Английн премьер лигийн Эвертон клубын дасгалжуулагч ажлаасаа халагдав | News.MN

Английн премьер лигийн Эвертон клубын дасгалжуулагч ажлаасаа халагдав

Английн премьер лигийн Эвертон клубын дасгалжуулагч ажлаасаа халагдав

Английн премьер лигийн Эвертон клубын дасгалжуулагч ажлаасаа халагдав

Хөлбөмбөг сонирхогчдын хамгийн ихээр шимтэн үздэг Английн хөлбөмбөгийн премьер лигийн 2019-2020 оны улирлын 15 дахь тойргийн тоглолт явагдаж өндөрлөв. Энэ тойргийн дараа Эвертон клубын удирдлагууд дасгалжуулагч Португал мэргэжилтэн Марко Силваг ажлаас нь чөлөөлснөө мэдэгдлээ. Португал мэргэжилтэн М.Силва ажлаа өгснөөр энэ улирал эхэлснээс хойш Английн премьер лигийн багуудаас ажлаасаа халагдаж буй 5 дахь дасгалжуулагч болж байна.

Шинэ улирал эхэлснээс хойш үүрэгт ажлаасаа халагдаад буй дасгалжуулагчид:

  • Х.Грасиа Уотфорд клубээс
  • М.Почеттино Тоттенхэм Хотспур клубээс
  • У.Эмери Арсенал клубээс
  • К.Флорес Уотфорд клубээс
  • М.Силва Эвертон клубээс

Хэдхэн цагийн өмнө ажлаа өгсөн М.Силва 2018 оны 5 сарын 31-нд Уотфорд клубээс Эвертон клубт ирж байсан. Эвертон клубт 1 жил 7 сар ажиллахдаа 60 тоглолтонд оролцож 24 хожил, 12 тэнцээ, 24 хожигдол хүлээсэн. Энэ улирал эхэлснээс хойш 15 тоглолтын дараах байдлаар түүний удирдсан Эвертон клуб 4 хожил авч, 2 тэнцэж, 9 хожигдол хүлээсэн бөгөөд сүүлийн 5 тоглолтоос 1 хожил, 1 тэнцээ, 3 хожигдол аваад байна. Хамгийн сүүлд дерби тоглолтондоо Ливерпүүл клубт 5-2 харьцаатай хожигдсон. Клубын үзүүлж буй тоглолтын үр дүнгээс шалтгаалан ажлаа өгөөд буй М.Силвагийн ажлыг Д.Фергюсон түр орлож байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж