Өвлийн спортын хамгийн сонирхолтой төрөл болох биатлоны дэлхийн цомын 2019-2020 оны улирлын анхны гараа Шведийн Остерсундэд эхэллээ. Шведэд явагдаж буй улирлын эхний гараа арваннэгдүгээр сарын 1-ээс арванхоёрдугаар сарын 8-ны өдрүүдэд явагдаж байгаа бөгөөд ганцаарчилсан буухиа болон багийн буухиа уралдааны дараа хувийн ганцаарчилсан уралдаан болж өндөрлөв.
Ганцаарчилсан буухиа уралдаанд Шведийн С.Самуэльссон, Х.Оэберг нар тэргүүн байр эзэлсэн бол 4х6 км-н холимог буухиа уралдаанд Италийн Л.Виттоцци, Д.Виерер, Л.Хофер, Д.Виндиш нар тэргүүлсэн. Тэгвэл эрэгтэй 10 км-н ойрын зайн спринт уралдаанд өнгөрсөн улирлын аварга Норвеги залуу Й.Бьо түрүүлж, түүний ах Т.Бьо, Оросын М.Елисеев нар удаалсан. Үүний дараа 20 км-н хувийн уралдаанд алдарт биатлончин Францын М.Фуркад түрүүлж түүний нутаг нэгт С.Дьеше, К.Фийон Майе нар удаалсан байна.
Эмэгтэй ганцаарчилсан 7.5 км-н ойрын зайн спринт уралдаанд Италийн Д.Виерер түрүүлж, М.Олсбю Ройселанн, М.Давидова нар эхний байруудад багтсан байна. Тэгвэл өчигдөр орой 15 км-н хувийн ганцаарчилсан төрөлд Францын Ж.Брайзаз түрүүлж, Ю.Жима, Ж.Симон нар удаалжээ.
Өнөөдөр Остерсундэд сүүлийн уралдаан болно. Эмэгтэй буухиа болон эрэгтэй буухиа уралдаанаар Остерсунд дэх улирлын эхний гараа өндөрлөнө. Улирлын эхний гарааны дараах байдлаар М.Фуркад, эмэгтэй төрөлд Д.Виерер нар нийлбэр дүнгээр тэргүүлж байна.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ