АНУ-ын Төрийн департамент болон Холбооны мөрдөх товчоо ОХУ-ын иргэн Максим Якубецийг баривчлахад тус болох, гэм буруутайг нь нотлох мэдээлэлд 5 сая ам.долларын шан амласан билээ. Америкийн эрх баригчид түүнийг “Evil Corp”, хакеруудын бүлгийн удирдагч гэж үздэг байна.
Үүний зэрэгцээ АНУ-ын Сангийн яам Якубецтэй холбоотой 17 орос иргэн, ОХУ-ын зургаан компанид хориг арга хэмжээ авч, тэднийг 100 сая гаруй ам.доллар хулгайлсан хэрэгт буруутгаж буйгаа мэдэгдсэн бөгөөд Оросын тагнуулын байгууллагатай холбоо тогтоожээ. АНУ-ын Хууль зүйн яам Пүрэв гариг (2019.12.05)-ийн өглөө Вашингтонд болсон тусгай хэвлэлийн бага хурал дээр Максим Якубецыг дээрх хэрэгт буруутгаж буйгаа мэдэгдсэн байна.
АНУ-ын Сангийн яам мэдээлэлдээ, “Evil Corp” компанийг “Dridex вирусийг хөгжүүлэх, тараах ажлыг хариуцдаг Оросын кибер гэмт хэргийн байгууллага” гэж нэрлэжээ.
Максим Якубец, Игорь Турашев
АНУ-ын Хууль зүйн яамны мэдээлснээр, Москвад амьдардаг Оросын иргэн Максим Якубецын эсрэг Питтсбург хотод /Пенсильваниа/ болон Небраска муж улсад хэрэг үүсгэсэн байна. Түүнийг кибер халдлага, банкны луйвар хийсэн тул "сүүлийн арван жилийн хамгийн муу хакерын халдлагынхаа төлөө" хариуцлага хүлээх болно гэжээ.
Мөн АНУ-ын эрх баригчдын мэдээлснээр, ОХУ-д амьдардаг Игорь Турашевыг дэлхий даяар хэдэн зуун мянган компьютерт вирус "халдаасан" гэж буруутгажээ. Тус халдлагын улмаас нийтдээ 70 сая гаруй ам.доллар алдагдсан байна.
Эх сурвалж: ВВС, REUTERS
Холбоотой мэдээ