"Гэр бүлийнхээ төлөө-ойлгоё хүндэлье”

Хуучирсан мэдээ: 2019.12.06-нд нийтлэгдсэн

"Гэр бүлийнхээ төлөө-ойлгоё хүндэлье”

"Гэр бүлийнхээ төлөө-ойлгоё хүндэлье”

Бидний хамгийн их хайртай хүмүүсийг нэг дор байлгадаг ГЭР, аз жаргал, баяр баясгалангаа хуваалцдаг халуун ам БҮЛ, үргэлж сайн сайхныг хүсдэг тэдэндээ та ч бас яагаад эелдэг зөөлөн, энхрий ялдам байж болохгүй гэж. Хүн хайртай хүндээ хамгийн муухай ааш гаргадаг гэлцдэг. Харин ч эсрэгээрээ байх ёстой. Чамайг хайрлаж байгаа хүнийг бүр ихээр хайрлаж, чамайг халамжилж байгаа нэгнийг хүндлэн дээдэлж, хайрлаж байж гэр бүлийн үнэ цэнэ оршино.

Гэр бүл ойлголцохоос эхлэдэг. Хүндэт аав, хайрт ээж, халамжит хань, эрхэм ах, энхрий эгч, бяцхан дүү, эгдүүт үрсээ мөнхөд хайрлан хамгаалваас бид одоо байгаагаасаа ч аз жаргалтай байх юм.

Цэцэг шиг охин чинь цай аягалаад ирэхэд, чамайг халамжилдаг хань тань хоол хийгээд өгөхөд нь үргэлж таларх. Хажуудаа байгаа аз жаргалаа холоос хайх хэрэггүй ээ. Үүрд хажууд чинь байж хайрлаж, халамжлах энхрий үрсээ, элбэрэлт эхнэрээ халамжил, хайрла, хүндэл.

Хэн нэгнийг хайрлаж чадна гэсэн бол эцсээ хүртэл зүтгэх л хэрэгтэй. Гэвч манай залуус шантарч байна, уураа барьж дийлэхгүй байна, хэн нэгнийг ойлгохгүй бас хүндлэхгүй байна. Иймээс гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг, зөрчил буурахгүй байгаа юм.

Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 10 сарын байдлаар 28.599 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 884 нь гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг байжээ. Хүчирхийлэлд өртөгчдийг насны бүлгээр нь харвал 30-39 насны эмэгтэйчүүд хамгийн өндөр хувь буюу 36 хувийг эзэлдэг. Тэд гэр бүлийн бат бөх харилцааг авч үлдэхийн тулд бүхнийг дуугүй өнгөрөөж байна. Эмзэглэмээр…

Хөрш айлын чинь гэрийн эзэн эхнэр, хүүхдээ зодож буйг та мэдсэн ч “Эр, эмийн хооронд илжиг бүүр жороол” гээд мэдээгүй дүр эсгэн өнгөрүүлж байсан уу? Хэрхэвч болохгүйн нэг жишээ дурдвал:

Нийслэл хотод оршин суух 39 настай иргэн С нь хамт ажилладаг найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэж, гэртээ халамцуу ирж эхнэртэйгээ муудалцаж, 2 хүүхдээ загнаж, зодсоны улмаас нэг охин нь хөгжлийн бэрхшээлтэй болсон гашуун үйл явдал болсон.

Танд л эрхлэх гэж ирсэн энхрий үрсээ, эцгийнх нь голомт, эхийнх нь энгэрээс салгаж авчирсан хүндэт гэргийгээ үргэлж ойлго бас үүрд хүндэл.

Эцгийнхээ гал голомтыг үргэлжлүүлэн яваа айл гэрийн ноён нуруу болсон эр хүн таниас бүх зүйл шалтгаална.

“Гэр бүлийнхээ төлөө-Ойлгоё Хүндэлье”

ЭХ СУРВАЛЖ: ЦЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж