Зургаан цаг зүрх нь зогссон эмэгтэй дахин амилжээ | News.MN

Зургаан цаг зүрх нь зогссон эмэгтэй дахин амилжээ

Зургаан цаг зүрх нь зогссон эмэгтэй дахин амилжээ

Зургаан цаг зүрх нь зогссон эмэгтэй дахин амилжээ

Британийн иргэн Одри Мэш гэх эмэгтэй арваннэгдүгээр сарын 3-ны өдөр нөхрийн хамт  Каталонийн Пиренейн нуруунд авирч байхдаа хүчтэй цасан шуурганд төөрч, осгосон байна.

Аврагчид ирэх үед түүний биеийн температур цельсийн 18 хэм болтлоо хөрсөн байсан гэнэ. Ингээд бүсгүйг Испанийн Барселона хотын  “Vall d’Hebron” эмнэлэгт авчирч сэхээн амьдруулах тасагт хэвтүүлсэн бөгөөд бүсгүйн зүрх зургаан цаг 30 минут зогсонги байдалтай байж байгаад тус эмнэлгийн эмч нарын гайхалтай ур чадварын ачаар дахин амилсан байна.

Эмч нар түүнд экстракорпораль мембраны хүчилтөрөгчийн эмчилгээ хийж, бүсгүйн цусыг бүлээсгэхэд түүний зүрх дахин цохилж эхэлжээ. Бүсгүйн хуруу мэдээгүй болсноос өөр ямар нэгэн хүндрэл учраагүй, одоо цоо эрүүл байгаа нь эмч нарыг гайхшируулсан байна.

Эх сурвалж: SUN, WASHINGTON POST

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж