Дэлхийн миссийн авьяасын шалгаруулалтад Монгол Улс шилдэг орны тоонд багтжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.06-нд нийтлэгдсэн

Дэлхийн миссийн авьяасын шалгаруулалтад Монгол Улс шилдэг орны тоонд багтжээ

Дэлхийн миссийн авьяасын шалгаруулалтад Монгол Улс шилдэг орны тоонд багтжээ

Английн Лондон хотод зохион байгуулагдаж буй 69 дэх удаагийн Дэлхийн миссийн тэмцээнд Мисс Мандахын Цэвэлмаа нь эх орноо төлөөлөн оролцож буй билээ.  Тэрээр Дэлхийн дахинд Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж яваа алдарт The Hu хамтлагийн “Yuve Yuve” дууны ая дээр морин хуур, хөөмий, Монгол бүжгийн хосолсон үзүүлбэрийг үзүүлэн, Монгол Улс шилдэг орны тоонд багтсан байна. Түүний энэхүү үзүүлбэрийг бэлдэхэд The Hu хамтлагийн продюсер Б.Дашдондог ая ашиглах зөвшөөрөл олгон, бүжгийг МУГЖ Ш.Одонтуяа дэглэж, Хөөмийч СТА А.Ундармаа, морин хуурч СТА Буян-Арижих нар хамтран ажиллажээ.

Мөн олон нийтийн санал асуулгаар Монгол Улс нийт 140 орноос Мексик, Непал гэх улсын дараа гуравдугаарт байранд,  www.missworld.com сайтын санал асуулгаар эхний наймт байна. Тиймээс нийт Монголчууддаа арванхоёрдугаар сарын 14-ныг хүртэл идэвхтэй саналаа өгөхийг уриалж байна.

Танилцуулга видеог эндээс үзнэ үү.

www.missworld.com сайтаар санал өгөх заавар

  1. Та гар утас болон компьютерээс www.missworld.com хаяг руу нэвтэрч орно
  2. Вэбсайтын баруун дээд буланд Log-in товчийг дарна.
  3. Та вэбсайт руу Facebook, Instagram, Google хаягийн аль нэгээр нэвтэрнэ.
  4. Vote хэсэг дээр дарж Tsevelmaa Mandakh гэж хайснаар оролцогчоо олно.
  5. Vote товч дээр дарж саналаа өгнө.

Эндээс www.missworld.com сайтаар санал өгөх зааврыг видеогоор үзнэ үү

Mobstar апплейкшн ашиглан санал өгөх заавар

  1. Та playstore эсвэл appstore- оос mobstar апплейкшныг хайж олон, утсандаа татаж суулгана.
  2. Mobstar апплейкшныг суулгасны дараа өөрийн Facebook, Google эсвэл E-mail хаягаар нэвтэрнэ
  3. Нэвтэрсний дараа баруун дээд буланд байрлах хайлтын хэсэгт Маndakh Tsevelmaa гэж латин үсгээр бүтэн бичээд people хэсгээс хайж, албан ёсны хаяг руу нэвтэрнэ.
  4. Хаяг руу нэвтрэн ороод, profile зургийн дор байрлах follow товчийг дарж дагана.
  5. Та зураг тус бүрт од дарах эсвэл зүүнээс баруун гар тийш татаж саналаа өгнө.
  6. Та зургууд дор миссээ дэмжсэн сэтгэгдэл маш олныг үлдээхээ битгий мартаарай.
  7. Таны өгсөн нийт саналын тоо, шалгаруулалтын дүнд шууд нөлөөлөх болно.

Эндээс  дэлгэрэнгүй видеог үзнэ үү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж