Казахстан улсын Алматы хотноо энэ сарын 2-8-ны хооронд зохион байгуулагдаж байгаа Ази тивийн классик пауерлифтингийн аварга шалгаруулах тэмцээнээс таван өдрийн дараах байдлаар М3 ангиллын -59 кг-д 68 настай Ш. Пэрэнлээ 4 мөнгөн медалийн эзэн болж медалийн салхийг хагалсан бол М1 ангиллын -74 кг жинд ОУХМ С. Энхбат аварга болж, Ази тивд гуравдах удаагаа ноёллоо. Харин эмэгтэй насанд хүрэгчдийн -63 кг-д СМ Б. Амарцэнгэл штанга таталтын төрөлд мөнгөн медаль, М2 ангиллын -74 кг-д Д. Баяржаргал алтан медаль хүртэж Азийн аварга боллоо.






Эх сурвалж : Mongolian United Powerlifting Federation