагаа хийж, үйл ажиллагааны явцыг нарийн илтгэж байх нөхцлөөр олгодог. Энэ эртний нуурын гүнд эртний хүмүүс эрдэнэс булсан байх ямар ч үндэслэл байхгүй. Энэ бол шинжлэх ухаан, хууль, хүн чанаргүй мунхаг хүмүүсийн дэндүү харгис үйлдэл" хэмээн ярьжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: themindcircle.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
191
ХарамсалтайХарамсалтай
110
БурууБуруу
33
ТэнэглэлТэнэглэл
20
ХахаХаха
8
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
6
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж