Ц.Содномцэрэн: Сонгуулийн хууль зөрчвөл Зөрчил, Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ

Хуучирсан мэдээ: 2019.12.06-нд нийтлэгдсэн

LiveЦ.Содномцэрэн: Сонгуулийн хууль зөрчвөл Зөрчил, Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ

14 : 26
2019-12-6

Ц.Содномцэрэн: Сонгуулийн хууль зөрчвөл Зөрчил, Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ

 УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт авч байна. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:

-Тогтолцооны асуудал маргаан дагуулж байна. Сонгуулийн  мажоритор,тогтолцоог задлах юм бол 75/1 гэж орж ирэх юм байна. Сонгуулийн энэ хуулийн 26 дугаар зүйл дээр нэг заалтыг нэмж оруулах хүсэлтэй байна . Сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг бүр тусад нь оруулмаар байна. Мөн ид сонгогчдоо  царцаа гэж доромжилмооргүй байна. Сонгогчдыг албаар  нүүлгэж аваачсанаа намайг авчирсан мэтээр цахим хуудсанд нийтэлж байсан тохиолдол гарч байсан удаатай. Нарийндаа сонгогчдыг олноор нь суурин байгаа газраас авч явж байгаа асуудлыг хатуу хуульчилмаар байна. Сонгогчдын шилжилтийг хориглохгүй болохоор үр дүнд хүрэхгүй шүү дээ. Тойргийн том жижгээс үл хамааран сонгогчдын шилжилтийг хязгаарлах ёстой. Аль ч тогтолцоогоор сонгууль явуулсан сонгогчдын шилжилтийг хаасан заалт оруулах асуудалд хатуу  байр суурьтай байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Шилжилт хөдөлгөөн тойрог томсгох тусам багасдаг. Том тойрог дээр хүн аваачих ямар ч шаардлагагүй. Одоо бидний санал болгож байгаа  26/50 логик утгаараа хянах бүрэн боломжтой. 2016 онд Ардчилсан нам тойргоо хүссэнээрээ зурсан. Үүнийг цаашид засах зайлшгүй шаардлагатай. Шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлыг өмнө нь хугацаа заагаад хэн хэзээ зогсоох нь тодорхойгүй байсан бол одоо сонгуулийн санал авахаас 60 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөнийг бүрэн  хааж байгаа.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ц.Содномцэрэн:

Сонгуулийн хуулийг зөрчих юм бол арга хэмжээ авахаар тусгагдсан. Энэ хууль батлагдах юм бол Зөрчлийн тухай хуульд бүлэг хууль оруулна. Сонгуульд нэр дэвшиж оролцож байгаа зохион байгуулж байгаа хүмүүс зөрчил гаргасан тохиолдолд Эрүүгийн хуульд тодорхой хэмжээний хуулийн заалтыг чангатгасан нэмэлт өөрчлөлт оруулна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Ажлын хэсгээс асуултууд байна. сонгуулийг аль болох сонгогчдын саналыг мөнгөөр худалдан авах бололцоог хаах юм. Хуулийн төсөлд учир дутагдалтай хэд хэдэн зүйл байна. тухайлбал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөрт 60 минут сонгуулийн сурталчилгаа явуулна. Нэр дэвшигчдийн 50 хувь нь телевизээр сурталчилгаа явуулах бол үлдсэн 50 хувь нь багтахгүй. Хэрэв тойрог томсговол нэг тойрог дээр 500 саяас доошгүй зардал гарна. Ингээд сонгох сонголтгүй болох магадлалтай. Мөнгөний хүчин зүйлийг хязгаарлах хэрэгтэй. Үүнээс гадна нэр дэвшигчдийг сэтгэцийн эмгэггүй гэдгийг нь  хэн тогтоох вэ. Радио телевизийн сурталчилгааны хуулиар намуудаа нэр дэвшигчдийг тооцоод үзэхээр нэр дэвшигчид нь багтахгүй байна. .Ажлын хэсгээс тараасан материал дээр рекламын самбарыг нэг газар биш хаа сайгүй л тараана гэсэн байна шүү дээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Сонгуулийн тогтолцооноос шалтгаалж өндөр өртгөөр сонгууль хийдэг улс манайхаас гадна цөөхөн дөө.  Цаашдаа энэ чиглэлийг өөрчлөх ёстой. Одоо өргөн барьсан хуулийн төсөлд хэн нь илүү мөнгөтэй нь нэр дэвшигчид  ижил гараанаас гарч байгаа. Тухайлбал, рекламын самбар ижил хэмжээтэй нэг газарт байрлана гэхчлэн . Харин нэг нэр дэвшигч 25 минутаас хэтрэхгүй телевизээр сурталчилгаа явуулна   гэж заасан. Тиймээс нийт 60 минутын нийт агуулгын 15 хувиас хэтрэхгүй сурталчилгаа явуулах хязгаарлалтыг хийж өгсөн. 

Сонгуулийн ерөнхий хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдсайхан:

-Сэтгэцийн  эмгэгийг тогтоох асуудлыг  Засгийн газраас оруулж ирсэн. Харин тодорхойлолтыг авах ёстой вэ гэхээр сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс авна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Үндсэн хууль зөрчсөн тогтолцоотой болчих гээд л байна даа. Ардчилсан намаас холимог тогтолцоог оруулж ирнэ гэхэд би дэмжиж байсан. Хүн дугуйлж байгаа нь холимог биш мажоритор гээд гүрийгээд байгаа нь худлаа.  Үнэхээр мажоритор тогтолцоо юм бол иргэд 26 хүнийг л сонгох ёстой. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Гишүүдийн дунд  үндсэн хуулийн цэцийн шийдвэр дээр сонгуулийн тухай төсөл  унана гэсэн яриа гишүүдийн дунд их байна. Миний санал болгож УИХ-аар батлагдсан хэлбэр бол мажоритор. Үндсэн хуулийн заалтыг зөрчөөгүй. Засгийн газраас өгсөн 10 саналын нэг нь  сонгуульд нэр дэвшигчид сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөр сэтгэцээ хянуулна гэж заасан.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн хуулийн төслийг хэлэлцлээ. Гишүүд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Дараагаар нь “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр  хаалттайгаар хуралдаж байна. 

13 : 19
2019-12-6

Д.Эрдэнэбат: 26 хүнээс нэг хүнийг сонго гэдэг нь луйвар

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Арванхоёрдугаар сарын 2-ны өдөр сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн барьсан хуулийг дэгийн дагуу төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж  76 гишүүний 50 гишүүний тойргоос, сонгуулийн сурталчилгаанд цахим орчиг хязгаартай ашиглах, асуудлыг хэлэлцсэн. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх  нь зүйтэй гэж гишүүд дэмжсэн болно гэж байнгын хорооны дүгнэлтийг танилцууллаа.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Сонгуулийн хууль энэ онд батлагдахаар давчуу орж ирж байна.хамгийн анхаарал татахуйц зүйл нь 2016 оны сонгуулиар гарч байсан маргааныг цэгцлэхэд хэд  хэдэн асуудал байна. Сонгуулийн тогтолцооны асуудал анхаарал татаж байна. гишүүдийн нийт хандлагыг хараад байхад холимог гэх хандлагыг дэмжих хүн цөөхөн. 26 мандатын хуваарилалт ардчилсан зарчмыг зөрчиж байна. 26 мандат байгаа бол 26 хүртэлх хүний нэрийг дэвшүүлэх ёстой байтал нэг хүн дугуйл гэдэг нь ямар учиртай юм. Хоёрдугаарт 26 хүртэлх хүний нэрийг дугуйлахад хэр хэмжээний хугацаа зарцуулах уу техникийн ямар боломж байгаа юм. Шилжилт хөдөлгөөний асуудлыг хэрхэн шийдэх вэ. Нэг тойрог 2 мандаттай бол хоёр хүртэлх хүнийг сонгох болохоос 26 хүнээс нэг хүнийг сонго гэдэг нь хүчиндэлт. Ингэж болохгүй .Улайн цайм луйвар хийж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Тогтолцооны асуудал нь иргэд нийтээрээ шууд сонгох сонголтыг хийнэ. 50/26 оруулж ирэхээр үндсэн хууль зөрчсөн  гэж байна. Сонгуулийн тогтолцоог 180 улсынхыг судалсан. 50 хувь нь продщ. Мажератор дотроо хувь тэнцүүлэх аргаар тоолдог улс ч байна. одоо бидний өргөн барь  байгаа хууль  нь сонгогч өөрийнхөө хүссэн хүнийг сонгох боломжийг бий болгож байна. өнөөгийн нөхцөлд сонгуулийн энэ тогтолцоог зөв гэж харж байна. 26 нэр дэвшигч дэвшиж байхад яагаад заавал ганцыг сонго гэж байгаа юм гэсэн. Нам бүхэн 26 нэр дэвшигчийг дэвшүүлэх нь нээлттэй.

УБЕГ-ын дарга Баасандорж:

-Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуул дээр иргэдийн шилжилтийн хөдөлгөөнийг 60 хоногийн өмнө хориглоно гэсэн байдаг. 

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ц.Содномцэрэн:

-Тойрогт нэр дэвшигчийн төлөө санал өгөх асуудлыг 26 тойрог 35 намаас нэр дэвшинэ гэж тооцвол нийт 900 гаруй нэр дэвшигч саналын хуудсанд бичигдэх юм байна. өмнөх бүх сонгуулиуд нэг саналын хуудсаар өгдөг байсан бол одоо дөрвөн саналын хуудас хэвлэгдэх юм байна. тиймээс 900 гаруй хүнээс 26 хүнийг сонгоно гэдэг цаг хугацаа, техникийн хүчин чадал байхгүй. 910 хүн  дотроос 26 хүнийг тэмдэглэнэ гэдэг цаг хугацааны хувьд нэг өдөрт багтахгүй. Санал хуудасны загвар дээр энэ долоо хоногт ажиллахад нэг хүн тэмдэглэхэд боломжтой. Харин нэгээс илүү хүнийг тэмдэглэхэд боломжгүй гэж үзэж байна.

12 : 47
2019-12-6

Д.Сарангэрэл: Зарим компаниуд эмийн жагсаалтад эмээ оруулах гэж асуудал үүсгэж байна

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн О.Батнасан:

-Эрүүл мэндийн хүртээмжийг материаллаг талаас нь шийдэхгүй бол. Хэрэв онгоц авна эгж байгаа бол яаралтай мэс заслын эмчтэй болох ёстой. Хөдөө орон нутагт агаарын тээвэр, явах эмч нар ч олдоггүй. Барилга байгууламжаа шийдлээ гэхэд дараагийн удаа Эрүүл мэндийн ваучерт анхаарах нь зүйтэй. Энэ тал дээр ЗГ анхаарах ёстой. Эмч нарын хариуцлагын асуудал гэхээс мэргэжил дээшлүүлэхэд илүү анхаарах нь зөв. Аятайхан эмнэлэгтэй болчихоо гэж бодоход эмч нарын мэдлэгийг дээшлүүлэхэд төр засгаас анхаарах нь зөв гэж үзэж байна

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Сарангэрэл сайд аа. Бид нарт анхаарах зүйл байна. Хөдөөгийн баг дээр очиж ажилдаг эмч алга. Хуучин анагаахын оюутнууд орон нутагт нь очиж ажиллаад  хот руу шилждэг байсан юм байна. үнэхээр хүртээмж өсгөнө гэж байгаа бол баг өрх сумын эмч нарыг нэмэх шаардлагатай.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

-Санал нэг байна. Улсын хэмжээнд 970 гаруй багийн эмч нар бий. Сая улсын зардлаар гурван жил тутам багийн эмч нарыг сургалтад хамруулах программ батлуулсан. Өрхийн эмнэлгүүд нэг хүнд оногдох тарифыг нэмэгдүүлэх хүсэлт тавьж байгаа. 2020 оны төсөвт нэг хүнд оногдох тарифыг 30 мянган төгрөг болгож хоёр дахин

УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Энэ чухал асуудал. Иргэд гадаад руу явахын тулд хэвлэлээр хандив гуйдаг болсон. Гадаадын  тусламжаар олон эмнэлэг барьсан Иргэдээ гадаад руу явдаггүй монголдоо эмчилгээ хийлгэдэг тогтолцоог бий болгож болдоггүй юм уу  аль эсхүл гаднаас эмч урьж авчирч болно. Хойч ирээдүй валютын зээлийг ямар их хэмжээний өрөнд орох талаар бодох ёстой. Иргэдийн даатгалд төлж байгаа мөнгийг яагаад арилжааны банканд тавьдаг юм бэ нөгөөтээгүүр өрхийн эмнэлгүүд бүгд хувийн хэвшлийнх. Үнэндээ өрхийн эмнэлэг дээр зөв оношилгоог авах боломж байхгүй. Учир нь тэнд сайн эмч нар байдаггүй. 2018 онд гаргасан судалгаагаар төв эмнэлгүүд 4000 ортой, хэвтэн эмчлүүлсэн иргэд 151 мянга. Гэтэл 1340 үүдэн хувийн эмнэлэг байна. 243 ортой. Гэтэл 243 ортой хувийн эмнэлэгт  хэвтэн эмчлүүлсэн 177492. Мөн улсын эмнэлгээр нэг сая 300 байхад хувийн эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийн тоо хоёр сая байна. энэ ямар учиртай вэ. одоогоос 30 жилийн өмнө хөдөө орон нутагт  шинэхэн эмч нар ирж ажилладаг байсан. эмч ирж ажиллах  байр бэлэн. Нөгөөтээгүүр сувилагч нар бүр байхгүй болсон. Эмийн үнийн асуудлыг яаж зохицуулах юм бэ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

-Хэрэв эрүүл мэндийн салбарын нэр хүнд унасан гэж үзвэл эмч нараас биш улстөрчид бид нарын буруу бодлогоос болсон  гэж үзнэ. Өнөөдөр монгол эмч нар чадваржиж байгаа  ч улсаас хангалттай мөнгө төсөвлөж чадахгүй байгаа. Эх орондоо эмчилж чадахгүй байсан  39  өвчнөөс 26  монголдоо хийдэг боллоо. Гадагшаа явж сурах, гадны эмч нарыг монголдоо авчран хамтарч ажилласаар ирсэн. Хамтын ажиллагаа жил ирэх тусам өргөжин тэлж байна. сургалт бол маш чухал. Үр дүнг нь ард түмэн хүртэж байгаа. Гадаад дотоодын сургалтыг үргэлжлүүлэх үр дүнг нь нэмэгдүүлэхэд санхүүгийн шаардлага тулгараад байна. эмийн үнийн асуудлыг ярилцаж байна. хуулиар шийдвэрлэх  боломжтой

Ажлын хэсэг н.Төмөрбаатар:

-Хот суурин газарт гэрээгээр үзүүлэхээр хувийн хэвшлийн байгууллага   төв суурийн газарт. Өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд эмч нарыг сонгохдоо тухайн байгууллагын шийдвэр. Харин бэлтгэхэд төрийн байгууллага  тусалдаг. 2020 онд төсөв 78 хувиар өссөн. Цалин хөлсийг чанартай чадвартай эмч нарт хангалттай цалинжуулах боломжтой болсон.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

-Хуулиараа эрүүл мэндийн салбарыг боломжийн дэмжиж байна гэж харж байна. гадна дотны зээл тусламж эрүүл мэндийн салбарт их орох юм. Хөрөнгө оруулалтын үр дүн юу вэ. Сонгинохайрхан дүүрэгт ганц жишиг эмнэлэг барих бус өнөр хороололд 30 жил хөөцөлдсөн ганц эмнэлэг баригдаж эхэлсэн. Тоног төхөөрөмжийг нь 2018 оноос эхэлж хөөцөлдөөд барсангүй. 2020 онд энэ эмнэлэг ашиглалтад орвол танайхаас яаж туслах юм. Эрүүл мэндийн даатгалын сан 500-600 тэрбум төгрөгтэй болсон гэсэн. Эмийн жагсаалтад орсон эмүүдийг хассан гээд ахмадууд гомдолтой байна. энэ жагсаалтаа эргэж нэг хараач. 400 тэрбум төгрөгөөр ямар тодорхой ажлууд хийх юм бэ гэж л асуугаад байна л даа.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

-Азийн хөгжлийн банкны зээлийг барилга байгууламж гэж ойлгоод байна. энэ хүрээнд олон ажил хийгдэнэ. Хануул чингэлтэй дүүрэгт 200 ортой олон төрлийн тусламж үйлчилгээг авах хоёр эмнэлэг байгуулагдан. 10 эмнэлэгт жишиг төв байгуулагдана. Эрүүл мэндийн даатгалын сан арвижиж байгаа. Эм хасагдаагүй харин  ч нэмэгдсэн. Витаминуудыг бол хассан. Ахмадуудын хэрэглэдэг дийлэнх эмүүдийг 80 хувь хөнгөлөх шийдвэр гаргасан. Зарим компаниудаас шаардлагатай эмийн жагсаалтад эмүүдээ оруулах гэж байгаа зүйл гэж хардаж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Миний сонгогдсон 40 дүгээр тойрог их хүнд байна. эрүү мэндийн яаманд парк шинэчлэл хийж түргэний  машины асуудлыг шийдэж өгөхийг хүссэн. Цаашлаад хөдөө сумдын барилга байгууламж эмч нарын хүрэлцээ хүнд байна. өндөр өртөгтэй хагалгааны тодорхой хувийг төрөөс анхаарах асуудлууд бодит байдал дээр огт хэрэгжихгүй байна. эрүүл мэнд боловсролын салбар боловсон хүчин дээрээ анхаарахгүй бол болохоо байлаа. Харилцаа хандлага үнэхээр хүнд. Өвчтэй хүмүүсийг үл тоосон байдлаар харьцдаг эмч нар байна. Бодит байдал ийм байна. Сууриас нь эхэлж асуудлыг эргэж харахгүй бол болохгүй. Би анхан шатны юм ярих гээд байна. хэлбэр талаас нь их анхаарах юм  эмнэлгийн гадна талд  л анхаараад дотор талынх нь тоног төхөөрөмжийг тоодоггүй

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

-Маш чухал асуудал. 52 мянган хүн энэ салбарт  ажиллаж байна. Нэг үхрийн эвэр  гэдэг. Бүхэлдээ эрүүл мэндийн салбар хэрхэн зүтгэдгийг би сайн мэднэ. Гэхдээ асуудлууд бий. Боловсон хүчинд бодлогын түвшинд анхаарах нь зөв. Үүнийг боловсролын яам мэдэх асуудал. Ер нь боловсон хүчин сургалтын асуудлыг эрүүл мэндийн салбарт нь шилжүүлж байж үр дүн гаргана гэж бодож байна. 10 сая төгрөгийн мэс засал хийлгэлээ гэхэд 2.5 төгрөгийг өөрөө гаргаад үлдсэн мөнгийг эрүүл мэндийн сангаас гаргаж болно. Эрүүл мэндийн салбар сум дээр тогтвортой ажиллахад цалингийн нэмэгдэл өгөхөд хичээж байна. сувилагчийн цалин эмч нарын цалинг 20-47 хувиар нэмэгдүүлсэн. 2020 онд дахин нэмэгдүүлнэ. Бид өөрсдөөсөө шалтгаалах бүх зүйлийг хийсэн. Гэхдээ хөдөө орон нутагт ажиллаж байгаа эмч нарыг орон сууцаар хангах асуудал яригдсан ч ажил болсонгүй. Хамгийн гол нь боловсон хүчний асуудлыг эрүүл мэндийн салбарт гартаа авч ажиллах шийдвэрийг УИХ-ын хэмжээнд яригдах  ёстой гэж харж байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Эрүүл мэндийн салбарын чанар хүртээмжийг  нэмэгдүүлэх шаардлага байгаа. Цаашлаад хөнгөлөлтэй зээлийн тоо баримтыг нэгтгээд эргэж харах цаг нь болсон байх. Хөнгөлөлтэй зээл болгоныг дэмжихийг эргэж хармаар байна. Тэдэн онд төсөвт дарамт ирнэ, цаашлаад хөнгөлөлттэй зээл авах шаардлагатай эсэхийг  ч мөн бодолцох цаг болсон. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 2009 оноос эхэлсэн ажил. Дандаа ядуу зүдүү гэж зээл аваад байхаар сум бүрт төрийн албаны байр л шинээр баригдаад байгаа шүү дээ. өнөөдөр өр тавиад ирээдүй хойчдоо өрөө үлдээгээд байгааг ойлгох ёстой

Хуулийн төслийг батлахад 45 гишүүн оролцож 98 гишүүн дэмжиж 84.4 хувиар санал дэмжигдэн хуулийн төсөл батлагдлаа. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

12 : 00
2019-12-6

Л.Энх-Амгалан: Эрүүл мэндийн салбарын зардлын 40 хувийг иргэд халааснаасаа гаргадаг

УИХ-ын чуулганы хуралдаанаар  Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Төслийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танилцуулсан юм. Тэрбээр “Хот хөдөөгийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах,мөн эрүүл мэндийн салбарын ажилтай холболдох худалдан авах ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 3 үе шаттай арван жилийн хугацаатай хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэхээр болсон. Хөнгөлөлтэй энгийн хувилбар. Гадаад улс орноос авах зээлийн ерөнхий нөхцөлийг УИХ-аар батлуулах шаардлагатай байна” гэлээ. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тодруулга авлаа.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Азийн хөгжлийн банкны зээлийн асуудал  158 сая ам.долларын төсөл юм байна. эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулах гэчхээд эмнэлгийн хэдэн барилга барих, өргөтгөх  ажил хийх гээд байх юм. Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийг сайжруулах ёстой. Эмзэг бүлгийг иргэд эрүүл мэндээр хохирч байна. хоол тэжээлийн дутагдал боловсролын хэрэгцээ шаардлага урган гарч байна. үүнийг тусгавал яасан юм бэ. Эмнэлгийн орчныг сайжруулах асуудлыг  заавал зээлээр биш МонголУлс төсвөөр хийх боломж байгаа

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

-Азийн хөгжлийн банкны зээл эрүүл мэндийн боловсролын салбарт дэмжлэг болдог. Хөнгөлөлтэй болон буцалтгүй тусламжийн зээлээр олгодог. Эмзэг бүлгийн иргэд хаана байна вэ гэхээр захын хороолол хөдөө орон нутаг хязгаар нутагт байгаа. Монгол улсын хүртээмжийн байдал 60 гаруй хувьтай гэсэн олон улсын судалгаа бий.  Энэ удаагийн хөтөлбөр маш чухал хөтөлбөр нийслэлийн алслагдсан хороололд зургаан жишиг эмнэлэг байгуулагдах юм. Иргэдийг дүүргийн эмнэлэг рүү явуулахгүйгээр томоохон тоног төхөөрөмжийг дундаа ашигладаг үйлчилгээ. 10 аймгийн сумын эрүүл мэндийн төвийг байгуулна. Зөвхөн байшин барилга биш тоног төхөөрөмж биш юм. Түүнээс гадна зургаан төсөлд яаралтай тусламжийг олон улсын түвшинд хөгжүүлэхийн тулд 103 дуудлагын төвийг шинэчлэх гэж байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн гишүүн:

-Эмнэлэг сайжруулах байдаг асуудал. Би эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийг үйлчилгээнд эрт оношилгоонд хамруулах чиглэл рүү  энэ төслийг эхлүүлэх ёстой гэж харж байна. Төслийн агуулга эмзэг бүлэг рүү чиглэсэн шүү дээ. Эрт оношилгоо эмчилгээнд тэд хамрагдаж чадахгүй байгаа.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

-Санал нэг байна. Эмнэлгийн хүртээмж нэмэгдэж байж иргэддээ урьдчилан сэргийлэх үйлчилгээ нэмэгдэнэ. Азийн хөгжлийн банкны гэрээгээр таны хэлснийг бүрэн хэрэгжүүлэх боломжтой.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Ер нь эрүүл мэндийн салбарт их зүйл хийгдсэн. Гэхдээ бүрэн гүйцэт чадахгүй багаа. Бид үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлахад нийгмийн салбарт гадаадын зээл авахгүй гэж яригдсаныг эргэн харах  шаардлагатай. Нийгмийн салбар улс орны асуудал юм. Төмөрбаатар даргаас асуумаар БГД-ын 23 хороо тэнд сургууль цэцэрлэг өрхийн эмнэлэг байхгүй. Тэнд зам харгуй төвөгтэй. Очоод үзвэл ойлгоно. Энэ мэтчилэн нийгмийн эмзэг байдалд хэрхэн хүрч ажиллах юм. Хотдоо ойрхон мартлаа автобус явдаггүй, өрхийн эмнэлэггүй асуудлыг төсөл хэрэгжээд өөрчилж чадах уу үүнийг улсын төсвөөр шийднэ гэж бодож байна уу

Ажлын хэсэг н.Төмөрбаатар:

-Монгол улсын хувьд Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлгийг он гараад хүлээж авна. Манай одоогоор 7-оос доош үйлчилгээг цогцоор нь үйлчилж байгаа эмнэлэг байхгүй. Хуучин эмнэлгүүдийг өргөтгөөд явахаар маш олон зүйл саад болж байна.  Эмзэг бүлгийн иргэд нэг эмнэлэгт бүх  шинжилгээ өгч чадахгүй учраас цаг хугацаа зардаг. Энэ төслөөр нэгдсэн эмнэлүүд аль  нийгмийн хүмүүс ороход даатгалаар санхүүжүүлээд төлбөргүй үйлчилнэ. Бүх төрлийн оношилгоо хийнэ. Өөр эмнэлэг рүү явахгүй нэг эмнэлэгт үйлчилгээ авна гэсэн үг юм. Баянгол дүүргийн тухайд 11 хорооноос салбар байгуулах замаар асуудлыг шийдэж байна. шинээр эмнэлэг барихаар улсын төсөвт суулгана.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Эмзэг бүлгийн иргэддээ хэрхэн эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх бодлого нь юу байна. Байшин барилгыг зээл, улсын төсвөөр хийж байгаа. Нийт хүн амын 32.5 хувь нь эмзэг давхаргад хамаардаг гэсэн тоо байдаг. Азийн хөгжлийн банкны судалгааг харахад иргэд өнөөдөр эрүүл мэндийн зардлын 40 хувийг иргэд халааснаасаа төлж байна. 27422 өрх эрүүл мэндийн гэнэтийн зардлаас болоод ядуу өрхөд орсон байна. энэ маш том тоо. Хүн амын эмзэг давхаргынхан хөнгөлөлтэй эмийг авахад олж байгаа мөнгөнийхөө 95 хувийг зарцуулдаг. Өдөр хоногоо аргацааж байна эрүүл байхын тулд. Энэ рүү хандсан бодлогын арга хэмжээ хэрэгтэй гэж харж байна. эрүүл мэндийн даатгалаар асуудлыг хэрхэн шийдэх юм.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

-Эмийн үнийг бусад орны жишгээр тогтоохгүй бол эмийн үнийн хөөргөдлөөс болж иргэд ядууралд орж болзошгүй.

11 : 00
2019-12-6

УИХ-ын чуулган хуралдана

УИХ-ын чуулган өнөөдөр /2019.12.06/-ийн хуралдаанаар Сонгуулийн хууль болон бусад асуудлыг хэлэлцэнэ.  Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/,  “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг, хаалттай/ хэлэлцэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж