ОБЕГ-ын дарга Т.Бадрал нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.06-нд нийтлэгдсэн

ОБЕГ-ын дарга Т.Бадрал нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

ОБЕГ-ын дарга Т.Бадрал нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын Мөрдөн шалгах хэлтсээс ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, өнгөрсөн Пүрэв гариг (2019.12.05)-т Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. АТГ-аас хошууч генерал Т.Бадрал, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Г.Арвинбуян, Санхүү, хангалт үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Дадам агсан болон Хангалтын хэлтсийн дарга асан Л.Билэгдэмбэрэл, “Орем трейд” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн нарыг17 тендер хууль бусаар явуулж, эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгон, төсвийн хөрөнгө завшсан байж болзошгүй хэрэгт буруутган гурван жил гаруйн хугацаанд шалгаж, яллагдагчаар тооцжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, тэдэнд холбогдох хэргийг сар гаруйн өмнө шүүхэд шилжүүлэхээр бэлтгэж байсан ч Т.Бадрал, өмгөөлөгч нарын хамт УЕПГ-ын зэрэг шат шатны прокуроруудад гомдол гаргасан тул хойшилжээ. Яллагдагч, хошууч генерал Т.Бадралын албан тушаалыг түдгэлзүүлж шалгаагүй учир ажлаар хөдөө орон нутаг, гадаадад томилолттой гэсэн шалтгаанаар хэргийг шүүхэд шилжүүлэх боломжгүй байсан аж.

Мөн нэг холбогдогч нь нас барсны улмаас хэрэг шийдвэрлэгдэх боломжгүйд хүрсэн гэсэн мэдээлэл байсан ч прокурорын байгууллагын эх сурвалж “Талийгаачийн бүх мэдүүлэг хавтаст хэрэгт бий. Тиймээс хэргийг шүүхээр шийдвэрлэх боломжтой” хэмээн мэдээлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж