“Оюу толгой” компани нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.13-нд нийтлэгдсэн

“Оюу толгой” компани нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна

“Оюутолгой” компани өнөөдөр ханган нийлүүлэгч компаниуд болон нийт хүмүүст зориулан нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна. Өдөрлөг “Мишээл экспо” төвд 10.00 цагт эхэлсэн бөгөөд 18.00 цаг хүртэл үргэлжлэх юм. Өдөрлөгт оролцох хүсэлтэй хүмүүст зориулан “Оюутолгой компани” Улсын драмын эрдмийн театрын өмнөөс үнэгүй унаагаар үйлчилж эхлээд байна. Хүмүүс Оюутолгойд ажилд орохыг их сонирхдог. Тэгвэл ажлын байрны талаар болон ажилд орохын тулд ямар шаардлага хангах ёстой талаар эндээс мэдээлэл авах боломжтой. Анх төсөл хэрэгжүүлж эхэлснээсээ хойш нийт дөрвөн мянган хүнийг ажлын байраар хангасан, яг одоогоор төсөлд 1500 гаруй хүн ажиллаж байгаа. “Оюутолгой” ХК 40 гаруй компанитай хамтран ажилладаг, цаашид бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, ажил үйлчилгээ гүйцэтгүүлэхдээ аль болох Монгол компаниудыг оролцуулна гэж амлаж буй. Мөн уг өдөрлөгөөр Шилдэг ханган нийлүүлэгч байгууллагаа шалгаруулах юм байна.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж