Америкийн алдарт реппер Jay-Z лхагва гаригт /2019.12.04/ 50 нас хүрчээ. Тэрбээр төрсөн өдрийн үдэшлэг дээрээ тус бүр нь 5,000 ам.долларын үнэ бүхий 50 ширхэг дээд зэрэглэлийн коньяк задалж тансаглажээ.
Jay-Z “D’ussé 1969 Anniversaire Edition” нэртэй энэхүү коньякыг үйлдвэрлэдэг “Bacardi” компанийн хувь эзэмшигч аж.
Эдгээр тансаг сархадуудыг Францын хамгийн нэр хүндтэй “Château de Cognac” зоориноос захиалан авчруулсан бөгөөд 50 жилийн хугацаанд шингэн нь ууршиж багассаар байгаа тул одоо 150-200 лонхонд савлах хэмжээний коньяк үлдээд байгаа гэнэ.
ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ