Залуу уран бүтээлч Б.Алтантовч, Ж.Дархижав нарын хамтарсан үзэсгэлэн нээгдлээ | News.MN

Залуу уран бүтээлч Б.Алтантовч, Ж.Дархижав нарын хамтарсан үзэсгэлэн нээгдлээ

Залуу уран бүтээлч Б.Алтантовч, Ж.Дархижав нарын хамтарсан үзэсгэлэн нээгдлээ

Орон зай, цаг хугацаагаар хязгаарлагдсан хүмүүн биднийг хязгааргүй орон зайн аялал хийлгэдэг урлагийн нэгэн төрөл нь нэн шинэ орчин үеийн урлаг билээ. Энэхүү хязгааргүй бөгөөд тайлагдашгүй урлагийн төрлөөр хамтран уран бүтээл туурвиж буй залуу уран бүтээлчид бол Б.Алтантовч, Ж.Дархижав хоёр юм. Тэд анхны хамтарсан ”Between” үзэсгэлэнгээ ХААН галерейд өнөөдөр нээгээд байна. Уг үзэсгэлэндээ залуу уран бүтээлчид тасралтгүй хөгжиж буй хотжилт, түүнийг дагасан шилжилт хөдөлгөөн, байгаль орчны талаарх тэмдэглэлийг уран зургаар илэрхийлэхийг зорьжээ. Өнөөдрийн нийгэмд аюулын харанга дэлдээд буй уур амьсгалын өөрчлөлт, байгаль эхийн нулимсыг үзэж буй технологийн хурдтай шинэчлэл хүн төрөлхтөн бидэнд үнэхээр хэрэгтэй юу? хэмээн тунгаахад эрхгүй хүргэнэ.

Ийнхүү хүрээлэн буй орчинтойгоо хувьсан өөрчлөгдөж байгаа дүр төрх, соёл иргэншил хоорондын нарийн холбоосыг тэмдэглэн зурахдаа бүтээлчид өөр өөрсдийн хэв маягийг шингээсэн аж.

Залуу уран бүтээлч Б.Алтантовчийн хувьд БНХАУ-д магистрын зэрэг хамгаалаад ирсэн, энэхүү үзэсгэлэнгээр уран бүтээлийнхээ гарааг эхлүүлж буй юм. Тэрээр үзэсгэлэнд 8 уран бүтээлээ дэлгэсэн бөгөөд уулан хээ, торон нэхээс (web)-ийг хослуулан дүрсэлсэн нь содон байв. Тухайлбал, эцэг хүнийг уултай зүйрлэн уулан хээгээр тэмдэглэсэн бол давтагдашгүй боловч дуусашгүй хэм хэмнэлийг дүрслэхдээ хотын газрын зураг, тэмдэглэгээ мэт торон сүлжээ буюу бидний нүдэнд үл үзэгдэх ч оршин буй цахим ертөнцийг мөн давхар бүтээжээ. Улаанбаатар хот маань дөрвөн уулын хооронд оршин байдаг нь түүний бүтээлийн анхны санаа болсон төдийгүй хүний амьдралын эгшин бүр уулын оргил өөд өгсөн гарах сорилттой тулгардаг болохыг уран бүтээлчийн нүдээр олж харжээ.

Уран бүтээлч Ж.Дархижав Итали улсын Флоренцийн уран зургийн академид магистрын зэрэг хамгаалаад ирсэн бөгөөд уулын чулуутай холбоотой уран бүтээлийн санаагаа анх тэндээс олжээ. Бидний эргэн тойронд орших эгэл чулууг хүн төрөлхтөн 2,5 сая гаруй жилийн өмнөөс өөрсдийн ахуй амьдралдаа ашиглаж ирсэн түүхтэй. Байгалийн  чулуу нь суурин соёлын гол түүхий эд бөгөөд өнөө цагт ч өөрчлөгдөөгүй билээ. Уран  бүтээлч Дархижав аливаа соёл иргэншлийн анхдагч нь байгаль эх төдийгүй хөгжлийн ямар ч түвшинд хүрсэн, өөрийн унаган төрхөөр оршин байгааг уран бүтээлдээ дүрслэн харуулжээ. Түүний уран бүтээлд гуравдагч байгаль буюу хотын байгаль тэдгээрийн өөрчлөлт ихээхэн нөлөөлсөн байдаг.

Уран бүтээлч Б.Алтантовч, Ж.Дархижав нарын ”Between” хамтарсан үзэсгэлэн 2019 оны 12-р сарын 6-наас 2020 оны 1-р сарын 2-ныг хүртэл ХААН Банк цамхагийн 3-р давхарт байрлах ХААН галерейд олон нийтэд үнэ төлбөргүй гарч байна. Ажлын өдөр та бүхэн 10:00-19:00 цагт, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цагт үзэсгэлэн үзэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-06 66.181.160.15

erguu 2 mal l bna

Avatar

Zochin 2019-12-06 202.72.245.206

GOOD!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж