УИХ-ын хамгийн залуу гишүүн хүчиндэх завдал үйлдсэнийхээ төлөө ял авч, одоо шоронд ялаа эдэлж буй. Тэгвэл түүний араас ялын тогтоолоо уншуулах дараагийн хүн нь УИХ-ын гишүүн Б.Батзориг байх уу. Түүнийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, намынхаа 49 хүнд ЖДҮХС-аас зээл авч өгсөн, мөн өөртөө авсан гэх шалтгаанаар хуулийн байгууллага жил гаруйн хугацаанд шалгасан. Түүнд холбогдох хэрэг хуулийн байгууллага дээр маш удаан шалгагдаж, гацаж байснаа гэнэтхэн прокурорт шилжиж, шүүхийн хэлэлцүүлэг өрнөж эхэлсэн.
Хамгийн сүүлд арваннэгдүгээр сарын 18-нд болсон шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болсон. Энэхүү хурлаар шүүх бүрэлдэхүүн хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан.
Учир нь Б.Батзориг нарын долоон хүн өөрсдийгөө гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн учраас хэргийг хялбаршуулах журмаар прокурорт буцаасан гэж байгаа. Өөрөөр хэлбэл, яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авсан аж. . УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын долоон хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан", 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах, хахууль өгсөн" гэх хэрэгт буруутгагдаж буй.
Өмнө нь түүнд найман жилийн хорих ял оноох хуулийн заалтаар шүүж байсан бол энэ удаад хэргээ хүлээсэн гэж үзэж, хялбаршуулсан журмаар хэлэлцэхээр болж байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Б.Батзориг хоёр жил хүртэлх ял төлөвлөөд байгаа аж. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг нь тухайн үйлдэгдсэн гэмт хэрэгт яллагдагч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол, хор уршгаа арилгасан тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг түргэсгэж ажлын ачааллыг бууруулах, хэргийн оролцогчдод хүндрэл чирэгдэл учруулахгүй байх, тэдгээрийн цаг хугацаа болон зардлыг хэмнэх зэрэг олон талын эерэг үр нөлөөтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн шийтгэх нь тодорхой гэж үзэж байгаа шүүгдэгчийн хувьд ялын хөнгөлөлт нь цагаатгах магадлалаас илүү ашигтай байдаг бөгөөд нөгөө талаас прокурорын хувьд гэмт хэрэгт шийтгэл оногдуулах нь баталгаатай байдлаар харилцан нөхцөлддөг хуулиар зохицуулагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа юм байна.
Ийнхүү жил гаруйн хугацаанд шалгаж, эцэст нь МАН Б.Батзоригоор туг тахих уу эсвэл гэдэг асуултын өмнө ирээд байна. Үнэн хэрэгтээ нэр бүхий УИХ-ын 49 гишүүн ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий этгээддээ зээл авсан. Эцсийн дүндээ шийдвэр гаргаж, гарын үсэг зурснаараа Б.Батзориг буруудах учиргүй, МАН 49-н гишүүн ч хариуцлага хүлээх ёстой.
Яагаад жил гаруй хугацаанд би буруугүй хэмээж байсан Б.Батзориг, бид аваагүй гэж мэлзэж байсан МАН гэнэт хэргээ хүлээн зөвшөөрөх болов. Тэгвэл улс төрийн хөшигний ард МАН энэ удаад Б.Батзориг төдийгүй араас нь хоёр ч гишүүнд хариуцлага тооцохоор төлөвлөжээ.
Бүр тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд нарыг ЖДҮ-ийн асуудлаар нь хуулийн байгууллагад дуудахаар төлөвлөсөн байна. Ингэхдээ 2020 он дөнгөж гаргаад л Б.Батзоригийн ялын тогтоолыг уншиж, прокурор Б.Батзоригтой хамт хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр бэлтгэж байгаа гэх. Б.Батзоригийн хэргээ хүлээж, хялбаршуулах журам сонгосон ч цаанаа тохироотой хэмээн гэнэ. Хэрэв хэн нэгэнд хариуцлага тооцохгүй бол сэлэм нь гялалзаагүй У.Хүрэлсүхийн толгойлж буй МАН 2020 оны сонгуульд тус намаас нэр дэвших хүн болгоны өмнө ЖДҮ-чин гэсэн автор тавигдана. Тиймээс У.Хүрэлсүхийн сэлэм гялалзах, 2020 оны сонгуульд хэлэх үгтэй байхын тулд Б.Батзориг болон бусад хоёр гишүүнээр туг тахихаас өөр гарцгүй хэмээн намын удирдлагын түвшинд ярилцсан, тохиролцсон гэх мэдээлэл бий.
ТЭРБЭЭР ӨНГӨРСӨН ХУГАЦААГ ИНГЭЖ ХЭЛЖ БАЙСАН Ч ТЭРБЭЭР ОДОО ХЭРГЭЭ ХҮЛЭЭСЭН
Ш.ЧИМЭГ
Зочин 2019-12-06 43.242.243.70
…ЭНЭ МАН-ын ҮЕД ТОМХОН ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙСЭН БОЛ ИХ Л ЗАВШИХ БАЙЖ ДЭЭ…кккк
Иргэн Пүрэвдулам 2019-12-06 103.212.116.205
Хэний компанид зээл өгсөн өө мэдэхгүй ч гэх шиг битгий жүжиглээч 2 жилийн ял бага байна яагаад 8 жилийг 2 болгов хуульчид бас л хахууль авчихвуу шудрага ёс хэзээ тогтох вэээ
Зочин 2019-12-06 202.9.40.14
Энгийн нэгэн иймэрхүү хэрэг өдүүлсэн бол.Хэр хурдан хэдэн жилийн ял авах бол.Иргэдэд ялгавартай хандахгүй гэсэн үндсэн хууль маань өгзөгөн завсар хавчуулагдав аа хөөрхий.
Хуяг 2019-12-06 43.242.243.128
Ял эдлэх гэж ажилладгүй худаг дээр жил болоод л магадлангаар гараад ирнэ дээ инээдтэй хулгайч луйварчид
s...duuu 2019-12-06 202.55.191.130
Dahiadl l yal zavshij bn da. Ter bumiig idcheed 1 jilin horih yl avaad baival bi ch gsn ter bumiig idchiilda harin bi 10 jil suusanch yhav!
Зочин 2019-12-06 103.57.92.247
Энэ хүн БЗД-ийн ЗД-аар ажиллаж эхэлсэн үеэс хөрөнгөжсөн нь буруу аргаар хөрөнгөжсөнийг нь нотлох буй за, шалгаад үзнэ бизээ, тэгээд хөрөнгийг нь хураах нь зүй.
Lord 2019-12-06 122.201.24.161
Банхар Батзориг будаа боловоо хөөрхий
хэ хэ хэ, хохь чинь дээ хохь чинь. 2019-12-06 202.126.89.227
Хошногоо өмхий гээд тайрдаггүй биз дээ? тэгээд ч МАН-ыг сонго гэж хэн ч та нарт б** тулгаж тэднийг хүчээр сонгуулаагүй.Та өөрөө л сонгосон. Сонгосон сонголтондоо л гомдоцгоо.
зочин 2019-12-06 103.26.193.2
Бүгдийн сүргээрн байх газарн байлга тэгж байж тѳр цэвэршинэ
Hyrelsyh 2019-12-06 174.236.5.158
Shyygchid ni hongolood tensendeed ongoroh biz darga MANguud hehe
Зочин 2019-12-06 64.119.23.80
Цаана нь зөндөө урт жагсаал буйг хэрхэх!
Зочин 2019-12-06 66.181.181.145
20 jil ogooch
зз 2019-12-06 103.26.195.133
ман намаас нэг гал хамууд бүрдэх нь дээ
Zochin 2019-12-06 202.126.89.119
Umnugobiin Enkhbold ulaan tsagaandaa munga huulsen shde hamt ybuulaarai
butehgui gar 2019-12-06 192.82.72.191
yaahleeree iim eruugiin elementuud UIH gishuun boldog bnaa, zugeer hogiin baagii uuriigee ih deeguur bodtson yavj bh shig
БААТАРЗОРИГ ЯМАР ЧБУРУУГҮЙ СОДБААТАРАА БАРИВЧЛААЧ 2019-12-06 66.181.188.239
БААТАРЗОРИГ ЯМАР Ч БУРУУГҮЙ СОДБААТАРЫГАА БАРИВЧЛААЧ. БААТАРЗОРИГ ХАРИН Ч САЙХАН СЭТГЭЛТЭЙ, МУНДАГ ЭР ХҮН. ЭЭЖЭЭ УУЧЛААРАЙ ГЭЖ ОЛНЫ ТҮМНИЙ ӨМНӨ ХЭЛЖ ЧАДСАН ЮМ ШҮҮ ТЭГЭХЭД НӨГӨӨ ХУЛГАЙЧ НАР НЬ БИ АВААГҮЙ ЭХНЭР АВСАН БАЙНА ЛЭЭ, ЭХНЭРЭЭ Ч МЭДЭХГҮЙ ГЭЖ БАЙСАН БИЧЛЭГИЙГ НЬ ШАЛГААЧ
Irgen 2019-12-06 66.181.186.29
Muu teneg pisda min ter hun chin yumaa hiygeed buteetsen chamshig yum hiyj chadkuu teneg malnii hajuud hamaagui deer baih shuu. Zahilaalgaar bichdeg muu atsnuud zugeer uhej dald or ta nar Mongol ulsad hereggui shuu muu niygmiin hog ajilgui tolgoigoo uneldeg yanhnuud
Zochin 2019-12-06 150.129.142.25
hylgaich lyivarchin hychin hyyhen uur yuch bilee iim bureldehyyntei ih hyral deed hyyliig maani nemelt oruulaad batalchlaa zavaan yum ed naraas bainga umhii ynertej baina
Хөөрхий Монгол 2019-12-06 203.91.116.98
Ээ хөөрхий Монгол яана даа. Бү х хулгайч нар төрд гарчээ.
Zochin 2019-12-06 150.129.142.25
Arai hungudsun baina uur irgend bol yamar yal onooh baisan bol
Зочин 2019-12-06 202.126.89.30
Дон Батзлриг Корлеоненийн өмнө МАН.гарууд өртэй боллоо.Энэ Мөрөн шиг насаараа дарга хийж чимээгүй амь зогооно.хөөрхий боол.
Зочин 2019-12-06 202.126.89.30
Дон Батзориг Корлеонегийн өмнө МАН.гарууд өртэй боллоо.Энэ одоо Мөрөн шиг насаараа чимээгүй дарга хийж амь зогооно.хөөрхий боол.
Зочин 2019-12-06 192.82.69.178
бүлэг хулгайн хэргийг хялбаршуулж болохгүй дээ
hulhi MAN 2019-12-06 192.82.72.191
bugdiig ni asuunaaa aa songuliar , 3 baagiigaar argakahgui ee, JDU chidiig bugdiig zuragtain asuuh bailgui
Бүгдийг нь ялла 2019-12-06 103.229.123.51
Хэрэг хийсэн бүх улс төрчдийг бүгдийг суулгаж байж Монгол зөв замдаа орно
МАН-н зохион байгуулалттай төсөвөөс авсан луйвар 2019-12-06 66.181.183.24
УИХ-н ЖДҮЧИД бүгд зайлаа
zochin 2019-12-06 122.201.26.172
Otgoo iin chunal nohroo chorond hiisneer duusah chiv de
Зочин 2019-12-06 66.181.161.98
биднийг тэнэг мангуугийн туйл гэж боддог юм уу хаашаа юм бэ ? хэргээ хүлээн зөвшөөрсөн болохоор ялыг нь багасгасан хуулийн зохицуулалттай гээд байх юм. бусад нь хэргээ хүлээдэггүй болохоор олон жилийн ял авааад байгаа болж бна уу, хууль шүүх бүгдэд тэгш шударга үйлчилж байж бид хөгжих гэж горьдоод байгаа хөгжингүй улсуудын нэг болно шүү дээ. солонгос япон ямарбайгааг хараач шүүхийн зомбинууд аа
Хохирогчид 2019-12-06 66.181.188.116
Бүлэглэн үйлдсэн , зохион байгуулалттай , санаатайгаар үйлдсэн , хохирогч олонтой тул ялыг нэмж өгч ажаамуу.
Зочин 2019-12-06 66.181.161.82
ямартай ч их бага хэмжээгээр хуулийн дагуу хариуцлага тооцдог жишиг тогтож байна даа
Зочин 2019-12-06 192.82.67.207
Энэ новшийн, дампуу комунист намыг тараах хэрэгтэй
зочин 2019-12-06 203.91.114.244
Батзоригт юу гэж 2 жил өгч байдаг юм. 20 жил авах гар ш дээ.
Иргэн 2019-12-06 192.82.78.249
Хүрэлсүх Оюун-Эрдэнэ нарыг бас шалгах ёстой
бодлын хулгайч 2019-12-06 66.181.167.53
ОДОО ЖДҮ-ЧИДИЙГ ШҮҮЦГЭЭЕ. ШУДАРГА ЁС СЭРГЭХ БОЛТУГАЙ
иргзн 2019-12-06 202.179.26.228
2 Жилээр үү,
Гунгаа 2019-12-06 66.181.179.213
Энэ унэхээр ард тумэныг басалжлан доромжилж байна шуу дээ 47 хунээс 3 хун байхдаа яах вэ дээ тэр дамбаочир учрал гм хумуус яах вэ ардын нам ингэж хумуусээ хамгаалаад байвал та нарт ард тумэн дунгээ тавина даа
Zochin 2019-12-06 192.82.71.30
Ichih nuuree elgendee naasan NAM. Hohirolgui bolgoson genee? Heniig hohirolgui bolgoson um? Bidnii tatvar tulugchdiig uu? 30 terbumiig gulguulaad 2jil ???!!!
Зочин 2019-12-06 66.181.186.29
Teneg almin zeel avsan humuus ni butsaagaad ugtsun aytaihan tusul bichij ch chadkuu yum unshij ch mededgui ta nar shig malnuud er ni yu medhevdee!
иргзн 2019-12-06 202.179.26.228
сүүлийн үед Хууль шүүхийнхэн Том дарга , Олны танил хүмүүст үйлдсэн хэргий нь
төрлийн харгалзахгүйгэр шууд л 2 жилийн Ял өгдөг Жишиг тогтож байгаа бололтой, Төрийн эсрэг Хуйвалдаан зохион байгуулсан ч , Хар тамхи хэрэглэж бусдад худалдсан ч , ЖДҮ-гээс Бүлэглэн бага хүүтэй зээл авч мөнгө угаасан ч адилхан 2 жилийн Ялтай,
Зочин 2019-12-06 122.201.28.8
davtan hvchin hiisen ch 2 jil geech,