Эх орондоо төдийгүй дэлхийн кино урлагийн салбарт чамгүй өндөр амжилт үзүүлсэн Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн бүтээл “Train to Busan” киноны хоёрдугаар анги “Peninsula” кино ирэх онд дэлгэцнээ гарахаар болжээ.
Найруулагч Ён Сан Хогийн бүтээл уг кино нь 2020 оны наймдугаар сарын 12-ны өдөр нээлтээ хийх аж.
Анх 2016 онд гарч байсан “Train to Busan” аймшгийн, адал явдалт төрлийн кино нь Өмнөд Солонгосын кино ертөнцийн олон амжилтуудыг эвдээд зогсохгүй тухайн жилдээ “Box Office”-т 10 сая үзэгчтэй анхны Солонгос кино болсон юм.
Эх сурвалж: Weareresonate
Холбоотой мэдээ