Ши Жиньпиний эцгээсээ өвлөж чадаагүй Уйгуруудын талаарх үзэл баримтлал

Хуучирсан мэдээ: 2019.12.06-нд нийтлэгдсэн

Ши Жиньпиний эцгээсээ өвлөж чадаагүй Уйгуруудын талаарх үзэл баримтлал

Ши Жиньпиний эцгээсээ өвлөж чадаагүй Уйгуруудын талаарх үзэл баримтлал

Нью-Йорк Таймс сонин арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Хятадын дарга Ши Жиньпиний Шинжаан дахь мусульман шашинтнууд буюу уйгуруудыг дарангуйлах бодлогын талаар олон шинэ баримтуудыг дэлгэсэн юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас мөн энэ талаар олон төрлийн шинэ мэдээллүүдийг багтаасан баримт материалуудыг нийтэлсэн байна.

Америкийн номын сангуудад байдаг бусад баримт мэдээллүүдээс харахад Хятадын Коммунист Нам өмнө нь Шинжаан дахь уйгуруудад одоогийнхоос харьцангуй зөөлөн ханддаг байсан байгаа юм. Уйгурууддын талаарх түүхийг сөхөөд үзвэл Ши Жиньпиний эцэг Ши Жонсинтой нягт холбогдож байна.

Зүүн гар талаас тухайн үеийн Шинжаан мужийн дэд дарга Сайфуддин Азизи, Ши Жонсин, Шинжаан мужийн дарга бурхан Шадиди

1949 онд коммунист ялалт байгуулсны дараа Жонсин нь Хятадын баруун хойд товчоог хариуцан ажиллах болжээ. Энэ нь Шинжаан аймгийг өөртөө багтаасан маш том засаг захиргааны нэгж байв. Тус бүсэд олон тооны мусульман шашинтнууд, түүний дотор Уйгур, Казах, Хуй зэрэг үндэстэн ястнууд ихээр амьдардаг байжээ.

Тэрбээр “Хэрэв баруун хойд товчооны гол онцлогийг дурдаач гэвэл энэ нь яах аргагүй угсаатны онцлог” хэмээн хэлж байсныг баримт бичигт дурдсан байна.

Энэ бүс нутгийг тийм ч амар хялбар аргаар Хятадтай нэгтгээгүй. Дээрэмчин, тонуулчин гэж тодорхойлсон 90,000 орчим хүнийг хөнөөхийг нь хөнөөж, өвдөг сөхрүүлэхийг нь сөхрүүлж, эцэст нь Казахын алдарт удирдагч Осман Батурыг цаазаар авснаар тэднийг өөртөө нэгтгэж авсан байдаг.

Ялангуяа 1950 онд Ганьсу мужид болсон “Пинляны хэрэг” хэмээн түүхэнд үлдсэн мусульман шашинтнуудыг томоохон бослогын дараа Ши Жонсин үндэстний цөөнхүүдтэй болгоомжтой, зөөлөн аргаар харьцах бодлогыг баримтлах ёстой гэдгийг улам бүр ухаарсан байна.

Тэрбээр мусульман шашинтнуудын удирдагчдын БНХАУ-ын төрийн аппаратанд оруулах нь босогчдыг ятгах, дарж авахад эерэг нөлөө үзүүлнэ гэж үздэг байжээ.

1952 онд Шинжааны хоёр удирдагч болох Ван Жэн, Дэн Лиигун нар Баруун хойд товчооны үндэстний цөөнхүүдийн амьдардаг нутаг дэвсгэрт өөрчлөн шинэчлэл хийхгүй байх, өөрөөр хэлбэл, “тэднийг тайван орхих”-ыг эсэргүүцсэн байна. Харин тэр үеийн товчооны удирдагч байсан Ши Жонсин үүнд ихэд дургүйцэн Ван Жэн, Дэн Лиигун нарыг удаа дараа донгодож байсан гэдэг.

Жонсин тэднийг “хэт экстремист” үзлээсээ болж үндэстний цөөнхүүдийн талаар хэд хэдэн удаа алдаатай бодлого явуулсан гэж буруутгаж байв.  Ингээд эцэст нь тэр хоёрыг удирдах түвшний хүн биш гэж үзээд ажлаас нь чөлөөлсөн байна.

1950-аад оны сүүлч, 1960-аад оны эхэн үед Ши Жиньпиний эцэг Ши Жонсин нь тухайн үеийн БНХАУ-ын даргын орлогчоор ажиллаж байжээ. Тэрбээр голчлон шашны асуудлыг хариуцан ажиллаж байв.

Ши Жонсин 1958 онд Аксай Казахстаны автономит мужид ирж ажиллаж байхдаа тэднхийн ард иргэдийг олноор нь хомроголон баривчилж байгааг өөрийн нүдээр хараад “Энэ олон хүмүүс бүгд муу хүмүүс гэж үү? Эмэгтэйчүүд урт даашинз өмсөн, гивлүүр зүүх, эрчүүд сахлаа ургуулах нь зүгээр л тэдний үндэстний онцлог, ёс заншил нь болохоос феодалын үзэл суртал биш шүү дээ. Энэнд ямар ч логик алга” хэмээн шүүмжилж байжээ.

1980-аад онд, Жонсин Коммунист Намын нарийн бичгийн даргаар ажиллах болж тэр өдөр тутмын ажлаасаа гадна шашин, Түвд, Шинжааны асуудлыг хариуцан ажилладаг байв.

Жонсин эдгээр асуудлуудын хариуцан ажиллаж байсан 10 орчим жилийн хугацаанд Хятадын Коммунист нам нь угсаатны асуудалд хартцангуй зөөлөн хандаж, тухайн орон нутгийн ард иргэдийн гомдлыг сонсох, орон нутгийн тэргүүлэх зүтгэлтнүүдийг фронтод нэгтгэх, эдийн засгийг нь дэмжих замаар тэдэнтэй харилцахыг хичээж байжээ. Ер нь тэр Бээжинд ирэхээсээ өмнө Шинжаанд Коммунист намын алдааг засах, илүү либерал бодлого явуулж байсан нь түүхээс харагдаж байгаа юм.

Коммунист намд Жонсинтой адил үзэл баримтлалтай өөр нэг хүн байсан нь тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ху Яобанг, БНХАУ-ын дэд дарга байсан Ван Ли нар юм . Тэд мөн л Хятад улсыг тухайн үеийн ЗХУ-ын туршлагыг судалж, тэднээс суралцан, үндэстний цөөнхүүдийг гадаад бодлого, батлан хамгаалахаас бусад салбарт намын удирдах албан тушаалд ажиллахыг нь зөвшөөрөх ёстой гэж үздэг байжээ.

Харин Жонсин Бээжинд ирсэн ч Шинжааныг алсаас удирдах удирдах нарийн түвэгтэй даалгавраа биелүүлсээр байж. Тэрбээр 1981 онд нийслэлээс утсаар Шинжаан мужийн шинэ дарга Ван Энмаод Кашгар дахь эсэргүүцлийг тайван замаар шийдвэрлэхийг зааварлаж, олон нийтээр нь хавчлагад оруулж нөхцөл байдлыг улам дордуулахгүй байхыг хатуу анхааруулж байсан гэдэг. Тэр шашин, үндэстний цөөнхүүдийн асуудалд яагаад уян хатан, нээлттэй бодлого баримтлахын чухлыг үргэлж ухуулан сурталчилсаар иржээ.

Ингээд 1987 оны сүүлээр тэр улс төрийн товчоог орхиж, түүнээс хойш Түвд, Шинжаанд хэд хэдэн удаа эсэргүүцэл тэмцэл болсон байна. Дараагийн удирдлагууд нь энэ эмх замбараагүй байдлыг өмнөх удирдлагуудын хэт нээлттэй бодлогын үр дүн хэмээн үзэж, эргээд л хуучин “хүчирхийлэл”-ийн арга барил руугаа шилжсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж