Доллар бүү ав! | News.MN
Доллар бүү ав!

Төгрөгтэй харьцах ам.долларын ханш чангарч, Төв банк дотоодын зах зээлд хоёр ч удаа ам.доллар нийлүүлсэн боловч ханшийн өсөлт үргэлжилж байна. Монголбанкны өнөөдөр /2019.12.03/-ийн албан ханшаар ам.доллар 2720 төгрөгт хүрсэн бол "Найман шарга" валютын захад 2730 төгрөгтэй тэнцэж байна.

Монгол Улс саарал жагсаалтад орсонтой зэрэгцэн валютын ханш дотоодын зах зээлд эрчимтэй өсч эхэлсэн. Ам.долларын ханш өснө гэсэн мэдээллээс үүдэн хүмүүс бодит хэрэгцээгүй атлаа ам.доллар авч байгаа нь өндөр эрсдэлтэй алхам болохыг эдийн засагчид анхааруулж байна.

ДОЛЛАРЫН ХАНШИЙН ӨСӨЛТИЙН ЭСРЭГ ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАВ?

Банкууд гадаад төлбөр тооцоо хийх, аливаа гэрээний үүргээ хэрэгжүүлэх зорилгоор ам.доллар худалдан авах зайлшгүй, хойшлуулшгүй эрэлтийг юун түрүүнд хангаж ажиллажээ. Спекуляци эрэлтийг аль болох бага хангахын тулд банкууд өдрийн арилжааны дээд хязгаарыг тогтоосон бөгөөд энэ нь ам.долларын бодит хэрэгцээтэй хүмүүст худалдахын тулд авдаг арга хэмжээ юм.

Нөхцөл байдал хүндрэхэд Монголбанк богино хугацаанд шуурхай арга хэмжээ авч, интервенцээр дамжуулан ханшийн огцом өсөлтийг намжааснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрчээ.

Одоо ханш тэр үе шиг савлаагүй, хурдацтай өсөөгүй байгаа ч Монголбанк интервэнцээ хийсээр байгаа нь ам.долларын ханш богино хугацаанд огцом савах эрсдэлийг улам бууруулж байна гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Сүүлийн 14 жилийн хугацаанд ам.долларын ханш жил бүр 6-8 орчим хувиар төгрөгийн эсрэг чангарчээ. Энэ жилийн хувьд 3 хувиар суларна гэдэг нь төгрөг маш тогтвортой байгаагийн илрэл аж. Монголбанкнаас “Энэ нь экспортын гол түүхий эдийн үнүүд энэ жил өндөр, хэмжээнүүд нь тогтвортой байсан, Төв банк ханшийн хэт хэлбэлзэл үүсэх үед хариу арга хэмжээг хурдан авсантай холбоотой” гэж тайлбарлав.

Ирэх жилийн хувьд түүхий эдийн зах зээлийн үнэ огцом буурах магадлал бага, эрэлт ч боломжийн байхаар харагдаж буй тул суурь талаасаа ам.долларын нийлүүлэлт буурна гэж харахгүй байна.

ХАНШИЙН ӨСӨЛТ БУУРАХ УУ?

Өнөөдрийн байдлаар Төв банкны гадаад валютын албан нөөц 3.6 тэрбум ам.доллар байна. ОУВС-­гийн тусгай хөтөлбөрийн зургаа дахь шатны үнэлгээг үр дүнтэй хийж дууссанаар Монгол Улсын эдийн засагт ойролцоогоор 700 орчим сая ам.доллар орж ирэх хүлээлт үүссэн. Үүнтэй холбоотойгоор ам.долларын ханшийн өсөлт намжиж, улмаар буурах төсөөлөл байгаа юм. Ирэх онд “Оюу толгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалт хэрхэн үргэлжлэхээс валютын урсгал шууд хамаарахыг эдийн засагчид өгүүлж байна. Тэдний үзэж буйгаар “Оюутолгой” төсөл хэрэгжиж байвал валютын урсгал тасрахгүй ажээ.

Валютын ханшийн савлагаа эдийн засаг харьцангуй сайн байгаа үед үүссэн нь хүмүүсийн дунд тарсан бүрэн бус, тэгш бус, албан бус мэдээллүүдтэй холбоотой тул мэдээлэлд илүү ул суурьтай хандаж, дэвэргэх бус бодитой хандахыг эдийн засагчид анхааруулж буй юм. Гадаад орчны эрсдэлийн хувьд АНУ, БНХАУ­-ын хооронд өрнөж буй худалдааны маргаан. Монголын эдийн засагт энэ нь санхүүгийн зах зээлд хүүгээр дамжин нөлөөлж байгаа бол эрдэс бүтээгдэхүүний үнэд сөргөөр нөлөөлж байгаа ажээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-06 103.229.120.194

Доллар шүтэхээ больцгооё

Avatar

Зочин 2019-12-06 202.126.89.53

Үлгэр: 2010.02.18 -нд -1437 төгрөг, 2015.02.18-нд -1947 төгрөг, 2018.02.18-нд – 2395, 2019.02.18-2757 төгрөг

Avatar

Tuul 2019-12-06 31.206.237.89

монголчууд бид нэг санаатай эх орноо гэсэн сэтгэлтэй хүн бүр ажилсаг байхад доллар нэг их утгатай бишишдээ

Avatar

Зочин 2019-12-06 67.247.8.185

Teneguudee 5000 hurne tegeed tsaashaa yvaad l b.a yvaad l b.a ….tuuhee neg ergeed HARDAAA

Avatar

Зочин 2019-12-06 66.181.184.155

Яахав дээ, манай улсаар Америкууд тоглож байгаа юм. Өөрсдөө эв нэгдэлгүй улс ингээд дээрэлхүүлж байхаас.

Avatar

Зочин 2019-12-06 139.5.216.209

Америк яах гэж манайхаар оролдох билээ? Америкийн эдийн засагт манайх байтугай Хятад ч нөлөөлж чадахгүй байна. Хятадтай худалдааны дайн хийх тусам Америкийн зах зээлийн индекс улам өсөн байна. Америкийн эдийн засагт манайх байгаа үгүй нь огт мэдэгдэхгүй. Америк Хятадын худалдааны дайн манайд харин ч ашигтай. Манайх хамаг юмаа Хятадаас авдаг шүү дээ. Долларын ханш манайд өсөж байгаа нь манай гадаад худалдаанаас доллар бага орж ирж байгаа хэрэг. Манай эдийн засгийн гадаад харилцаа муу байна.

Avatar

Зочин 2019-12-06 139.5.216.209

Юмыг яг үнэнээр нь хэлбэл, хойт хөрш гаалийн өндөр татвараар манайд үнэндээ бол эдийн засгийн хориг тавьчихсан байна шүү дээ. Энэ нь Оросод ямар ч хэрэг байхгүй. Манайхыг ганцаараа эзэгнэж байх гэсэн Хятадын захиалга тохиролцоо.

Avatar

MAN bur agraa barj bn 2019-12-06 192.82.70.193

Nuden deer ni ilt tugrug ni tar nyar geel unaad baihad buur argaa baraad alaa maajij bn. Tugrug ulam unasaar baih bolno.

Avatar

Зочин 2019-12-06 103.229.123.39

ДОЛЛАР ӨСӨХ ШАЛТГААН
1. Саарал жагсаалтанд орсон.
2. Нүүрсний экспорт зогссон
3. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан
4. Худалдааны дайны нөлөөгөөр Дэлхийн эдийн засгийн өсөлт саарсан.

Avatar

Зочин 2019-12-06 43.228.131.110

Nemj helehed Mongol banknii dampuu bodlogo

Avatar

Suragch 2019-12-06 202.55.188.40

Yaj ene dampuurlaas garah uu?

Avatar

Зочин 2019-12-06 202.179.26.205

Монголбанк интервенц хийлээ л гэдэг.сүүлийн 10 жил тасралтгүй эрчимтэй өсөж байгаа.ийм интервенц байх уу?

Avatar

Зочин 2019-12-06 202.126.89.217

Хүний ярилцлагаас авсан зүйлээ олигтой ч найруулаад бичичхэж чапахгүй болиоч сэтгүүлч нэртэй салиа нь ариалаагүй хэдэн малнууд.Голомт банкны Нөөцийн удирдлагын газрын Арилжааны хэлтсийн захирал Г.Мөнх-Эрдэнийн ярилцлагыг өөрөө бичсэн болгож байгаа юмшиг байна.

Avatar

Зочин 2019-12-06 49.0.212.209

Оюутолгойн уурхайгаас гаргаж байгаа бүтээгдэхүүний тоон хэмээ манай гадаад худалдааны экпортын хэмжэн дээр нэмгдж гардаг боловч мөнгөн дүн валют нь манайд орж ирдэггүй манайхаар дамждаггүй биш үү тиймээс экспортын хэмээ өссөн дүнгээр гарч түүнэс хамааран эдийн засаг өсч байгаагаар гараад байгаа биш үү эдийн засагчид аа

Avatar

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2019-12-06 139.5.216.209

Яг тийм. Гадаадын компаниуд манай баялгийг ашиглаж олсон мөнгөө манай банкуудаар дамжуулж зарцуулах тухай Их хурал тогтоол гаргаад гадаадынхан ганц зандархад 7 хоногийн дараа Их хурал тэр тогтоолоо хүчингүй болгож шившгээ тарисныг мартчихсан уу? Бид тийм л Их хурлыг сонгосон улс. Бидний хохь. Хар толгойгоо л шаагаад сууж байхаас өөр яах юм бэ?

Avatar

Зочин 2019-12-06 139.5.216.209

20 онд эднээ дахиад л сонгоно. Харж л байгаарай. Ямар ард түмэн байна, тийм л засаг байдаг.

Avatar

/*-*/ 2019-12-06 49.0.213.103

Гадаад худалдааг ашигтай болгож байж л валютын ханш буурна

Avatar

Зочин 2019-12-06 66.181.182.193

Монголбанк нөөцөө барж болохгүй шүү. Засгийн газар экспортоо нэмэх талаар санаачилга гаргах хэрэгтэй. Бас гадаадын хөрөнгө оруулагч нарыг айлгаж үргээхээ зогсооход ханш тогтворжино

Avatar

Зочин 2019-12-06 202.179.26.205

Монголбанк интервенц хийлээ л гэдэг.сүүлийн 10 жил тасралтгүй эрчимтэй өсөж байгаа.ийм интервенц байх уу?

Avatar

21 2019-12-06 202.55.191.130

tolgoi ugaasan surtal uhuulaga hurungutnii niigemruu shiljeed 30 jiliig ardaa orhijee surtal uhuulga urgeljilsen heveer

Avatar

З 2019-12-06 202.126.89.39

Эсрэгээрэээ доллар авм авсан нь дэээр юм бишүүү мөнгөтэй бол төгрөг чангарч байсанииг зүсэнгүй 1доллар 1000байхын санаж байна

Avatar

Ко 2019-12-06 122.201.22.244

3.8тэрбум доллар чинь гадаад төлөх өрнөөсөө 3дахин бага байгаам биш үү. Бүгдээрээ доллар авах байлгүй дээ. 20оны 6сар хүртэл дийлэх үү

Avatar

Зочин 2019-12-06 202.179.25.23

dollar avah mongo n algaa

Avatar

Зочин 2019-12-06 202.131.227.42

harin tehh haha

Avatar

Зочин 2019-12-06 202.21.100.210

2010 оноос хойш төгрөгт итгэх итгэл алга болж байна

Avatar

Иргэн 2019-12-06 192.82.78.249

Хүрэлбаатар Нямдорж нарт хариуцлага тооцоочээ

Avatar

Зочин 2019-12-06 103.80.211.28

худлаа мэдээлэл тараагаад л. доллар авсан нь хожно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж